ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /DW/. Хэрэв Европын Холбооны /ЕХ/ орнууд Катар улсыг хүний эрхийг зөрчсөн эсвэл байгальд хор хөнөөл учруулсан гэх шалтгаанаар торговол Европт байгалийн шингэрүүлсэн хий нийлүүлэхээ зогсоож магадгүй гэж Катарын Эрчим хүчний сайд, “Qatar Energy” компанийн тэргүүн Саад аль-Кааби Их Британийн Financial Times (FT) сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
ЕХ-ны шинэ дүрэм
Корпорацын тогтвортой байдлын талаарх (Corporate Sustainability Due Diligence Directive, CSDDD) ЕХ-ны 2024/1760 тоот удирдамж Катарын эрх баригчдын дургүйцлийг төрүүлжээ. Европын Комиссын цахим хуудсанд мэдээлснээр, уг удирдамж энэ оны долоодугаар сараас хэрэгжиж эхэлжээ.
CSDDD удирдамжид нүүрстөрөгчийн ялгарал, хүний эрх, хөдөлмөрлөх эрхийн тухай ЕХ-ны шаардлагыг дагаж мөрдөөгүй тохиолдолд компаниудыг жилийн орлогынх нь 5 хүртэл хувиар торгохыг ЕХ-ны орнуудад үүрэг болгосон байна.
Аль-Кааби: "Бид торгууль төлөх ёстой гэдэгтэй санал нийлэхгүй байна"
"Хэрвээ би Европт орлогынхоо 5 хувийг алдах гэж байгаа бол би Европыг сонгохгүй... Би худлаа айлгаж байгаа юм биш. “Qatar Energy”-ийн орлогын 5 хувь нь Катар улсын орлогын 5 хувь гэсэн үг. Энэ бол ард түмний мөнгө... тиймээс би ийм мөнгийг алдаж чадахгүй, алдахыг хэн ч зөвшөөрөхгүй" гэж аль-Кааби хэлжээ.
“Биднийг торгохыг би зөвшөөрөхгүй, эс бөгөөс Европ руу хий нийлүүлэхээ зогсооно” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Аль-Кааби хэлэхдээ, ЕХ-ны шинэ удирдамж нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд 100 мянган компанитай “Qatar Energy” группийн хувьд тохиромжгүй гэжээ.
Европын хийн зах зээл дэх Катарын оролцоо
Европын Комиссоос мэдээлснээр, энэ оны хоёрдугаар улиралд ЕХ-ны орнуудад нийлүүлсэн байгалийн шингэрүүлсэн хийн 12 хувийг Катар улс нийлүүлжээ. ЕХ-ны орнуудын хийн импортод Катар улс 4 хувийг эзэлсэн байна. "Оросын цэргүүд Украин руу довтолсноос үүдэн эрчим хүчний зах зээлд хямрал үүссэний дараа Европт хий нийлүүлэгч гол улс нь Катар болсон" гэж FT сонинд бичжээ.
"Европын орнууд Оросын хийнээс татгалзахыг эрмэлзэж байх хооронд “Qatar Energy” компани Герман, Франц, Итали, Нидерландад байгалийн шингэрүүлсэн хий нийлүүлэх урт хугацааны гэрээ байгуулсан" гэж тус сонинд бичсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл8
Зөв ш дээ . адилхан дарамтлах ёстой - чаддаг чаддагаа хийгээд л болоо ...
Европ Америк хоёр Туркэд Сирийг хаяж өгч байгаа юм бол Катарууд Европд нийлүүлдэг гаазаа хязгаарлаж үнээ нэмэгдүүлэхийг мэдэлгүй яахав дээ, ккк
Катар яахнавдээ,,,,зайлуул,,,
"Европын Холбоо нуран унаж байна" Элон Маск саяхан болсон зүүн Германд болсон аллагын дараа хэлэхдээ, Европ нуран унаж байна. Ямар ч хяналтгүй олон дүрвэгсдийг хилээрээ оруулсаар байна гэж анхааруулжээ. Энэ нь анхааруулга гэхээсээ илүү зэмлэл байлаа. Тэрээр цааш нь хэлэхдээ, Германы ард түмэн канцлер Шольцийг хугацаанаас нь өмнө татан буулгах хэрэгтэй гээд Мөн ЕХ-ны тэргүүн Урзула фон дер Леуенийг шүүмжилжээ. Шольц хэлэхдээ, Европын бүрэн бүтэн байдлыг хуваах гэж байна хэмээн Элон Маскийг шүүмжилсэн бол, Урзула фон дер Леуен "ардчилалд хортой үг хэллээ хэмээн дургүйцжээ. Элон Маск хариуд нь Шольцыг "тэнэг толгой" гэж нэрлээд, Европод хүчирхэг улс төрчид хэрэгтэй, B.Орбан, Германы AFD намын дарга доктор Алисе Вайдел шиг. Германы эрх баригчид иргэдээ бүр мөсөн хаясан, эдийн засгаа сүйрүүлсэн гэж зэмлэжээ.
Чи солиорч байнуу,,,,маск солиорчихвуу,,,
202.126.90.182 Чи өөрөө солиорсон байна.
Elon Mask vneniig helij bainaa.odoo germand 6-8 say tsagaachid baigaa geed bna.getel urid ireed bcheg barimt irgenshil avsan hvmvvsiig tootsohgui shuu.tsagaachid tetegeveriinenees ilvv mungu avch ajil hiihgui oron suuts abch amidardag daa.Getel odoo germand odor bvr 70 hvn hutgaluulj emenlegd irdeg ni dandaa tsagaachidiinhiisen hereg bna..har tamhi chuluutui zarj mansuurch bnaa.
цагаач авахгүй байж болох байсан юмуу, ану шахаагүй. v orban a weidel 🧐😳