Хятадын аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас 12-р сарын 23-ны өдөр гаргасан тоо баримтаас үзвэл, 11-р сарын эцсийн байдлаар, Хятад Улсын 5G сүлжээний гар утас хэрэглэгчдийн тоо 1 тэрбум 200 саяд хүрч, үүрэн телефоны хэрэглэгчдийн 56%-ийг эзэлж, өмнөх жилийн эцсийнхээс 9,4 нэгжээр нэмэгдсэн байна.
Хятад улсад 5G, Гигабит оптик сүлжээ, Юмсын интернет зэрэг сүлжээний дэд бүтцийн бүтээн байгуулалт улам гүнзгийрэн хөгжиж, холбогдсон хэрэглэгчдийн тоо үргэлжлэн өсч, мобайл интернетийн хандалтын урсгал хурдацтай өсч байна.
Энэ оны эхний 11 сард тус улсын харилцаа холбооны салбарын нийт орлого 1 тэрбум 594 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,6%-иар өсчээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0