12-р сарын 24-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жо Тэёол нар утсаар ярив.
Ван И энэ үеэр хэлэхдээ, "Хятад, БНСУ бол найрсаг хөрш, хамтын ажиллагааны чухал түнш юм. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар, сүүлийн үед Хятад, БНСУ-ын харилцаа сайжирч, хөгжиж байгаа нь хоёр орны ард түмний ашиг сонирхолд нийцэж байна. Хятад Улс БНСУ-тай хамт байж, дипломат харилцаа тогтоох үеийн анхны хүсэл эрмэлзэлээ баримталж, сайн хөршийн найрсаг харилцаагаа баримталж, харилцан ашигтай, хамтдаа хожих зарчмын дагуу хоёр орны олон салбарын яриа хэлцэл, хамтын ажиллагааны механизмыг үргэлжлэн сайн ашиглаж, бүх түвшний харилцаа болон иргэдийн явалцааг бэхжүүлж, харилцан ойлголцол болон итгэлцлийг нэмэгдүүлж, Хятад, БНСУ-ын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулахад бэлэн байна. БНСУ-ын дотоод байдал сүүлийн үед өөрчлөгдсөнийг Хятад улс анзаарсан, Хятад улс дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг баримталж, БНСУ-ын ард түмэн дотоодын асуудлаа зөв зохицуулах мэргэн ухаан, чадвартай гэдэгт итгэлтэй байна" гэсэн бол
Жо Тэёол хэлэхдээ, "Хоёр талт харилцааны өнөөгийн сайн сайхан байдлыг БНСУ эрхэмлэн дээдэлж, БНСУ, Хятадын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны тогтвортой хөгжлийг ахиулах байр суурь өөрчлөгдөөгүй байна. Хятад улстай стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлж, дээд зиндааны харилцаа болон олон салбарын солилцоог нягтруулж, хоёр орны ард түмний солилцоог ахиулахад тустай арга хэмжээ авахад бэлэн байна. БНСУ, Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин хөгжиж байгаад БНСУ сэтгэл хангалуун байна, хоёр талдаа илүү ашигтай үр дүнг бий болгож, хоёр орны ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд улам их эрч хүч оруулахыг хүсэж байна" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0