sonin.mn

2024 оны 12-р сарын 28-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ыг Гадаад харилцааны сайд Ван И Бээжинд Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи нар хэлэлцээ хийжээ.


Ван И энэ үеэр хэлэхдээ, "Энэ оны 10-р сард Казань хотноо болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин дарга, Масуд Пезещиян Ерөнхийлөгч нар амжилттай уулзаж, Хятад, Ираны харилцааг гүнзгийрүүлэх стратегийн удирдамж өгсөн. Хятад, Иран бол иж бүрэн стратегийн түнш, "Дэлхийн өмнөдийн орнууд"-ын чухал гишүүд юм. Хоёр орны уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах нь Хятад, Ираны ард түмэнд ашигтай төдийгүй бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг ахиулахад хувь нэмэр оруулах болно." гэжээ.

Хоёр тал Хятад, Ираны хамтын ажиллагааны иж бүрэн төлөвлөгөөний хэрэгжилтийг цаашид ахиулж, улс төр, дипломат харилцаа, хууль тогтоох байгууллага, хууль сахиулах болон шударга ёс, эдийн засаг, худалдаа зэрэг салбарт төрийн удирдлагын туршлага солилцох ажлыг эрчимжүүлж, залуучууд, боловсрол, спорт, шинжлэх ухаан, технологи, соёл, аялал жуулчлал, экологи, байгаль орчныг хамгаалах, эрүүл мэнд, радио телевизийн солилцоо хамтын ажиллагаа, засгийн газрын бус орон нутгийн болон найрсаг хотуудын солилцоог гүнзгийрүүлж, Хятад Ираны хөгжлийг ахиулах талаар чармайн ажиллахаар тохиролцлоо. 




Мөн хоёр тал Ойрхи Дорнодын өнөөгийн байдлын талаар гүнзгий санал бодлоо солилцсон байна. Ойрхи Дорнод нь Ойрхи Дорнодын ард түмнийх юм, харин их гүрний өрсөлдөөний талбар биш, бүс нутгийн гаднах улс орнуудын геополитикийн өрсөлдөөн, мөргөлдөөний золиос болохгүй гэдэгт хоёр тал санал нэгджээ. Ойрхи Дорнодын улс орнуудын ирээдүй, хувь заяа Ойрхи Дорнодын ард түмний өөрсдийнх нь гарт байх ёстой.


Хоёр тал мөн Ираны цөмийн асуудлаар санал солилцжээ.. Ван И онцлохдоо, Хятад улс Ираны цөмийн асуудлыг улс төр, дипломат аргаар зохицуулж, хамтын ажиллагааны хэлэлцээрийг баталгаажуулж, яриа хэлэлцээ болон хэлэлцээг сэргээхэд талууд бүтээлч үүрэг гүйцэтгэхийг дэмжиж байна." гэсэн бол Хятадын тал иж бүрэн хэлэлцээрийг ахиулах, баталгаажуулахад чухал үүрэг гүйцэтгэснийг Арагчи өндрөөр үнэлж, Хятад улстай нягт харилцаа тогтооход бэлэн байна гэсэн байна.


Г.Бямба