АСТАНА, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /TASS/. Азербайжаны Баку хотоос ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень Улсын нийслэл Грозный хот руу нислэг үйлдэж байсан “Azerbaijan Airlines” компанийн зорчигч тээврийн онгоц Казахстаны баруун нутгийн Актау хотод осолджээ.
Казахстаны Онцгой байдлын яамнаас мэдээлснээр, ослоос 25 хүн амьд үлдсэнээс 22-ыг нь эмнэлэгт хүргэсэн байна. Уг онгоцонд багийн гишүүдээс гадна 67 хүн зорчиж явсны 16 нь Оросын иргэн, 37 нь Азербайжаны иргэн, 6 нь Казахстаны иргэн, 3 нь Киргизийн иргэн байв.
Урьдчилсан мэдээллээр, онгоц радарын дэлгэцээс алга болж, хөөрөх-буух зурвасын ойролцоо газарт унасан байна.
Казахстаны Онцгой байдлын яамнаас мэдээлснээр, ослын газарт 150 аврагч, 45 нэгж техник ажиллаж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцаме" агентлаг
Сэтгэгдэл0