Монголын уул уурхайд эзэн суусан хэдэн хүн бий. Гурван үсэгтэй компани ч гэдэг. Тэднээс Монголын төр өөрийн эзэмшлийн 34 хувиа эргүүлж авна гэснээр “дайн” эхэллээ. Одоохондоо бол Засгийн газартай “далд” дайтаж байна. Ард түмнийг хүчээр ядуу амьдруулж, харанхуй байлган санаагаа гүйцэлдүүлдэг тэдний хар муу технологи өнөөдөр дийлдэхээ байжээ. Бүр хэн ч үнэмшихээр төгсөрснийг бид харж байна. Түүний нэг тод дүр бол УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин.
Ард түмний хардгаар гоё Шарк. Боловсролтой, хөрөнгөтэй, ардын дундаас төрсөн… гэхчлэн. Гишүүн болоод Төсөв шүүмжилсэн нь хүмүүст бүр ч таалагдав бололтой. Шударга байна гэж. Ард түмэн ийм л Их хурлын гишүүнийг хүссэн гэж. Гэхдээ наад хүссэн чинь ард түмэн та нарынх биш өөрийн хүнийх гэдгийг дор бичих гэж байна.
Шулуухан хэлэхэд, гурван үсэгтэй компанийн бүтээсэн дүр. Тэдэнд тийм дүр хэрэг болох цаг ирнэ гэдгийг маркетерууд нь төлөвлөсөн. Ер нь Монголын гурван үсэгтэй компаниудын маркетерууд бол мангас. Тэд ядруухан Монголын нийгмийг зоргоороо удирдаж ирсэн. Өнөөдөр ч үргэлжлүүлэх гээд шударгын цоо шинэ дүрийг нийгэмд үзүүлэн болгоод явж байна. Тэд Монголын ард түмэнд сайхан амьдрах боломжийг огт өгөхгүй байгаа. Наад захын нэг жишээ хэлье. Германд боловсрол эзэмшсэн хоёр залуу 12 жилийн өмнө тус улсаас камерийн бизнес анх оруулж ирж, Монголын аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг камержуулж эхэлсэн байдаг. Бизнес нь хөлөө олж улмаар гудамжнуудыг камержуулах ажлыг хийсэн. Монголд болж бүтэж байгаа ийм бизнес бүрийг анаад сууж байдаг тэд охин компани байгуулаад өнөө хоёр залуугийн камерын бизнесийг булаагаад авчхаж билээ. Улс төрд байршуулсан гар хөлөөрөө дамжуулаад камерын бүх тендерийг өөрсдийн болгосон доо. Ингэж Монгол дахь боломж бүрийг их бага гэхгүй тэд цөлмөж ирсэн. Өнөө хоёр залуу эх орноосоо буцсан даа. Ийм л замналтай гурван үсэгтнүүд. Олигархууд ингэж өгсөж “барилдсаар” Монголын төрөөс стратегийн ордуудыг нь булааж авсан.
Монголыг бүхлээр нь цөлмөж эхэлсэн. Бүр УИХ-аар хууль батлуулж байгаад шүү. Энэ мэт тэдний эх орон, ард түмнээ тонон дээрэмдсэн өнгөрсөн 30 жилийн кейсийг тоочоод баршгүй. Ийм л адгийн шааруудын гар хөлүүд Их хуралд байсаар ирсэн. Үргэлжлэл нь өнөөдөр Д.Энхтүвшин гэсэн гоё дүрээр ард түмнийг хуурч байгаад гутарч байна.
Өмөөрөх хүмүүс гарах л байх. Гэхдээ би та нараас илүү Д. Энхтүвшинг оюутан цагаас нь мэднэ. Өнөөдөр цаг өөр болж байгаа гэдэгт итгэж байна. “Өөрийн минь төлөө санаа зовох хүнтэй гэж өегхөн бодоход амьдрал сайхан” гэсэн О.Дашбалбарын үг санаанд ордог болж. Ард түмэн хэдий ядуу байгаа ч гэсэн өмчтэй байх эрхтэй, бизнес хийх эрхтэй гэдгийг Л.Оюун-Эрдэнэ тэдэнд хэлсэн. Харин олигархууд луйвардаж авсан хөрөнгөө өгөхгүй гэлээ. Өгөхгүйн тулд нэн шинэ үеийнхнийг төрийн ордонд “босголоо”. Гэхдээ нэлээн “ухаалга” байдлаар шүү. Эхлээд Шарк болгож, өндөр боловсрол эзэмшсэн, цоо шинэ бизнесийн санаа Монголд хэрэгжүүлж байгаа, дэлхийн түвшний залуучууд мэтээр нийгэмд бэлдэж байгаад шүү.
