Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа 2.9 жилээ (1001 өдөр шөнө) дуусгаад дараагийн сар руугаа орж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины dialog.ua/war/ сайт, Чехийн Ерөнхийлөгч Петр Павел, АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, Их Британийн Cангийн сайд Даррен Жонс, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Украины Тэнгисийн цэргийн флотын командлагч Алексей Неижпапа нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя.
Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно. “Киевийг 3-хан хоногт самрана гэж довтолж ороод бүхэл бүтэн 3 жил боллоо” гэсэн хэлц шог үг Орост далдуур шуугиж, СВО нь ингэхэд тавьсан зорилгодоо хүрсэн үү, Украиныг армигүй болгоно гэсэн яалаа, Украиныг одоо болтол яагаад нацистуудаас нь салгаж чадсангүй вэ, НАТО-г дорно зүг тэлүүлэхгүй гээд байсан чинь яасан бэ, хэзээ ч тэгэхгүй гэж оросуудын итгэж байсан Финланд, Швед хоёр НАТО-д элсчихсэн байна, АНУ, Баруун Путиныг дуртайгаараа тулган шаардаж байна, Путин хазгай ганц гишгэхэд л Барууны өмнө шалдаа бууж сөхрөх нь байна, Орос аргаа барахдаа Хойд Солонгосоос буу, сум, пуужин, эцэст нь цэрэг гуйж байлдталаа доройтлоо, ОДКБ нь Оросыг дэмжихээс татгалзсан тул хойд солонгосчуудыг гарзанд гаргаж байна. Хойдуул нэг цэргээ 2000 доллараар үнэлж байгаа бол, оросууд хэдэн арван мянган доллар төлье гэсэн ч СВО-д нь тоож очихгүй байна гэхчлэн оросын сайтуудад бичиж, нийгэмд нь шуугиж байгаа ажээ.
Трамп эргэж ирнэ. Орост аврал болох нь юу л бол? Оросыг бүрэн тусгаарлахгүйгээр, сулруулахгүйгээр Орост болзол тулгах боломжгүйг Трамп мэднэ. Унгарын Орбаныг Оросоос холдуулж дөнгөнө. Оросын нийлүүлдэгийг АНУ-аас нийлүүлчихвэл Унгарыг Орос алдана. Трамп Ираныг цээрлүүлэхэд Израильд гарцаагүй тусална. Путин цэргээ татахгүй бол Украиныг Израиль шигээ дэмжээд, Оросыг нуман тулгуур оруулахаас сийхгүй, тэгж дайн дуусгахыг тулгаж тун мэднэ гэсэн болгоомжлол сэрэмжлүүлэг кремлийн тэжээвэр суртал нэвтрүүлэгчдийн амнаас цухалзана. Трамп сонгогдсон биш Путин ганц л зүйлийг хүсэх болжээ. Трампын дайн дуусгана гэсэн амлалтад итгэж дайн дуусаасай гэсэн энх тайванч хүсэлдээ Путин хөтлөгдөхгүй. Путин Трампыг далимдуулж энэ дайнаас ялгүй үлдэх юмсан гэж л дотроо залбирч байна. Маш олон, бүр мянга мянган хүний аминд хүрсэн СВО-г удирдан зохион байгуулагч В.Путин Олон улсын шүүх, тэр дундаа Олон улсын эрүүгийн шүүхээр ял авахгүй, зүгээр л явуулчихна гэж Трампаас горьдож байна, тийм юм байхгүй дээ хэмээн оросын сөрөг хүчний улс төрчид нэгэн дуугаар ярьж хэлж анхааруулж байна. “Цэргийн гэмт хэрэгтэн Путинтэй бүү орооцолд!” гэсэн мессежийг тэд Трампад хүргэж байна.
