Нийслэлээс жил бүрийн шинэ жилийн баярын өдрүүдэд, 9 дүүрэг болон Д.Сүхбаатарын талбайд иргэд, олон нийтэд зориулсан олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Мөн 2001 оноос хойш жил бүр он солигдох мөчид иргэд Д.Сүхбаатарын талбайд цуглаж, хамтдаа шинэ оноо угтдаг болсон бөгөөд цугларсан иргэдэд зориулан “Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” урлагийн тоглолтыг зохион байгуулж ирсэн. Энэ уламжлалын дагуу “Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” баярын тоглолтыг Д.Сүхбаатарын талбайн төв тайзнаа 12 дугаар сарын 31-ний 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулна.
Шинэ жилийн баярын нэгдсэн тоглолтоос гадна төв талбайд тус өдрийн 18:00-24:00 цагийн хооронд дулаан тохилог дулаан асарт урлагийн тоглолт, худалдаа үйлчилгээ эрхлэх, халуун хоолны явуулын цэгүүд ажиллаж, иргэд олон нийтэд хүргэнэ. Худалдаа, үйлчилгээ эрхэлж буй газруудад улсын (ахлах) байцаагч, албан хаагчид хяналт тавьж, хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллахаас гадна эмнэлгийн яаралтай тусламжийн баг бэлэн байдлыг ханган ажиллах юм.
Олон нийтийн үйл ажиллагааг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэн хүүхэд хамгааллын хөдөлгөөнт үйлчилгээ буюу шар хантаазтай мэргэжилтнүүд ажиллаж эрсдэлд өртсөн, эцэг эх асран хамгаалагчаасаа төөрсөн хүүхдийг нийслэлийн Соёлын төв өргөөний 1 давхар 104 тоотод түр байршуулах, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, эцэг, эхэд нь хүлээлгэж өгөх юм.
Мөн иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс болзошгүй гал түймрийн аюулаас хамгаалах онцгой байдлын 70 алба хаагч гал унтраах зориулалтын 2 автомашинтай, он солигдох мөчид ёслолын буудлага хийх үеийн аюулгүй байдлыг хангуулан хамгаалалт, зохицуулалтын ажлыг хийж гүйцэтгэх юм. Д.Сүхбаатарын талбай болон баг тойруугаар 107, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн 485 алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.
Түүнчлэн “Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” баярын тоглолт, шинэ жилийн баярын үйл ажиллагааны дараа 18 их багтаамжийн автобус Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоолуудаас 18 чиглэлд Шархад, Офицеруудын ордон, Жанжин клуб, Улиастай, Сэлбэ амралт, Толгойт, Улаанчулуут, Орбит, Зүүн салаа, Баруун салаа, 5 шар, Зайсан, Нисэх, Яармаг, 3,4 хороолол, Хайлааст, Чингэлтэй /Зүрх уул/, Баянхошуу чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Сэтгэгдэл8
МАН-ын дархлагдсан хулгайч нарын баньд нараа засаж хөнгөлөх арга хэмжээ..
Энд очоод өмхий утаанд хордож унавал хариуцлагыг нь хэн хүлээх вэ?
Тээврийн хэрэгслийн албан татвар: 2,001 хүртэлх моторын багтаамжтай тээврийн хэрэгсэл цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд 72 2,001-3,001 хүртэлх моторын багтаамжтай тээврийн хэрэгсэл 81 3,001 болон түүнээс дээш моторын багтаамжтай тээврийн хэрэгсэл 99 төгрөгөөр тооцож татвар төлнө. Авто зам ашигласны төлбөр: 2,000 хүртэлх моторын багтаамжтай тээврийн хэрэгсэл жилд 100,000 төгрөг 2,001-3,000 хүртэлх моторын багтаамжтай тээврийн хэрэгсэл жилд 150,000 төгрөг 3,001-4,000 хүртэлх моторын багтаамжтай тээврийн хэрэгсэл жилд 200,000 төгрөг 4,001-ээс дээш моторын багтаамжтай тээврийн хэрэгсэл жилд 250,000 төгрөг төлнө.
гэр гэртээ тэмдэглэсэн нь дээр. юун талбай. харанхуй хүйтэнд. машинд замд түгжирч он үдэж угтах сонирхолтой биш.
ман хэдэн зуун саяар салют буудаж тэнэгтэх вий дээ. угаасаа харагдах ч үгүй.
крисмассаар салют нэг их буудсангүй. хувиараа л буудна шдээ. хүмүүс гэрийхээ гадаа, тагтнаасаа 🎇🎆.
Салют буудуулах бол цэвэр хятадуудын хийдэг зан үйл. Монголд салют буудуулж баяр тэмдэглэдэг улс бол бүгд хужаа гаралтай хятадын эрлийзүүд байдаг.Худлаа гэвэл яваад судлаад үзээрэй.
Тогны үнэ нэмсэн татвар нэмсэн гэж баярлалдаж орилолдож байгаа өмхий үхэрнүүдийг бөөгнөрсөн байхад нь бой хийж бүгдийг нь бөөрийг гаргаад махыг нь Хятад руу хөлдөөж гаргаад зарах юмсан.