БАКУ, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /DW/. Азербайжаны нийслэл Баку хотоос Оросын Грозный хот руу нислэг үйлдэж байсан “Embraer 190” зорчигч тээврийн нисэх онгоц осолдсоны дараа "аюулгүй байдлын асуудлаас" шалтгаалан “Azerbaijan Airlines” компанийн Оросын хэд хэдэн хот руу хийж буй нислэгийг зогсоожээ. Энэ тухай Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев "AZTV" сувагт ням гарагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
“AZAL компани Оросын долоон хот руу үйлдэх нислэгээ тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Үүний зэрэгцээ бид Оросын гурван хотоос Азербайжан руу хийх Оросын агаарын тээврийн компаниудын нислэгийг зогсоосон. Ингэснээр одоо 10 хот руу хийх нислэг зогссон бөгөөд энд юуны түрүүнд аюулгүй байдлын асуудлыг чухалчлан үзсэнийг дурдах нь зүйтэй" гэж тэрбээр хэлсэн байна. Азербайжаны Ерөнхийлөгч хэлэхдээ, эдгээр хот руу үйлдэх нислэгийг хэзээ сэргээхийг хэлж мэдэхгүй байна, гэхдээ бид “Оросын агаарын орон зай дахь аюулгүй байдлын асуудлыг" анхаарч үзэх болно гэжээ.
В.Путин онгоцны ослын талаар Азербайжаны Ерөнхийлөгчтэй дахин ярилцжээ
Мөн өдөр буюу 12 дугаар сарын 29-ний ням гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Азербайжаны Ерөнхийлөгч И.Алиев нар утсаар ярьж, “Azerbaijan Airlines” компанийн онгоцны осолтой холбоотой асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн тухай Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэнийг ТАСС агентлаг эш татан мэдээлжээ.
"Путин, Алиев нар өнөөдөр утсаар ярихдаа Азербайжаны агаарын тээврийн компанийн онгоцны осолтой холбоотой янз бүрийн асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ" гэж Д.Песков мэдээлсэн байна.
Актау хотын ойролцоо AZAL-ын онгоц осолдсоноос хойш хоёр улсын удирдагчид гурав дахь удаагаа утсаар ярьсан нь энэ аж.
Бакугаас Оросын 10 хот руу хийх нислэгийг түр зогсоов
AZAL компани Азербайжаны нийслэлээс Оросын Минеральные Воды, Сочи, Волгоград, Уфа, Самара, Саратов, Нижний Новгород, Владикавказ, Грозный, Махачкала зэрэг 10 хот руу үйлдэх нислэгийг зогсоож байгааг өмнө нь мэдэгджээ. Гэхдээ Москва, Санкт-Петербург, Екатеринбург, Астрахань, Казань, Новосибирск хот руу хийх нислэгийг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. AZAL-аас гадна Qazaq Air, Flydubai, "Туркменистан", El Al агаарын тээврийн компаниуд Оросын зарим хот руу хийх нислэгээ цуцалжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
ОРОСЫН ГАЗАР НУТАГ БҮХЭЛДЭЭ ДАЙНЫ ТАЛБАР . УКРАЙН ХОЛЫН ТУСГАЛТАЙ ПУУЖИН ХЭРЭГЛЭХ ЧАДВАРТАЙ БОЛСОН. ХӨРШҮҮД НЬ ОРОСООС ЗАЙГАА БАРЬЖ ЭХЭЛЛЭЭ.
by by russia
Оросууд буудаж унагасан тухай дэлхийгээр нэг шуугиж байна. Азарбайжаны ерөнхийлөгч Дутинээс нөхөн төлбөр, онгоцоо бүрэн төлөхийг шаардөж хатуу мэдэгдэл хийсэн байгаа.Хөөрхий муу Монголчууд болохоор угаасаа Оросын хошного үг дуугүй долоох хэмжээний юмнууд болохоор айгаад нэг иймэрхүү мэдээгээр аргалж энэ тэр.
Еврей Арменичүүдийг дээдэлдэг Урусууд Ази, Түрэг үндэстнүүдийг үеийн үед доорд үзэж доромжилж устгаж оросжуулж ирсэн.Түрэг үндэстний Азербайжан Казахуудад уулын Чеченчүүдтэй адил хулхи Европ Оросууд алж болох амьтад гэж ханддаг.
Еврей Арменичүүдийг дээдэлдэг Урусууд Ази, Түрэг үндэстнүүдийг үеийн үед доорд үзэж доромжилж устгаж оросжуулж ирсэн.Түрэг үндэстний Азербайжан Казахуудад уулын Чеченчүүдтэй адил хулхи Европ Оросууд алж болох амьтад гэж ханддаг.
Хэрэв та Орос Украйн Беларусийн Слав үндэстэн болж төрөөгүй бол Еврей Армян болж төрөхөд адгийн тэнэг байсан ч хангалттай.Хамгийн гол нь Оросод доорд үзэгдэж боолын амьдралаар амьдардаг Ази Монгол төрхтөн болж төрж болохгүй.