Үүнийг нь л олигархуудын улсыг удирдах шинэ технологи гэж судлаачид үзэж байгаа юм. Үнэндээ эрх баригч намын даргыг хүртэл хуурч чадсан тийм сайн барууны технологи. Ер нь бол “том ах” нартаа ингэж зүтгэхээс өөр аргагүй болтол залуусыг бэлддэг технологи. Д.Энхтүвшинг би оюутан байхаас нь мэднэ.
Сайн сурлагатай оюутан. Гурван үсэгтэй компанийн зүгээс тухайн үед оюутнуудын дунд шалгаруулалт явуулахад Д.Энхтүвшин нэг номерт жагссан юм. Тэгээд тус компанид ажилд орж 22 жил зүтгэсэн. Түүнийг Ардчиллын хүн, бараг л АН-ын гишүүн байсан гэж бичдэг. Үгүй л дээ, анхнаасаа МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын дэд ерөнхийлөгч байсан. Өнөөдөр НАМЗХ гэдэг нэртэй болчихсон билүү. Тухайн үедээ арай өөр нэртэй холбоо байсныг одоо энэ Я.Содбаатар, Ж.Энхбаяр… нар сайн мэднэ. Эд нартай суудал зэрэгцэдэг нөхөр байсан юм. Ер нь бол бүгд мэддэг л улс төрийн түүх нь шүү дээ. Тэгж яваад Энхтүвшин маань айхавтар өвдсөн. Өөрийнх нь хэлдэгээр “Энэ Их хуралд үхээд боссон хоёр хүн байгаа нь Учрал бид хоёр шүү” гэдэг үнэн. Тэр үед “том ах” нь тус болсон нь бас үнэн. Энэ бол хүн ёсны асуудал. Одоо бол харин барьцаа юмдагуу даа. Монголын амьдрал ингэж л өрнөж байна. Энхтүвшинг өнөөдөр ойлгож болно.
Гэхдээ эх орны хувь заяаны дэнсээр бол ойлгох боломжгүй. Гурван үсэгтэй группийн боссын технологи эцэстээ ийм л “нүхэнд” залуусыг унагаж өөрсдийнхөө эрх ашигт хоточ банхар болгон улс орныг удирдахад чиглэж.
Логик нь тодорхой. Оюутны байхын сайн толгойг олж авсан. Ордноос салахгүй улс төрийн хүчинд наасан. Амьдралд ачыг нь санаж явах ёстой хүн болгосон. Адаг сүүлд нь Шарк гэсэн сайн дүрд оруулж, цаг ирж нөхцөл бүрдлээ гээд Ордон руу оруулсан. Ашиглаж эхэлж байгаа нь өнөөдрийн үйл явц. Ер нь бол эхлээд Д.Энхтүвшинг Худалдааны хуулийг өөрсөндөө ашигтайгаар батлуулах үүргийг өгч МҮХАТ-ын ерөнхийлөгчөөр тавьсан байдаг юм. Гэхдээ энэ түүх бол тусдаа сэдэв. Танхимын тэргүүн болонгуутаа “Ачит ихт” компанийн эзэн П.Цагааны хүү Ц.Мөнхтүвшинтэй хамтарч Шангрилад зугаа цэнгэлийн том клуб байгуулсан Энхтүвшиний түүх ч бас тусдаа сэдэв. “Ачит Ихт” компанийн 34 хувийг энэ Засгийн газар бас ард түмэндээ авч өгнө гээд… өнөө “Э” үсэгтэй аснуудын амийг тэмцүүлж байгаа нь ч түүний эрх ашиг мөн. Ер нь Энхтүвшин ч золигийн юмнуудад орооцолдоод байгаа. УИХ-ын гишүүн Энхтүвшин шиг нийгэмд зөв дүрийг бүтээсэн залуу хүн бүлэглэлийн гав гинжнээс салж, өөрт байгаа сайн сайхан бүхнээ авч гаран, гэрэл гэгээ зүгт яваасай л гэж бодон үүнийг бичиж байгаа юм даа.
