Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко зарлиг гаргаж, хоригдож буй 15 хүнд, тэдний дотор экстремист чиглэлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлсэн тухай Telegram сувгийн “Пул Первого” хэвлэлийн алба мэдээллээ.
Өршөөлд хамрагдсан хүмүүсийн ихэнх нь буюу 10 нь эмэгтэйчүүд бөгөөд тэдний нэрсийг зарлаагүй байна. Тэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ харамсаж буйгаа илэрхийлээд, цаашид хуулийг мөрдөж амьдрахаа амлан тусгайлан хүсэлт гаргажээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тусгай элч Жон Коул тэргүүтэй төлөөлөгчид Беларусьт ирсэн юм. Беларусийн эрх баригчидтай хийсэн уулзалтын дараа тусгай элч хэлэхдээ, уулзалтаас томоохон үр дүн гарсан бөгөөд цаашдаа илүү олон тооны хоригдлуудыг суллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.
Б.Адъяахүү
Баасан - 09 сарын 25,
2026
Сэтгэгдэл0