СӨҮЛ, 2025 оны нэгдүгээр сарын 3 /Yonhap/. Өмнөд Солонгосын мөрдөгчид ба ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхны хооронд олон цагийн турш тодорхойгүй байдал үргэлжилсний эцэст тус улсын авлигатай тэмцэх газраас Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг баривчлах ажиллагааг түр зогсоожээ.Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг мөрдөн шалгах газраас /CIO/ мөрдөгчдийг ерөнхийлөгчийн ордонд ирснээс хойш 5 цаг 30 минутын дараа саатуулах тушаалыг гүйцэтгэх ажиллагааг түр зогсоосноо мэдэгдсэн байна.
Олон цаг үргэлжилсэн тодорхойгүй байдлын дараа бид баривчлах тушаалыг гүйцэтгэх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрч, ажилтнуудын аюулгүй байдалд санаа зовниж байгаа тул ийм шийдвэр гаргасан гэж CIO мэдэгджээ.
“Бид байдлыг нягталсны дараа дараагийн алхмуудыг хийхээр төлөвлөж байна. Хуульд заасан журмыг дагаж мөрдөхөөс татгалзсан сэжигтний үйлдэлд бид ихээхэн харамсаж байна” гэж дээрх мэдэгдэлд дурдсан байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Ёо ч тийм ч амар эр биш ээ
Мэдээж мөнгөний үнэр авсан юмнууд л бариx гэж улайраад байгаа нь xарагдаж байна