sonin.mn

12-р сарын 11-нд дэлхийн хамгийн том багтаамж бүхий "Минян Тяньчэн" хөвөгч хэлбэрийн салхин цахилгаан төхөөрөмж Гуандүн мужийн Янжян хотод албан ёсоор ашиглалтад оржээ.



Тус төхөөрөмжийг Хятадын аж ахуйн нэгж бие даан бүтээсэн бөгөөд дэлхий дээр анх удаа нэг хөвөгчид 8.3 МВт-ын хүчин чадал бүхий хоёр салхин турбиныг угсруулснаар нийт хүчин чадал нь 16.6 МВт-д хүрчээ. Жил бүр ойролцоогоор 54 сая киловатт цаг ногоон эрчим хүч буюу гурван бүлтэй 30 мянга гаруй айл өрхийн нэг жилийн цахилгаан хэрэглээг хангах төлөвтэй гэнэ.


Г.Бямба