Ч.Түвшинсанаа
Сэтгэгдэл51
Атомын станцгүй уран олборловол жинхэнэ африк болно
Бас яачаа вэ оюунбалай бичүүлээд байгаам бишүү
Арай жаахан эрүүл сэтгэж эрүүл юм ярьдаг ганц нэг хүнээ тал талаас нь боргож хуцаад, харааж зүхээд, харлуулж баастаад дарж авдаг коммунист шалгарсан аргаа хэрэглэсээр!!!
Энэ бичигч нөхөр хэний захиалгаар ийм ор үндэсгүй худлаа юм бичи вээ. Гурван үсэгтэй компани чинь харин ч монголд байхгүй өөрсдийн хүчээр бизнес хийж босч ирсэн компани юм биш үү.
монголд ямар ч хөрөнгөтөн байхгүй ээ,наад 3 үсэгтээс эхлээд буян жагаа,нямтайшир гээд бүгд луйварчид,ард түмний номхон даруу байдлыг ашиглаж даварч байгаа новшнууд,их даварвал яадгийг дэлхийн түүх хэлээд өгнө дөө
Энэ бичигч нөхөр хэний захиалгаар ийм ор үндэсгүй худлаа юм бичи вээ. Гурван үсэгтэй компани чинь харин ч монголд байхгүй өөрсдийн хүчээр бизнес хийж босч ирсэн компани юм биш үү.
Монголын том компаниуд төрийн мөнгөөр өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөөр томордог 3 үсэгтэй компани гэхэд цахилгаан станцын тендэрээс их мөнгө хуссандаа
Zahialgaar bichsen hog na
За энэнд чинь хэн ч итгэхгүй үүнийг бичээд хэдэн төгрөг олж байгаа юмбэдээ чаавас гэж
ямар ч баримтгүй зүгээр л бурах юм аа ххэ. лав зөв л зүйлийг хэлж ярьж байгаа
galzuu hunii temdeglel shig ym bichih ym
Энэ ятуашинсанаа эрх баригчдад дэндуу муухай долигонож байнна шуу Этувшин ябаярмаа болон УИХ ын бусад гишууд тосовт шуумжлэлтэй хандаж олон нийтийниэрх ашгийг сайн хамгааллаа Номингийн санхуужилтийг хасаж хавдрын эмнэлэг барих боллоо жишээ нь Энэ амжидт биш уу
Энэ асуудал тэр асуудлыг хамгаалах эрх биш. Хулгайч санаатай муу хүн гэсэн хаяг байгаа бол ямар нэг арга байхгүй.
МАН тэр дунд Данх хэзээч ард иргэдийн төлөө юу ч хийхгүй худлаа исгэрээд Оюжнэрдэнэ юу хийсэн Үндсэн Хуулийг 3 удаа өөрчиллөө сонгууль газрын хууль ашигт малтмалын хууль богдыг гадны захиалагаар хийж Монгол улсыг Хятадын дагуул болгож байна шүү
МАН тэр дунд Данх Нямтайшираас асар их хэмжээний авлига далдуур авч Номтойбаярыг УИХ-д оруулахын тулд 126 гишүүнтэй болгох хууль батлуулсан..
Мэдлэг, чадвараараа Оюун-Эрдэнийн хөлийн чигжий хуруунд хүрэхгүй атаархаж хорссон лаларууд цахимаар Данх гэж доромжилж бичихээс өөр юу ч чадахгүй шүү дээ.
Сайдын албан тушаалын наймаачин гачигаар боловсролтой Данх тийм боловсорчихсон хулгайч уу? Данхаас 4 -р ангийн тоогоор шалгалт авья.
Энэ хүний эсрэг хар пиараа даруй зогсоо. Одоо та нарын ийм юманд итгэдэг хүн байгуй шүү. Харин ч эсэргээрээ Б.Энхтүвшингийн нэр хүндийг сайн өргөж байгаа юм байна даа.
Улс төрч хүн сайн муугаа сонсож байх хэрэгтэй. Эс тэгвээс ойд төөрсөн сармагчин мэт болно.
Мөнгө л авч байвал ямар ч цензургүй юу ч хамаагүй бичиж байдаг ийм юмнууд монголыг олон жил хямруулж бна даа! Одоо бол ард түмэн та нарт итгэхээ больсоон!!! Иимэрхүү юмнуудыг их мөнгөөр сайн торгодог болмоор бгаам даа!!!
