Хятад, Америкийн “Ширээний теннисний дипломат харилцаа"-ны 53 жилийн ойд зориулсан форум болон оройн хүлээн авалт 12-р сарын 22-ны өдөр АНУ-ын Калифорни муж улсын Лос Анжелес хотод болж, хоёр орны спорт, улс төр, бизнес худалдааны салбарын олон зуун хүн оролцов.
Хятадын Спортын ерөнхий товчооны дарга, Хятадын Олимпийн хорооны дарга Гао Жыдань энэ арга хэмжээнд ирүүлсэн баярын захиандаа, "Ширээний теннисний дипломат ажиллагаа" нь Хятад, Америк хоёр орны харилцааг сайжруулаад зогсохгүй, дэлхий нийтэд спортын дипломат харилцааны үлгэр жишээг бүтээсэн юм. Эдүгээ, Хятад, Америк хоёр орны спортын салбарын хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, ялангуяа ширээний теннисний салбарт Ширээний теннисний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хамтран зохион байгуулах, тэмцээнд холимог баг бүрдүүлэн оролцох зэрэг шинэлэг хэлбэрээр дамжин "Ширээний теннисний дипломат харилцаа”-ны зориг санааг үеэс үед уламжлан хөгжүүлж, шинэ эриний Хятад, Америкийн соёлын солилцоонд шинэ эрч хүч нэмэрлэж байна" гэжээ.
АНУ-ын Олимпийн хорооны дарга Жин Сайкс хэлсэн үгэндээ, "Ширээний теннисний дипломат харилцаа"-ны нөлөө нь спортын хүрээнээс хол давж, Америк, Хятад хоёр орны хамтын ажиллагаа, солилцооны үүд хаалгыг нээж өгсөн төдийгүй, цаашид ч үргэлжлүүлэн хоёр талт харилцааг бүтээж, хүмүүс илүү эв найрамдалтай дэлхий ертөнцийг бий болгоход урам нэмэх болно гэж тэмдэглэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0