Хятадын Худалдааны яамны 12-р сарын 14-нд гаргасан тоо баримтаас үзвэл, энэ оны эхний 11 сард нийт Хятадын хэмжээнд 749.7 тэрбум юанийн гадаадын хөрөнгө оруулалтыг бодитой ашигласан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 27.9 хувь буурсан дүн юм. Гэхдээ бууралтын хэмжээ нь гурван сар дараалан хумигдаж байгаа бөгөөд 11-р сард бодитой ашигласан гадаадын хөрөнгө оруулалт нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6 хувиар нэмэгджээ.
Энэ оны эхний 11 сард Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай 52379 аж ахуйн нэгж шинээр байгуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.9 хувиар нэмэгдсэн нь түүхийн шинэ амжилт юм.
Хөрөнгө оруулалтын бүтэц үргэлжлэн сайжрах чиг хандлагатай байсаар бөгөөд хөрөнгө оруулагч эх үүсвэр нь улам тэлж байгаа гэнэ.
Г.Бямба
Сэтгэгдэл0