Киргизийн парламент болох Жогорку Кенеш тус улсын ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн товыг зарлах тухай тогтоолыг баталлаа. Тогтоолд зааснаар, ерөнхийлөгчийн сонгууль 2027 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр буюу одоогийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусах үед явагдана. Тогтоолыг батлахыг 86 депутат дэмжсэн бол эсрэг санал өгсөн депутат байсангүй. Парламентын спикер Марлен Маматалиев хэлэхдээ, сонгуулийг лхагва гарагт явуулахаар товлосон нь санал хураалтад оролцох иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилготой гэлээ. Түүний үзэж байгаагаар, сонгогчдын ирц өндөр байх тусам санал худалдан авах авлигын хэлбэрийг таслан зогсоох боломж илүү байх ажээ.
Б.Адъяахүү
Пүрэв - 09 сарын 24,
2026
Сэтгэгдэл1
би дэмжиж байна