Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээж, нэгдүгээр сарын 15-ны өдөр иргэдээс улсын дугаарын захиалгыг албан ёсоор авч эхэлнэ.
Энэ талаар “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын авто тээврийн хэрэгслийн бүртгэл хариуцсан албаны дарга Э.Ниндэвээс тодрууллаа.
Тэрбээр “Улаанбаатар хотод улсын дугаар олгох дээд хэмжээг тогтоож, шалгуур үзүүлэлт батлагдсантай холбоотой энэхүү системийг боловсруулж гаргаж байна. 2025 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс иргэдээс албан ёсоор улсын дугаарын захиалга авч эхэлнэ. Тиймээс арванхоёрдугаар сарын 30-наас нэгдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл иргэд, аж ахуйн нэгж, байгууллага тус системтэй танилцаж, өөрийн холбогдох мэдээллээ шалгаж, нягтлах боломжтой. Систем маш энгийн, ойлгомжтой харагдана. Иргэд төрийн танилт нэвтрэлтийн дан систем ашиглан тус систем рүү нэвтэрнэ. Дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар таны тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлнэ. Энэ эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж, улсын дугаарыг олгоно. Хамгийн чухал нь иргэд улсын болон олон улсын чанартай авто зам ашигласан төлбөр болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг биелүүлэх хэрэгтэй” гэлээ.
Мөн Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн тухайн өдрийн статистикийг тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх “Carplate” цахим системээс харах боломжтой юм. Тухайлбал, “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 74.1 хувь нь 10 ба түүнээс дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл байна” хэмээн тус системд бүртгэгджээ.
Сэтгэгдэл6
Hotin haryltai hund dugaar ologldoo bank busaar avsan oron nutagin mashinuud bugd ulaanbaatar dugaartai bg ted nariig tsegtsluul ulaanbaatRin irged dugaar avah bolomj bga
Улаанбаатар дугаарын наймаа хөгжөөд арайл байна
31 -ны өдрийг Засгийн газрыг огцруулах тэмцлийн өдөр болгое.1 р сарын нэгнээс МАН-ын луухан данжаадууд Фүн Хао,Дан Хао ,Нян Бао нар зам ашигласны төлбөрийг 5 дахин ,машины татвар -ыг 3 дахин нэмнэ.МАН-г 31-ний орой устгацгаая.
Манины дугаар 2 сая хүрчихээд байхад МАН-ын бүдүүн луухаан данжаадууд мэдсэн мэдээгүй юм шиг хошногоо ухаж баасаа имэрч үнэрлэцгээн сууцгааж байна..
МАН-ын луухаан хятад данжаадуудын арга барил яг л Путиных шиг болж ирж байна..Навсгар нохой сармагчин мантуу нүүрт Фүүк Путиныг мичлэн дуурайж цээжээ шалдалж мангайж инээгээд байсан явдлыг МАН-ын төлгөн данжаадууд бас үлгэрлэж байгаа юм байх даа..
I can i undrstanf sorru dromn dude park who au mongol