sonin.mn

Хэдэн жилийн өмнө утааны эсрэг аав, ээжүүдийн холбоо байгуулагдан, хүчтэй тэмцэл хийсний дүнд шахмал түлш хэрэглэх шийдвэрийг Засгийн Газар гаргаж байсан билээ. Уг холбоог удирдаж байсан сэтгүүлч Ц.Пүрэвхүү Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр томилогдсон ч удалгүй учир битүүлэг шалтгаанаар ажлаа өгсөн юм. Тэгвэл тэрээр утааны эсрэг жагсаал дахин идэвхжиж эхэлсэн энэ үед x нийгмийн сүлжээгээр байр сууриа илэрхийлжээ.


Тодруулбал тэрээр: " Бид гурван өвөл зургаан удаа жагсаал хийж, хоёр өвөл утаа буурч, хоёр эмнэлэг баригдах төсөвт нь чадлаараа нөлөөлсөн. Эцэст нь улстөрчдөд гүтгүүлж иргэдэд буллидүүлсэн. Би өөрөөс шалтгаалах бүхнээ чадлаараа хийсэн, илүү сайн байж чадаагүйд уучлаарай. Би бусад жирийн иггэдтэй яг ижил эрх үүрэгтэй.Утааг ихэсгэх багасгах тохируулга Засгийн газарт бүрэн байдаг. Инверсийн үеэр түлшний нийлүүлэлтийг нэмэхэд л хүссэнээрээ их утаа хуримтлуулна. Би практик туршлагаасаа энийг хэлж чадна, улстөр мэддэгүүд нь цааш нь бодно буй за. Утааны асуудал дээр Эрчим хүчний сайд, Ерөнхий сайд, Хотын дарга гурваас хариуцлага нэхмээр юм билээ. Дулаалга, түлшний нийлүүлэлт тохируулга гээд дан Эрчим хүчний сайдын асуудал. Байгаль орчин Эрүүл мэнд хоёр бол хяналт талдаа. Би Оюун-Эрдэнийг анх утааг анхаарахгүй байна гэж шүүмжилдэг байлаа. Одоо бол улстөрийн зорилгoор санаатайгаар утааг нэмж байна гэж хардаж байна. Тиймээс энэ Засгийн газрыг огцрохыг шаардаж байна. " гэсэн байна.


С.Сарнай