sonin.mn

Өчигдөр буюу 12-р сарын 29-нд БНХАУ-ын Бээжин хотноо CR450 хурдны галт тэрэгний прототипийг гаргалаа. Тус галт тэрэг нь хурд, эрчим хүчийг хэмнэх, дуу чимээг бууруулах, тоормосны зай зэрэг гол үзүүлэлтүүдээрээ дэлхийд тэргүүлж байна.




Энэхүү галт тэрэг нь 450 км/цагийн туршилтын хурдтай, ашиглалтад орсны дараа 400 км/цагийн хурдаар ажиллах бөгөөд цаг хугацааг ихээр хэмнэж, зорчигчдын аяллыг илүү хялбар, үр ашигтай болгох гэнэ. Үүний зэрэгцээ тав тухтай байдал улам нэмэгдэж, вагон доторх дуу чимээ 2 децибелээр буурч, зорчигчдын үйлчилгээний хэсгийн орон зай 4 хувиар нэмэгдсэн ажээ.


Г.Бямба