sonin.mn

Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 12-р сарын 16-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, тус улсын Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Үндэсний эдийн засгийн нэгдсэн статистикийн газрын дарга Фү Линьхүй 2024 оны 11-р сарын үндэсний эдийн засгийн үйл ажиллагааны талаар танилцуулжээ. 


Эдийн засгийг дэмжих цуврал бодлогын үр дүнгийн талаар Фү Линьхүй танилцуулахдаа: "Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тогтворжуулах, хөрөнгийн зах зээлийн өсөлтийг нэмэгдүүлэх зэрэг төрөл бүрийн бодлогын үр нөлөөн дор үл хөдлөх хөрөнгийн зах зээл 10-р сард мэдэгдэхүйц сайжирч, 11 дүгээр сард тогтвортой байдлаа хадгалж, зах зээлийн гүйлгээ идэвхтэй байлаа. Шинээр баригдсан худалдааны барилгын борлуулалтын талбай болон борлуулалтын хэмжээ 11-р сард эерэг өсөлттэй гарсан бөгөөд гол хотуудын худалдааны барилгын борлуулалт илт сайжирч, хөрөнгийн зах зээлийн арилжаа идэвхтэй явагдаж байна. Шанхай, Шэньжэнь хоёр хотын хөрөнгийн зах зээлийн арилжааны хэмжээ, гүйлгээний дүн өнгөрсөн оны мөн үеэс 1.1 дахиар өсжээ." гэв.


Г.Бямба