Улс төрч хүн сайн муугаа сонсож байх хэрэгтэй. Эс тэгвээс ойд төөрсөн сармагчин мэт болно.
Намнах нь дээ Энхтүвшинг. Барахгүй ээ муусайн луйварчид.
Улс төрч хүн сайн муугаа сонсож байх хэрэгтэй. Эс тэгвээс ойд төөрсөн сармагчин мэт болно.
Энхтүвшин шиг гэнт ард түмний төлөө гэж хашгирч гарч ирэгсдийн үнэн төрхийг ямар нэг хугацааны дараа жил сарыг хэлж мэдэхгүй харах л болно. Улсын төсвийг судлаж мэдэх хугацаа хангалтай байсаар байтал өнгөрсөн хойно нь гэв гэнт ард түмний нэрийг барьж гарч ирсэн нь цаанаа л учиртай. Энхтүвшин лав сайн хүн биш, хэн нэгний бууны нохой болох нь мэдэгдэх бизээ
Чи ард нийтийн эсрэг хуцдаг их сайн хүн юм биз дээ кк, нохойн баас чи байна даа яана даа чи , орчлонг орхисон нь чамд зохино.
Хятад улс хятадад хөрөнгө оруулж буй гадаадын компаниуд хятадын иргэд болон компанийн тодорхой хувь оролцсон байх ёстой гэсэн хууль баталж хэрэгжүүлснээр хятад улс, хятадын иргэд баяжиж Монголд ирсэн хятадууд монголчуудыг автобусанд илтээр доромжлох хэмжээнд хүрчээ. Гэтэл монгол улс хятадын иргэд компаниудад монголын ашигт малтмалын лицэнц, ашигт малтмалын нөөцийг тэндэр нэрээр зүгээр шахуу өгөөд Монгол улсын иргэд компаниудыг давуу эрхээс нь салгасан дүрэм журмаар иргэд болон улсаа давуу эрхээс нь шууд салгаж, ядууруулж байна гэдгийг одоо сайд болчихоод байгаа нэг намын гишүүн телевизээр яриад иргэд бид дэмжээд байсан. Одоо юу ч өөрчлөгдөөгүй байна.
Иймд монголын хуулийг чангалж, хятадуудыг хуулиар хөөж гаргах хэрэгтэй. Визнээс эхэлж засах шаардлагатай. Хятадын хилийг хаах хэрэгтэй. Далай ламаа урьж байгаад хятадуудаар өөрсдөөр нь хилээ зориуд хаалгаж байгаад хятадуудын эсрэг хууль баталж авах цаг иржээ. Монголын нутаг дээр эзэн боолоо мэдэх цаг ойртсон байна.
Оньсого их таавал олийсон чөтгөр болноо гэдэг. МАК-чууд тийм амархан салнаа гэж байхгүй. Их хөрөнгө мөнгөтэй байхад их эрх ашиг шаардана. Овоо нимгэрч байгаа шүү.
Хувьчилаад сайхан үйлдвэрүүдийг аваад хог төмөрт явуулж хөлжсөн баячууд эрх мэдэлтэнг тэгвэл нэрлээд, шүүмжил л дээ чаддаг юм. Мөнчгөрөөрөө улс орныхоо хөгжлийг ургаш нь чирэгч түүчээ компаниудаа хөлөөрөө няцалж байгаад бүхнийг эзэн биегүй нийгэмд өмчлүүлээд эрх мэдэлтэнгүүддээ доль ш..ж жаргалын манлайд хүрэх болтугай Эрхэм ‘бичигч’
Enhtuvshin bid hoer estoi ard irgediin tuluu baij haragdaach,, muu zolbin lalar
Яг Оюун-Эрдэнэ ярьж байгаа юм шиг уншигдаж байна. Бидний нүдэнд та нар яг адилхан улсууд шүү дээ. Юм шудрагаар явдагсан бол энэ үзэлцээд байгаа 2 талын аль аль нь төр удирдах эрхгүй чадьаргүй улс шүү дээ.
Хаашаа юм бээ зохиол бичээд өгсөн юмуу эсвэл эмгэнэлт жүжиг үү аягүй сайн хуулж бичжээ энэ нөхөр бас л нэг нам авлигчдын захилгаар үмх талхны мөнгөө олдог амьтан юм шиг ээ
...атаархаад байгаамуу даа. Эм си эс ийн уяаны банхар л гээд байхийм баримтгүй хүн ноцоод дэмий дээ . Баримт байвал тавьчаач олон ард мэдвэл дээргүй юу
Зөв юм хэлсэн шд
МАН н Троллууд хэнээсээ даалгавар авсан юм бгаа юм...одоо ч технологи нь танигддаг болж дээ
Угаасаа худлаа гар шд, өмхий луйварчин
"MCS" М Си Эс гэж ярих юмгүй хулгайч Оджаргалын компаин мөн.
