sonin.mn

"Олон салбарт эерэг дохио гарч байна", "эдийн засгийн үзүүлэлт ерөнхийдөө сайн байна", "бүтэн жилийн өсөлтийн зорилтод хүрэх төлөвтэй байна”. 12-р сарын 16-ны өдөр Хятадын албаны талаас 11-р сарын улс ардын эдийн засгийн үзүүлэлтүүдийг нийтэлсний дараа, олон улсын хэд хэдэн мэдээллийн хэрэгсэл ийм тайлбар хийжээ. Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: "Хятадын эдийн засаг тогтвортой сэргэж байгаа нь саяхан өндөрлөсөн Төвийн эдийн засгийн ажлын хурлын дүгнэлтийг баталж байна гэж олон улсын олон нийт үзэж байна. L’Orйal-ийн Хойд Азийн бүсийн ерөнхий захирал бөгөөд Хятад дахь гүйцэтгэх захирал Винсент Бойнай “Олон улсын тойм”-д хэлэхдээ, дэлхийн эдийн засаг зарим сорилттой тулгарч байгаа ч Хятадын эдийн засаг болон Хятад улсын ирээдүйд үргэлж итгэлтэй байдаг гэжээ.




11-р сард Хятадын эдийн засгийн үйл ажиллагаа 9-р сараас хойш сэргэх хандлагатай болж, үйл ажиллагааны чанар нь үргэлжлэн сайжирсан байна. Тэдгээрийн дотроос инновацийн хөдөлгөх хүч улам эрчимжиж байгаа нь хамгийн тод дохио ажээ. Нэг талаар, шинэ эрчим хүчний машин, аж үйлдвэрийн робот, нэгдсэн хэлхээ болон бусад бүтээгдэхүүн зэрэг технологийн гол бүтээгдэхүүн хурдацтай өсч байна. Нөгөө талаар, өндөр технологийн үйлдвэрлэл сайн хөгжиж, өндөр технологийн үйлдвэрлэлд хийсэн хөрөнгө оруулалт болон өндөр технологийн үйлчилгээний салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт эхний 11 сард тус тус 8.2 хувь, 10.2 хувиар өссөн байна. Эдгээр нь, Хятадын шинжлэх ухаан, технологийн шинэчлэл нь эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг авчирсныг харуулж байна.


Хэрэглээний өсөлт тогтвортой байгаа нь бас нэг эерэг үзүүлэлт юм. Эхний 11 сард Хятадын өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 44 их наяд 270 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.5 хувиар өсчээ. Тэдгээрийн дотор онлайн жижиглэнгийн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 7.4 хувиар өссөн нь өргөн хэрэглээний барааны нийт жижиглэнгийн худалдааны өсөлтөөс хамаагүй өндөр байна. Энэ нь Хятад улсын шинэ хэрэглээний хэлбэр, загвар сайн хөгжиж, ирээдүйд асар их боломж байгааг харуулж байна. Төвийн эдийн засгийн ажлын хурлаас байршуулалт хийсэн ирэх жилийн есөн гол зорилтын дотор дотоодын эрэлтийг бүх талаар өргөтгөх нь нэгдүгээрт орсон байна. Эхний 11 сарын хэрэглээний төлөв байдал нь ирэх онд дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх сайн суурийг тавьсан нь дамжиггүй юм.




Зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн өөрчлөлтийг ажиглах чухал үзүүлэлт болсны хувьд, Хятадын оршин суугчдын хэрэглээний үнийн индекс 11-р сард өмнөх сартай харьцуулахад бага зэрэг буурсныг гадаадын зарим хэвлэлүүд онцолж байна. Энэ нь өндөр температур, шинэ хүнсний бүтээгдэхүүний үнэ буурах хандлагатай холбоотой юм. Үүний зэрэгцээ, хүнс, эрчим хүчний үзүүлэлтийг хассаны дараах оршин суугчдын хэрэглээний үнийн индексийн өсөлтийн хурд өнгөрсөн сартай харьцуулахад бодитоор нэмэгдэж, ерөнхийдөө тогтвортой байгаа нь зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн харилцаа сайжирч байгааг харуулж байна. Хятад улс үр тарианы элбэг ургац авч, ихэнх аж үйлдвэрийн өргөн хэрэглээний барааг хангалттай нийлүүлж, үйлчилгээний нийт нийлүүлэлт тогтвортой, эдийн засгийн сэргэлт нь эрэлтийн өсөлтөд түлхэц үзүүлснээр оршин суугчдын хэрэглээний үнийн үзүүлэлт улам сайжрах болно.


Олон улсын өнцгөөс харвал, Хятадын 11-р сарын эдийн засгийн гүйцэтгэл хялбархан олдоогүй юм. Энэ он гарснаас хойш олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, хүнд хэцүү болж, дэлхийн эдийн засгийн сэргэлт удааширч, Хятад улсын эдийн засгийн зохицуулалт, өөрчлөлтийн хүндрэл нэмэгдэв. Хятадын Ардын их сургуулийн Эдийн засгийн сургуулийн профессор Ван Шяосүн “Олон улсын тойм”-д хэлэхдээ, энэ нь нэг талаасаа Хятадын эдийн засгийн тогтвортой суурь, олон давуу тал, хүчтэй уян хатан байдал, асар их нөөц боломж, урт хугацаанд сайжрахыг дэмжих таатай нөхцөл, үндсэн чиг хандлага өөрчлөгдөөгүйгээс шалтгаалав. Нөгөө талаас, одоо байгаа бодлого, нэмэгдэл бодлогын хосолсон нөлөөлөл үргэлжилсээр байгаа тул улс ардын эдийн засгийн үйл ажиллагаанд эерэг өөрчлөлтүүд улам нэмэгдэж байна гэжээ.


Энэ жилийн Төвийн эдийн засгийн ажлын хурлаар “гадагш өндөр түвшинд нээлттэй байлгахыг өргөжүүлэх", "гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулах" талаар тодорхой дурдсан нь гаднынхны хүлээлтийг улам нэмэгдүүлжээ. Morgan Stanley-ийн Хятад дахь ахлах эдийн засагч Шин Зычян хэлэхдээ, Хятад улсын гадаадын хөрөнгө оруулалтад найрсаг хандах хандлага байнга сайжирч, гадаад дахь урт хугацааны хөрөнгө оруулагчид болон хөрөнгө оруулагчдын Хятад улсад хандуулах анхаарал сайн тал руугаа чиглэж байна гэв.


Хямралтай дэлхийд, өөртөө итгэх итгэл алтнаас илүү үнэ цэнэтэй байна. Сүүлийн үед Хятадын эдийн засгийн эерэг дохионууд нь Хятад улс хүлээгдэж буй 5 хувийн өсөлтийн зорилтоо биелүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн хамгийн том хөдөлгүүрийн үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ гэдгийг харуулж байна. Дэлхий нийтийн хувьд, ийм эерэг дохио олон байх тусам боломж, ашиг улам нэмэгдэх юм." гэжээ.