2024 оны 12-р сарын 26-нд Хятадын Батлан хамгаалах яам хэвлэлийн хурал зохион байгуулжээ. Жан Шяоган сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Энэ үеэр "АНУ-ын Батлан хамгаалахын сайд Японд айлчилж, Японы Батлан хамгаалах сайдтай уулзахдаа "Ази-Номхон далай, тэрчлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдалд олон сорилт тулгарч байгаа бөгөөд Хятадын зүүн болон өмнөд тэнгист явуулж буй үйл ажиллагаа эдгээрийн нэг юм". АНУ нь Япон, БНСУ-д "сунгасан заналхийллийн дэмжлэг" үзүүлэхээ үргэлжлүүлж, Австрали, Филиппин зэрэг орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх болно гэж мэдэгджээ. Үүнд Хятад улс ямар байр суурьтай байна вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад тус яамны хэвлэлийн төлөөлөгч
Жан Шяоган хариулахдаа: "АНУ-ын энэхүү мэдэгдэл нь бодит байдлыг гуйвуулж, үнэн худлыг хутган будлиулсан хэрэг юм. Дяо Юй Дао арал болон түүнд харьяалагдах олтриг нь Хятад улсын салшгүй нэг хэсэг бөгөөд өмнөд тэнгисийн арлууд болон ойролцоох усан хилд Хятад улс маргашгүй бүрэн эрхтэй. Эдгээр нутаг дэвсгэрт Хятадын хууль сахиулах үйл ажиллагаа хууль ёсны, үндэслэлтэй, мэргэжлийн бөгөөд олон улсын стандартын дагуу явагддаг.
АНУ, Япон зэрэг орнууд Хятадтай холбоотой худал мэдээлэл тараах, цуурхал дэгдээх үйлдлээ нэн даруй зогсоож, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд бодитой хувь нэмэр оруулах ёстой. Мөн "жижиг бүлэглэл" үүсгэж, сөргөлдөөнийг өдөөх явдлаа даруй зогсоох хэрэгтэй гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл2
АНУ,Япон улсууд блл дэлхийн тэргүүний хамгийн алдартай шудрага орнуудад тооцогддог
UMHUU AMALSAN HUJAA NAR URGELJ BUSDIIG GUJIRDEJ ULAANIIG HAR GJ ZUTGEJ BDAG MUU ERIIN UNDESTEN