12-р сарын 25-нд Хятадын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв. Энэ үеэр “Хонконгийн цагдаагийн газар 12-р сарын 24-нд Гао Фэн-и нарын эрэн сурвалжлагдаж буй 7 этгээдүүдийн эсрэг хууль ёсны ажиллагаа эхлүүлж, Хятад улсын эсрэг Хонконгийн амар амгалан байдлыг бусниулагч Лю Жявэнь зэрэг 6 этгээдүүдийг хууль ёсны дагуу эрэн сурвалжлахаа зарласан талаар мэдээлсэн. Гэтэл зарим улс орнууд энэ талаар шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж байна. Энэ талаар ямар байр суурьтай байна?” гэсэн сэтгүүлчийн асуултад тус яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хариулахдаа: "Бид зарим улс орнуудын Хонконгийн цагдаагийн байгууллагын хууль ёсны арга хэмжээг илт гүтгэж, гажуудуулж байгаад дургүйцэж, эрс эсэргүүцэж байна. Таны дурдсан эдгээр этгээдүүд гадаадад зугтаж, Хятад улсын эсрэг, Хонконгийн нийгмийн тогтвортой байдлыг бусниулах үйл ажиллагаа явуулж, Хонконгийн хөгжлийг саатуулан, нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулахыг санаархаж байгаа нь улс орны аюулгүй байдалд ноцтой аюул учруулж, Хонконгийн үндсэн эрх ашигт ихээхэн хохирол учруулж, 'Нэг улс, хоёр систем'-ийн үндсэн зарчмыг ноцтойгоор зөрчиж байна.
Хонконгийн цагдаагийн байгууллага Хонконгийн аюулгүй байдлын хууль болон бусад холбогдох хууль журмын дагуу арга хэмжээ авсан нь хууль эрх зүйг сахин хамгаалж, олон нийтийн хүсэл шаардлагыг дагаж, Хятад улсын бүрэн эрх, аюулгүй байдлыг хамгаалсан, Хонконгийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах шаардлагатай алхам бөгөөд олон улсын хууль, олон улсын нийтээр мөрдөж буй хэм хэмжээний дагуух зөв үйлдэл юм.
Нэг зүйлийг онцлон хэлэхэд, Хонконгийн асуудал бол цэвэр Хятадын дотоод хэрэг бөгөөд ямар ч гадаад хүчин хөндлөнгөөс оролцох ёсгүй. Зарим улс орнууд Хятадын бүрэн эрх болон Хонконгийн хууль эрх зүйг хүндэтгэж, Хятад Улсын эсрэг Хонконгийн амар амгалан байдлыг бусниулагч этгээдүүдийг дэмжих, өөгшүүлэхээ нэн даруй зогсоох хэрэгтэй. Хонконгийг гүтгэх, гажуудуулах аливаа оролдлого амжилтгүй болно. 'Хүний эрх, эрх чөлөө' нэрийн дор Хонконгийн хэрэгт хөндлөнгөөс оролцох ямар ч явуулга бүтэлгүйтэх нь тодорхой" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0