sonin.mn

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр Засгийн Газраас өргөн барьсан "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжэе" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсан юм.


Ингэхэд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн зарим зүйлийг хасах саналыг 37,9 хувийн саналаар,
Соёлын тухай хуулийн зарим хэсгийн заалтыг хүчингүй болгох саналыг 39,8 хувийн саналаар тус тус дэмжсэнгүй.


Өөрөөр хэлбэл УИХ "18.3 тэрбумын ваучер"-ыг хасах Засгийн Газрын саналыг дэмжсэнгүй, Ч.Номин сайдыг багцыг хасалгүй авч үлдлээ.


С.Сарнай