Трамп гарч ирээд Украины дайныг Орост ашигтайгаар эргүүлчихнэ гэдэгт Европ дахь холбоотнууд нь итгэхгүй, гэхдээ бас давхар тооцоогоор Европыг Оросын өмнө хүчин мөхсдүүлчихгүй арга тактикаа зарлаад хэрэгжүүлээд эхэллээ. Энэ мөн Трампад хүргэж буй европчуудын мессеж юм.
Чехийн Ерөнхийлөгч Петр Павел: Трамп Путинтэй тохиролцохыг оролдож магадгүй. Гэвч ингэх нь Украины болон Европын ашиг сонирхолд огт нийцэхгүй. Учир нь эзлэгдсэн газар нутгийн зарим хэсгийг ОУХ-д шилжүүлэхийг зөвшөөрөх, эсвэл Украиныг НАТО-д элсэх хугацааг хойшлуулах гэх мэтээр ярилцах магадлалтай. Трампыг дайныг дуусгах тэр амлалтаа биелүүлнэ гэж олон хүн хүлээж байна. Гэсэн хэдий ч байлдаж байгаа хоёр талыг энх тайвны хэлэлцээ хийхэд түлхэц өгөх нөхцлүүд маш хэцүү байх болно гээд Трампын энх тайванд хэт найдахгүй байхыг холбоотнууддаа уриалжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден үлдэх 70 хоногт Украиныг дэмжих бодлогоо огтхон ч сулруулахгүй. Хэлэлцээний ширээнд суухад Украиныг хатуу хүчтэй байр суурьтай байлгахын тулд дайны талбарт Киевийг дэмжих бодлогоо үргэлжлүүлнэ. Украиныг үргэлжлүүлэн дэмжих нь чухал болохыг сонгогдсон шинэ Ерөнхийлөгч Дональд Трамп болон Конгресст итгүүлж үнэмшүүлийн төлөө үлдэх 70 хоногт ажиллах болно гэдгийг америкийн лидерийн зөвлөх ноён Жейк Салливан CBS News-д ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Үлдэх хугацаанд Конгрессын төсөвлөсөн бүх тусламжийг Украинд өгүүлэх болно, тэр нь ойрын хугацаанд хэрэгжүүлэх 6 тэрбум долларын цэргийн тусламж бөгөөд Байдены дараагийн шинэ засаг захиргаа Украиныг дэмжих явдлыг зогсоож болохгүй, хэрэв тэгж зогсоох аваас Европ нь улам илүү тогтворгүй байдалтай тулгарах болно гэв.
Украинд дайны өмнөх улсын хилээ сэргээх боломж байх ёстой. Трамп Цагаан ордонд эргэж ирлээ гэхэд Их Британийн байр суурь өөрчлөгдөхгүй, хэвээрээ байна. Крым зэрэг газар нутгаа эргүүлэн авах нь Британийн тууштай баримталж буй зарчим юм гэж Их Британийн Сангийн сайд Даррен Жонс хэлжээ.
Трамп шударга худалдааг эрхэмлэдэг бизнесийн төлөөлөл. Тэр бол улс төрийг тэргүүнд тавихгүй, АНУ алдагдалгүй худалдаа хийх, Америкийн зах зээлийг хамгаалах, Америкийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ олон улсын зах зээлд илүү их борлохыг хүсэгч тул түүн дээр нь тоглолт хийе гэсэн уриалгаа Европын улс төрчид ил яриад эхэлжээ.
Ганцхан зөв гарц байна гэдгээ хатагтай Урсула фон дер Ляйен Будапештэд Европын хамтын нийгэмлэгийн хурал дээр илээр зарлав. Тэр нь Европын зах зээлийг Путины газын (байгалийн хий) хамаарлаас гаргаад АНУ Европ руу шингэрүүлсэн хийн түлшээ ихээр нийлүүлнэ үү, бид худалдан авъя гэсэн мессежийг Трампад хүргэжээ. Алдагдалгүй худалдаа гэж үүнийг л хэлнэ, АНУ бидэнд худалдана, бид худалдан авна гэж бүр энгийнээр хэлэв. Европын зах зээлээс Путиныг үлдэн хөөчихвөл тэр энх тайван чинь хүрээд ирэх юм биш үү гэсэн ноцтой асуултыг Трампад тавьжээ.
