sonin.mn

ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /BBC/. Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозид авлига авсан, шүүгчид хээл хахууль өгөхийг оролдсон хэргээр 2021 оны гуравдугаар сард оноосон ялыг Парисын давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. Тэрбээр одоо цахим бугуйвч зүүж, нэг жилийг гэрийн хорионд өнгөрүүлэх ёстой.

Түүнд эхлээд гурван жилийн хорих ял оноосон боловч хоёр жилийг нь эчнээ ялаар сольжээ. 

Саркози шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Парисын давж заалдах шүүхэд хандсан боловч 2023 оны тавдугаар сард ялагдсан юм. Шүүхийн шийдвэр хүчинтэй хэвээр үлдсэн бөгөөд хэрэв тэрбээр цахим бугуйвч зүүхийг зөвшөөрвөл ялын хугацааны нэг жилийг гэртээ өнгөрүүлэх боломжтой гэж шүүх шийдвэрлэсэн байна.

Лхагва гарагт болсон хуралдааны үеэр давж заалдаад ялагдал хүлээсэн Николя Саркози хуулийн бүх боломжийг шавхсан бөгөөд одоо шүүхийн шийдвэр хэрэгжиж эхлэх ёстой.




Шүүгч түүнд цахим бугуйвчийг нэг жилийн турш зүүхийг үүрэг болгосон бөгөөд ингэснээр Саркози хорих ялаар шийтгүүлсэн Францын анхны Ерөнхийлөгч асан боллоо.




Ерөнхийлөгч асны өмгөөлөгч Патрис Спинози мэдэгдэхдээ, үйлчлүүлэгч маань шүүхийн шийдвэрийг биелүүлнэ, гэхдээ Европын хүнийн эрхийн шүүхэд хандана гэв. 




Саркозигийн хэлснээр, тэрбээр “ёроолгүй шударга бус байдлын” золиос болжээ.



Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг