ХЕЛЬСИНКИ, 2024 оны арванхоёрдугаар сарын 25 /NHK/. Зул сарын баярын үеэр хамгийн завгүй байдаг хүн бол Санта Клаус. Тэрбээр уламжлал ёсоор зул сарын бэлгээ тараахаар цаа бугатай чаргаа хөлөглөн дэлхийг тойрох аялалдаа морджээ.
Санта Клаус даваа гарагт Финландын Хойд туйлын бүс дэх Рованиеми хэмээх төрөлх тосгондоо хүүхдүүдтэй мэндчилсэн байна. Тэрбээр хэлэхдээ “үргэлж сайн хүүхэд байх нь боломжгүй зүйл байж магадгүй, гэсэн хэдий ч үүний төлөө чадах бүхнээ хийх хэрэгтэй. Түүнчлэн цаг үргэлж сайн байж чадаагүй хүүхдүүдийн хувьд ч бэлэг авахгүй байх вий гэж санаа зовох хэрэггүй” гэсэн байна.
“Дэлхий дээр маш олон гунигтай явдлууд байнга тохиолддог, гэхдээ энэ бүхэн өөрчлөгдөнө хэмээн найдаж байна. Энэ бол өөрсөддөө болоод хүн бүрт сайн сайхан мэдрэмжийг түгээхийн тулд бид бүхэн яагаад янз бүрийн арга замыг хайж олох ёстой вэ гэдгийн шалтгаан гэж би бодож байна. Хэрэв та бид ингэж чадвал аль болох олон хүнд баяр баясгалантай Зул сарын баярыг авчирч чадна” гэж Санта Клаус хэлжээ.
Санта Клаусын чарганд асар том ууттай бэлгүүдийг ачсан байлаа. Хүүхдүүдтэй уулзаж мэндчилснийхээ дараа тэрбээр хүн бүрд Зул сарын баярын мэндчилгээ дэвшүүлээд дэлхийн өнцөг булан бүрд очих аялалдаа гарлаа.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
🧦 оймсонд идэх юм өгвөл дээдийн бэлэг 🪞
малын хашаандаа төрвүү. өнөө орой төрөх. заа за загвар.
Финланд Хойд тэнгист гарцгүй ганцхан Балтийн тэнгисээр гарцтай.Монгол Казахстаны хооронд Оросын нутаг байдаг шиг үнэн тэнэг.Оросууд цагтаа жижиг Финландийн нутгаас нь авна гэж дээрэлхээд зөвшөөрөхгүй болхоор нь сүрийг үзүүлэн дайрсан чинь 1 сар нусаа хацартаа наасан.Финланд аргагүйн эрхэнд нутгаасаа Оросод өгсөн.Карел Оросын нутаг биш.
Ха ха ха, Финланд winter war-д ялаад Карелийн хойгоо алдчихсан тээ? Ха ха ха
Santa
тэнэг юм бичих юм.бэлэгээ өгнө үү яана бидэнд ямар хамаа бна