Ер нь үнэниыг бичжээ. Энхтүвшинг бэлтгэгдсэн дүр эсгэгч, 3 үсэгтийн төлөөлөл гэдгийг сайн мэдэх хүн нь хэлж бсан шүү
Монголын ихэнх компаниуд төрийн тендер дээр босч ирсэн нь үнэн л дээ. Эсвэл газрын баялаг зарж. Тэгээд өөрсдийгөө хамгаалах хүнээ төрд оруулдаг нь ч үнэн. Харж л байя, цаг хугацаа бүхнийг харуулна.
Оросын бүх юм хэдхэн олигархи-уудын гарт байсныг Путин гарч ирээд тэднээс буцаан авч , өөрсдий нь ч үгүй хийсэн хойд хөршийн туршлагаас суралцах хэрэгтэй бус уу , манайд Парламент гэгдэх засаглал өчнөөн жил юу ч хийсэнгүй харин ч луйвар , хулгай , авилгалыг цэцэглүүлсэнийг бүгд мэднэ гишүүдийн тоо нэмэгдээд ч нэмэр байхгүй нь харагдаж эхэлж байна. Үнэндээ бол УИХ - гишүүд Улс орны амьдралыг зохицуулж удирдаад байгаа юм биш харин Олигархиудын даалгаварыг л гүйцэтгэдэг байх
Энхбаяр Энхтүвшин нарыг том нам намнах нь
Улс төрч хүн сайн муугаа сонсож байх хэрэгтэй. Эс тэгвээс ойд төөрсөн сармагчин мэт болно.
Та нар хүнийг эхлэж танидаг нөхрөнцөрөөр эхлэж мэдээлэлийн сувгаар цохихиулж алуулаад дараа нь ах дүү эхнэр нөхөр холбогдох хүмүүсийг нь хуулиар далайлгаж өөрийнхөө талд аажиллуулдаг Орос ах нараасаа чикест үед ашиглагдаж байсан аргаа каптилистаар сайжруулаад тун адармаатайгаар шинээр гарч байгаа Зөв сэтгэл санаатай Залуусыг мохоож дийлэхгүйдээ! Учир нь харуудын харалган цаг дуусч бна. Монгол цус, Монголоо гэсэн Залуусын сор ард ардаасаа аяндаа бэлтгэгдэчихсэн. Учир нь та нарын аймаар арга бачирлахын хэрээр тэд ухаажин Дэлхийд гарч боловсорч байгааг хөгшид бид талархан харж Ерөөж суунадаа.
Түвшинсанаа гэсэн үү иймэрхүү коммунизмын зулбасагнууд жинхэнэ эх орончдыг өөрсөд тэйгээ адилтган бичих зохиолорхуу юм нийтэлдэг болж дээ.
Шууд л Их хурлын дарга Амарбаясгалан үнэртэж бна даа эндээс
Улс төрч хүн сайн муугаа сонсож байх хэрэгтэй. Эс тэгвээс ойд төөрсөн сармагчин мэт болно.
Ер нь бол тийм санаа явж байгаа. Төрийн өөрийнх нь гараар иргэдийн эсрэг чиглэсэн, хэн нэгэнд ашигтай шийдвэр гаргуулдаг, төрийн ажил шүү гэж хэлээд хулгай, дээрэм хийдэг
Арай жаахан эрүүл сэтгэж эрүүл юм ярьдаг ганц нэг хүнээ тал талаас нь боргож хуцаад, харааж зүхээд, харлуулж баастаад дарж авдаг коммунист шалгарсан аргаа хэрэглэсээр!!!
Галзуу хүний өдрийн тэмдэглэл л бололтой.
Захиалагч нь зальт этгээд болох боловсролгүй, тосгоны сахиул Оюунэрдэнэ. Та одоо заль мэх ч дэндлээ.
Захиалагч нь зальт этгээд болох боловсролгүй, тосгоны сахиул Оюунэрдэнэ. Та одоо заль мэх ч дэндлээ.