12 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг 55 минутад, Хятадын Үндэсний цахилгаан сүлжээний Шинжааныы эрчим хүчний Рүөчян дахь хүчдэл өөрчлөх станцын 750 кВ-ын хоёр үндсэн трансформатор бүрэн хүчдэлийн импульсийн 5 удаагийн туршилтыг амжилттай гүйцэтгэсний дараа албан ёсоор ажиллаж эхэллээ. Энэ нь "14-р таван жил”-ийн хугацаанд нэг удаад хамгийн том хөрөнгө оруулалт хийгдсэн 750 кВ-ын цахилгаан дамжуулах, өөрчлөх төсөл дуусч ашиглалтад орсон явдал бөгөөд Хятад улсын элсэн цөл дэх хамгийн урт шугамтай 750 кВ-ын цахилгаан дамжуулах, өөрчлөх төсөл болсон гэнэ.
Шинжааны Баянгол-Теганлик-Рүөчяныг холбосон 750 кВ-ын цахилгаан дамжуулах болон өөрчлөх төсөл нь Шинжааны Баянголын 750 кВ-ын дэд станцаас эхэлж, Яньчи сянь, Корла хот, Тимэнгуань хот зэрэг газраар дамжин Рүөчяны 750 кВ-ын хүчдэл өөрчлөх станцад хүрэх гэнэ. Нийт хөрөнгө оруулалт 4 тэрбум 613 сая юаньд хүрч, 880 км урт 750 кВ-ын шугам, хоёр дэд станц, 1873 цамхагийг шинээр барьсан байна.
Хятад улсын элсэн цөлийн хамгийн урт 750 кВ-ын цахилгаан дамжуулах, хувиргах төсөл болсны хувьд шугамын 90 гаруй хувь нь Таклимаканы цөлийн өмнөд хэсэгт тавигдсан бөгөөд 400 орчим км шугам цөлийг туулан өнгөрч, 200 гаруй км нь Бостын нуур, Төтма нуурын намгархаг бүс болон торойн ойгоор дамжин өнгөрчээ.
Шинжааны Баянгол-Теганлик-Рүөчяныг холбосон 750 кВ-ын цахилгаан дамжуулах, өөрчлөх төсөл ашиглалтад орсны дараа Шинжааны өмнөд нутгийн фото цахилгаан эрчим хүч зэрэг шинэ эрчим хүчийг цуглуулж, дамжуулах чадварыг ихээхэн нэмэгдүүлэх гэнэ.
12 дугаар сарын 14-ний байдлаар, Шинжааны цахилгаан сүлжээ нь 750 кВ-ын хүчдэл өөрчлөх 30 дэд станц байгуулж, хүчдэл өөрчлөх хэмжээ нь 87 сая 504 мянган кВА хүрч, нийт 12037 км урт 91 шугам барьж байгуулжээ.
Г.Бямба
Даваа - 10 сарын 26,
2026
Сэтгэгдэл4
Мөдхөн буй болох хүчирхэг Уйгурстаны дэд бүт цийг хятадууд сайн бэлдэж өгч бнаа, зөв л дөө !
Сайхан мэдээ байна..тёрроризмыг санхүүжүүлэгч Кремль Иран Сири Иорданыг ашиглаж Арабын болон исламын орнуудад гай тарьж байсныг одоо нам дарлаа..Цаашдаа Шинжан нутаг амар тайван бөйж
Сайхан мэдээ байна..тёрроризмыг санхүүжүүлэгч Кремль Иран Сири Иорданыг ашиглаж Арабын болон исламын орнуудад гай тарьж байсныг одоо нам дарлаа..Цаашдаа Шинжан нутаг амар тайван байж хөгжих болно..муу цан ард үлдсэн..
яасан их орсыг үзэн ядаж байнаа орос 970 цахилгаан станцтай ёвропийг бүрэн хангадаг юм трилон квц үйлдвэрлэдэг Наадах чинь элсэн цөлийн элсэн шуурганы аянгын хуурай цахилгаанд юу ч гүй болно хуйларсан соленойдын хүч сүйтгэнэ