Хятадын нисгэгчтэй сансрын инженерийн албаны мэдээлснээр "Шэньжөү-19" хөлгийн сансрын нисэгчийн баг 12-р сарын 17-нд задгай сансар дахь анхны үйл даалгавраа амжилттай биелүүлсэн байна.
Мөн өдрийн 21:57 цагт, задгай сансарт есөн цаг үйл ажилласны дараа "Шэньжөү-19" багийн сансрын нисгэгч Цай Шюйзэ, Сүн Линдүн, Ван Хаозэ нар хамтран ажиллаж, сансрын станцын робот гар болон эх газар дээр байгаа шинжлэх ухааны судлаачдын хамтын ажиллагаа, дэмжлэгээр, тус станцын сансрын хог хаягдлаас хамгаалах төхөөрөмжийг суурилуулах, бүхээгээс гадуурх төхөөрөмж, байгууламжийг шалгах ба устгах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Задгай сансарт гарсан сансрын нисгэгч Цай Шюйзэ, Сүн Линдүн нар Вэньтянь туршилтын бүхээг руу аюулгүй буцан ирж, задгай сансар дахь үйл ажиллагаа бүрэн амжилттай болж, Хятадын сансрын нисгэгчдийн бүхээгээс гадуурх үйл ажиллагааны үргэлжилсэн цаг хугацааны шинэ дээд амжилтыг дахин тогтоосон байна.
Шэньжөү-19-р хөлгийн нисгэгчтэй томилолтын үеэр бас сансрын нисгэгч болон хэрэглээний ачааллын задгай сансар дахь ажиллагааг хийн, шинжлэх ухааны олон тооны туршилт болон техникийн туршилт хийх гэнэ.
Г.Бямба
Сэтгэгдэл0