ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 14 /France24/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон баасан гарагт төвч үзэлтэй улстөрч Франсуа Байруг тус улсын шинэ Ерөнхий сайдаар томиллоо.
Өнгөрсөн долоо хоногт Үндэсний Ассемблейн гишүүд дийлэнх олонхын саналаар Засгийн газарт итгэл үзүүлэхгүй байх шийдвэр гаргасны дараа Ерөнхий сайд Мишель Барньегийн тэргүүлсэн Засгийн газар огцорсон юм.
Э.Макрон санал хуваагдсан байдлыг эцэслэж, ирэх оны төсвийг баталж чадах нэр дэвшигчийн талаар хоёр өдрийн турш намын удирдлагуудтай уулзаж хэлэлцсэний дараа Ф.Байруг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээ. Элизейн ордонд болсон уулзалтуудад хэт барууны үзэл баримтлалтай “Үндэсний сэргэлт” нам болон зүүний үзэл баримтлалтай “Нугаршгүй Франц” намын төлөөлөгчдийг оролцуулаагүй байна.
Өдгөө 73 настай Ф.Байру бол Францын улс төрд олон арван жилийн турш зүтгэсэн хүн юм. “Ардчилсан хөдөлгөөн” намыг үүсгэн байгуулагч, дарга тэрбээр 1993-1997 онд консерватив Засгийн газарт Боловсролын сайдаар ажиллаж байснаас гадна ерөнхийлөгчийн сонгуульд гурван удаа нэр дэвшиж байсан гэдгээр нь францчууд мэднэ.
2024 оны эцэс гэхэд 4.4 хувьд хүрч өснө гэж урьдчилан таамаглаж байсан боловч 6.6 хувьд хүрээд буй төсвийн алдагдлыг бууруулах асуудлаар Ф.Байру зөвшилцөлд хүрэх ёстой.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл7
Энэ Макрон eр нь явцгүй боллоо шүү. Гуйвж дайвах биш нэг бодолтой хүнийг сонгож байх нь маш чухал гэж харуулж л байна даа.Бараг тэр фашист гээд цоллоод байдаг Мари лин пeн ийг сонгочихмоор юм хэ хэ
Чам шиг муу аман фашистад бол тэгж л сана гдах байх л доо !
Marin le pen bol hezee ch songogdohgyi adgiin amitan ,pasist aar barah yy?....tyynii aab ni ch bas egerssen ylas terch yag l barimtaldag tal ni Pranziig ganzaardyylah ylas toriin myy abirtai nehedyyd l dee!!!Makran bol songogdson hygazaandaa lab dyyren ajillaad dyysgah bolomjttoi neher dee!!
Францыг самрах нэг бүтэхгүй орк ерөнхий сайд боллоо
Manii shuteed uheed baiga pranc uls naidbargui sulhan uls
Европын холбоотон орнууд АНУ ЕХ гэх сатануудын бодлогыг дагадаг юм чинь аргагүй шдээ.
OROS GESEN SATANUUD