Санхүүгийн зохицуулах хороо, Монголын даатгалын холбоо хамтран Монгол Улсад даатгалын тогтолцоо үүсэж бэхэжсэний 90 жилийн ойн хүрээнд "Дижитал галерей" цогц арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр даатгалын салбарын нийгэм, эдийн засгийн эерэг нөлөөг нэмэгдүүлэх талаар хэлэлцэх, гарсан үр дүнд үндэслэн зохицуулалтын болон зах зээлийн хөгжлийн зорилтуудыг тодорхойлох "Даатгал-нийгэм эдийн засгийн дархлаа" бодлогын форум, салбарын түүхэн замнал, дижитал болон инновац шийдлүүд, дотоодын нийгмийн орчны эрсдэлүүдийн танилцуулга, түүнийг хэрхэн даван туулах шийдлүүдийг танилцуулсан "Дижитал галерей" болов.
Форумын үеэр салбарын нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөлөл, бизнесийн орчинд нөлөөлж буй хүчин зүйл, даатгалын салбарын хүртээмжийг тэлэх боломж зэрэг сэдвийн хүрээнд хэд,хэдэн илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Форумын үеэр "Агула даатгал" ХХК-ийнхан өөрсдийн хиймэл оюунд суурилсан, хүний эрүүл мэндийн амин үзүүлэлтийг гаргах “Амин” систем, харилцагчдынхаа цаг хугацаа, зардлыг хэмнэх зорилготой, хиймэл оюунаар автомашины эвдрэл таних Зурагу систем зэргээ тус тус танилцуулав. Бүхий л салбарын ажилтнуудын эрэлтэд нийцсэн "Агула даатгал"-ын бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгч төвтэй байх бөгөөд мөн даатгалын салбарын дижитал шилжилтийг ч амжилттай түүчээлнэ гэдгээ тус компаний удирдлагууд энэ үеэр хэлж байлаа.
Сэтгэгдэл0