ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /unn/. Их Британийн цэргийнхэн дронуудыг устгах зориулалттай радио долгионы шинэ зэвсгийг анх удаа туршсан нь амжилттай болжээ.
Radio Frequency Directed Energy Weapon (RFDEW) гэдэг уг цогцолбор нь газар, агаар, далай дахь олон төрлийн аюул заналыг илрүүлэх, устгах зориулалттай аж.
RFDEW нь 1 км хүртэлх зайд буй байг агшин зуур устгах хүчин чадалтай бөгөөд агаарын довтолгооноос хамгаалах ердийн цогцолбороос өртөг багатай буюу нэг удаа буудахад ердөө 10 пенс зарцуулна гэж Их Британийн Батлан хамгаалах яам мэдээлсэн байна.
“DragonFire” гэх зэрэг лазерын зэвсгээс ялгаатай нь уг зэвсэг нь дайсны аюулыг устгахын тулд гэрлийн энергийн лазер туяа биш харин радио давтамжийг ашигладаг. Тодруулбал, нисгэгчгүй онгоц гэх зэрэг төхөөрөмжүүдийн чухал электрон эд ангиудыг ажиллагаагүй болгох эсвэл гэмтээхийн тулд өндөр давтамжийн долгионыг ашигладаг байна. Бүрэн автомат горимд ажилладаг тул системийг нэг хүн удирдах боломжтой бөгөөд “MAN SV” зэрэг цэргийн машинд суурилуулах ажээ.
Ташрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт Их Британийн цэргүүд хуягт машинд суурилуулсан өндөр эрчим хүчний лазерын зэвсгээр нисгэгчгүй нисдэг аппаратуудыг анх удаа амжилттай устгасан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Ингээд дронууд хөөрхий ирээдүйгүй болж байгаа юм ! Нисэж явахад нь л радио долгионоор ажиллаагаагүй болгож байгаа юм
Манайд ч гэсэн одоогоор үзүүлбэр үзүүлж байхад х4д хэдэн дрон удирдлагагүй боллоо .Радио долгион ашиглаж удирдлагагүй болголоо гээд асуудал яригдаж байсан санагдаж байна
УКРАЙНД ОЛНООР НИЙЛҮҮЛЖ ЯГ БОДИТ БАЙДАЛД АШИГЛААЧ.
Устгах бол марханбид ч радио давтамжаар оролдвол болно, харин богино хугацаанд харанхуй, үүлэрхэг үед цель яаж илрүүлдэг нь сонин байна.