Энэ оны эхний 11 сард БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 403 тэрбум 110 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 26 хувиар нэмэгдсэн буюу өсөлтийн хурдаараа Хятад улсдаа тэргүүлжээ. Шиньжааны гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 400 тэрбум юаниас давж буй анхны тохиолдол нь энэ юм.
Худалдааны түншүүдийн хувьд зарим хөгжиж буй зах зээл нь АСЕАН зэрэг томоохон зах зээлтэй ижил түвшинтэй болж байна. Эхний 11 сард Хятадын Шинжааны худалдааны Төв Азийн таван орон болон АСЕАН-ы хоёр том худалдааны зах зээлтэй хийсэн импорт экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс тус бүр 6.9, 231 хувиар нэмэгдэж, 67.9 ба 8 хувь болжээ. Үүний дотроос Казахстан нь Шинжааны худалдааны хамгийн том түнш хэвээр байгаа бөгөөд эхний 11 сард Шинжаанаас Казахстанд хийсэн импорт, экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 17.6 хувиар өсчээ. Мөн хугацаанд, Шиньжяны Африк, Баруун Ази, Латин Америк, Төв Зүүн Европ зэрэг хөгжиж буй зах зээлтэй хийсэн импорт экспортын хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдсэн гэнэ.
Г.Бямба
Сэтгэгдэл0