sonin.mn

“Хайгуул III” хэмээх далайн гүнд шинжлэх ухааны судалгаа болон археологийн судалгаа хийх зориулалттай хөлөг онгоцыг Хятадын Гуанжоу хотын Наньша бүсэд 12-р сарын 26-нд ашиглалтад хүлээлгэн өгчээ. Энэхүү хөлөг онгоц нь далайн гүнд хайгуул хийх, мөсдөлгийн бүсийн усанд шумбахад дэмжих чадвар бүхий Хятад улсын анхны иж бүрэн шинжлэх ухааны судалгааны хөлөг онгоц гэнэ.


“Хайгуул III” хөлөг онгоц нь 104 метр урт, далай дээр 15,000 миль аялах хүчин чадалтай бөгөөд 80 хүний багтаамжтай. Түүнчлэн, уг онгоц өмнө хойд хоёр талаараа мөс зүсэх хүчин чадвартай. Энэ хөлөг онгоц нь гүн тэнгист шинжлэх ухааны судалгаа явуулж, археологийн судалгаа хийж болох бөгөөд зуны улиралд туйлын бүсэд шинжлэх ухааны судалгаа хийхэд ашиглагдаж болох юм.


Энэхүү хөлөг онгоц ашиглалтад орсноор Хятад улсын далайн гүнд археологийн судалгааны чадавх эрс нэмэгдэх гэнэ.


Г.Бямба