sonin.mn

Хятад, Энэтхэгийн хилийн асуудлаарх тусгай төлөөлөгчдийн 23-р уулзалт 12-р сарын 18-ны өдөр Бээжин хотноо болжээ. Хятадын Тусгай төлөөлөгч, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга, БНХАУ-ын Гадаад Харилцааны Сайд Ван И Энэтхэгийн Тусгай төлөөлөгч, Энэтхэгийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Довал нар Хятад, Энэтхэгийн хилийн асуудал болон хоёр талт харилцааны талаар илэн далангүй ярилцжээ.


Ван И энэ үеэр хэлэхдээ, "Энэ оны 10-р сард Ши Жиньпин дарга Казань хотод Ерөнхий сайд Модитой хоёр талын уулзалт хийж, Хятад Энэтхэг хоёр тал хилийн бүсийн холбогдох асуудлыг зохицуулах талаар гаргасан ахиц дэвшлийг нааштай үнэлж, Хятад Энэтхэгийн харилцааг сайжруулан хөгжүүлэх талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн юм. Өнөөдрийн уулзалт бол сүүлийн таван жилийн хугацаан дахь тусгай төлөөлөгчдийн анхны албан ёсны уулзалт байж, хоёр тал туршлагаа дүгнэж, ирээдүйгээ харж, хамтдаа ашиг хүртэх хамтын ажиллагааг баримтлах үзэл санааны дагуу хилийн асуудлыг хоёр орны харилцааны зохих түвшинд байрлуулах ёстой, хил орчмын нутаг дэвсгэрийн амгалан тайван байдлыг хамтдаа хамгаалж, Хятад Энэтхэгийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжлийн замд аль болох хурдан эргүүлэн авчрах ёстой." гэсэн бол Довал хэлэхдээ, "Энэтхэг, Хятад хоёр орон олон нийтлэг ашиг сонирхол болон ижил төстэй үзэл бодолтой, энх тайвнаар хамтдаа оршиж, хамтран ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн таван жилийн хугацаанд хоёр талын хамтын хүчин чармайлтаар, хилийн бүсийн холбогдох асуудлыг нааштай шийдвэрлэсэн нь маш чухал ач холбогдолтой юм. Энэтхэг Хятад улстай ажил хэрэгч байдлаар баялаг үр дүнтэй харилцаа холбоо тогтоож, хилийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх нөхцөлийг тасралтгүй хуримтлуулахад бэлэн байна" гэжээ. 


Г.Бямба