12-р сарын 11-нд Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлснээр, 11-р сарын Хятадын автомашины үйлдвэрлэл 3.437 саяд хүрч, өмнөх сараас 14.7 хувиар нэмэгдсэн бол борлуулалт 3.316 саяд хүрч, өмнөх сараас 8.6 хувиар өссөн байна.
Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооны нарийн бичгийн даргын орлогч Чэнь Шихуа хэлэхдээ, 11-р сард автомашины зах зээл тогтвортой өсөлтөө хадгалж, шинэ хуучны халаа солио хийх бодлого маш сайн үр дүн авчирч, машин худалдан авах эрэлт хэрэгцээ нэмэгджээ. Энэ оны эхний 11 сард, Хятадын автомашины үйлдвэрлэл 27 сая 903 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.9 хувиар өсөж, борлуулалт 27 сая 940 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 3.7 хувиар нэмэгджээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0