Шинэ оны баярын үеэр Хятадын боомтуудаар зорчигчдын урсгал эрс нэмэгдэж өдөрт давхардсан тоогоор 2.05 сая хүн хил нэвтрэх төлөвтэй байгаа нь ноднин жилээс 18.8 хувиар нэмэгдэх үзүүлэлт гэнэ. Зорчигчдын хамгийн их ачаалалтай үе нь 2024 оны 12-р сарын 31-ний орой, 2025 оны 1-р сарын 1-ы өдөр байх төлөвтэй байна гэж Хятадын Цагаачлалын үндэсний газраас 12-р сарын 28-ны өдөр мэдээлжээ.
Олон улсын иргэд визгүй зорчих, визгүй хил нэвтрэх түүнчлэн Хонконг, Макао руу зорчих эх газрын оршин суугчдад "Нэг виз, олон удаагийн аялал", "Долоо хоногт нэг удаа" зэрэг жуулчдад ээлтэй бодлогыг хэрэгжүүлсний улмаар олон улсын томоохон нисэх онгоцны буудлуудын зорчигчдын урсгал тогтмол нэмэгдсэн гэнэ. Шинэ оны баярын үеэр Бээжингийн Капитал нисэх онгоцны буудал, Шанхайн Пүдүн нисэх онгоцны буудал, Гуанжөүгийн Байюнь нисэх онгоцны буудал, Чэндүгийн Тяньфү нисэх онгоцны буудлуудад гаалийн бүрдүүлэлтээр нэвтрэх зорчигчдын өдрийн дундаж тоо тус бүр 41 мянга, 94 мянга, 43 мянга, 16 мянгад хүрэх төлөвтэй ажээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0