УБЗАА-наас 2022-2024 онд 150 мянга орчим ам метр явган замыг шинэчлэн засварлаж, өргөтгөсөн. Тухайлбал, энэ онд УБЗАА-наас 28,300 ам метр, НЗХГ-аас 10 мянган ам метр явган зам шинэчилж, замын нөхөн сэргээлттэй холбоотойгоор 13 мянган ам метр буюу нийт 51 мянга гаруй ам метр явган зам засварласан байна. Энэ талаар холбогдох албаны мэргэжилтнүүдээс тодрууллаа.
УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “2022 онд УБЗАА-наас нийслэлийн хэмжээнд 66 мянга орчим ам метр стандартад нийцэхгүй буюу гөлгөр гадаргуутай явган зам байгааг судалгаагаар тогтоосон. Эдгээр замын ихэнх нь Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Самбуугийн гудамж зэрэг хотын төвийн хэсгээр байгааг тогтоож байв. Энэ хүрээнд 2024 онд нийслэлийн Засаг даргын зүгээс эдгээр шаардлагад нийцэхгүй байршлуудын явган замыг нэг стандарттай болгон, барзгар гадаргуутай чулуугаар хийх шийдвэрийг гаргасан. Ийнхүү өнөөдрийн байдлаар таван багц ажлын худалдан авах ажиллагааны гүйцэтгэгч нь шалгарсан бол үлдсэн дөрвөн багц ажлын худалдан авах ажиллагааг зарлаад буй” гэв.
НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ. Ингэхдээ хөдөлгөөний аюулгүй байдал, холболт, өргөн, гадаргуун барзгаржуулалт зэрэг үндсэн дөрвөн шаардлагыг тавина. Иж бүрэн гудамжны төлөвлөлтийн хүрээнд авто зам, ногоон байгууламж, явган зам, барилга гэсэн дарааллыг баримтлах юм.
Мөн зам хариуцагчийн тогтолцоог бий болгохоор төлөвлөж байна. Ингэснээр явган зам эвдэрсэн тохиолдолд тухай бүрд нь шуурхай засварлах боломж бүрдэж буй. Түүнчлэн ажлын талбайн нарийвчилсан зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргаж явган зам хийж байгаа талбайг гүйцэтгэгч аж ахуйн нэгж авах юм.
Ингэхдээ тухайн талбайг хаах тохиолдолд хөдөлгөөн зохион байгуулалтыг зайлшгүй хийж, явган зорчигчийн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байх гэдэг шаардлагыг тавина” гэлээ. Ташрамд, өмнө нь Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд явган замын өргөн хамгийн багадаа нэг метр байна гэж заасан нь хоёр ба түүнээс дээш хүн зэрэг зорчиход хүндрэлтэй байв. Харин цаашид явган замыг хамгийн багадаа хоёр метр өргөнтэй болгон шинэчилнэ. Явган замыг илүү өргөн болгож, зорчиход таатай болгосноор аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэх үйлчлүүлэгчид олширч, орлого нэмэгддэг аж.
Сэтгэгдэл6
Songuuliin munge bosgoh gj ard irgedee huuramch borjuuraar eruul mendiig n hohiroodog darga nar baihuu.Arai l denduu.Eerdee mashinaas buuhgui.irged n gylgar zam deer halitaraad hunii erh.eruul amidrah bolomj bn
МАН-ынхны ээлжит цавчаа мөнгө угаалт..
хотын даргаа орлогч дарга нараа нэгэн зүйлд анхаарлаа хандуулж хариу өгнө үү циркийн зүүн талын оршин суугчдын хүүхдүүд ард иргэд хүмүүс циркээ хойшоо циркийн бруун талын сургуульууд ажилдаа явдаг циркийн араар тойрч гардаг гэтэл энэ зам дээр хиймэл дов нуруу хийснээс НЭГДҮГЭЭРТ заавал явган давж гарах гэж өвлийн үед хальтарч унаж хүүхэд бэртэж хувцасаа урж хөлдөж байна эргэн тойрон машины зам шигүү хавар намар зун бороо устай хальтарч хувцсаа хүүхэд заваардаг ХОЁРДУГААРТ хөгшид хүүхэд гарч агаарладаг тэрэгтэй нялх хүүхэд гардаг газрыг булаан авлаа ГУРАВДУГААР т яаралтай энэ нурууг эксковаатар машинаар ачиж хотыг цэвэрлэж уужим болгож хөгшид хүүхэдээ авах хүн явах боломжтой болгоно уу яаралтай хариу сонингоор өгнө үү ард түмний гарын үсэг зуруулж болноо хариу
Энэ ажил ч жил жилд үргэлжилнэ гэдэг нь ойлгомжтой л доо.
Гол нь арцгар зам хиыгээрэй, гялгар гантиг өвөл каток болоод байнаа
Ер нь бол барзгар гадаргуу гэдгээ ч стандарт болгооч зун болохоор эмэгтэй хүн өсгийтэй гуталтай явж болохгүй жижиг боржин чулуу шигтгэсэн замууд бна хуучин асфальтан зам арай дээр байсан санагдах юм . олон улсын стандарт гэхээсээ дэлхийн хамгийн хүйтэн болдог нийслэл гэдгээр стандарт тогтоомоор бна ..