Европын Холбоо нь АНУ-тай эрчим хүчний нягт хамтын ажиллагаа тогтоочихвол өөрөөр зөрчил гарахгүй гэдэг дээр Брюссель хатуу зогсож байна. Үнэхээр ч Оросын эмзэг цэг нь байгалий хий–газ. Украин өнөөг хүртэл Европ руу оросын газыг нутгаараа дамжуулан гаргасаар байгаа.
Украинаар дайрсан газын хоолойгоор Европ руу газ гаргах гэрээний хүчинтэй хугацаа энэ сүүлд дуусна. Украин гэрээг сунгахгүй байхаар шийдэх байх. “Сибирийн хүч–2” бүтэхээ больж, Туркийн “Урсгал–2” зогсонги болсон. Хэрэв АНУ шингэрүүлсэн хийн түлшээ Европ руу тасралтгүй хангаад эхэлбэл ОХУ зах зээлгүй болж, дайны зардлаа олохоо болино, тэр үед дайнаа зогсоож цэргээ татаж хүнд байдлаас гарах зам л Орост үлдэх болно. Трамп Украиныг зэвсэглэнэ, зэвсэглэхгүй хэмээн олон араншин гаргаж байх хойгуур Трамп ялж, Орост алтан боломж гарч ирнэ гэдгийн эсрэг Украин ба түүний холбоотнууд ирэх хоёр сарын дотор нэн идэвхтэй ажиллах нь тодорхой болж байна. Адмирал Алексей Неижпапа Украины байлдааны “Иван Мазепа” хөлөг онгоц их бууныхаа туршилтыг амжилттай хийснийг зарлажээ. Украины флотын тэргүүлэгч энэхүү хөлөг онгоц нь далай, газар, агаарын байг оновчтой мэргэн оносон. “Иван Мазепа” нь хамгийн сүүлийн үеийн шинэ технологи төдийгүй Украины ард түмний, Украины флотын бэлгэдэл болно гэж мэдэгдээд, 2014 онд Орост дээрэмдүүлээд 2022 онд үлдсэнийг сөнөөлгөсөн Украины тэнгисийн цэргийн флот эргэж ирлээ, бид флоттой болох замдаа шулуудлаа хэмээн бахдалтайя ярьжээ.
Франц улс Украин руу SCALP далавчит пуужингийн шинэ багц илгээхээр бэлтгэж байна, мөн Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчийг бэхжүүлэхийн тулд “Мистраль” зенитийн пуужин нийлүүлнэ хэмээн Францын батлан хамгаалахын сайд мэдэгдэв.
Трамп сонгогдсоны дараа Украин нисэгчгүй 34 онгоцоор Москва руу довтолжээ. Нэг зүйл хэлээд байна. Оросын нийслэл рүү нэгэн зэрэг ийм олон нисэх биет бөмбөг тээгээд халдаж байсан тохиолдол үгүй. Каспийн тэнгисийн боомт руу 1500 км довтолгон агаараар дайрсны улмаас бараг бүх хөлөг онгоцоо, түүний дотор “Калибр” тээвэрлэгчдийг бүр цааш нь, дорно зүг татан авчээ. Боомтод бүхэл бүтэн хөлөг онгоцны бүлэглэл, түүний дотор 20 хүртэл тооны хөнгөн хөлөг онгоц, пуужинт катер байрлуулж байсан ба Иранаас пуужин тээвэрлэж яваа хөлөг онгоцууд украины дуран харааны дор орж ирэхэд ойртсоны шинж тэмдэг хэмээн нисэгчгүй онгоцууд Дагестан дахь Каспийн флот руу дайрч “Татарстан”, “Дагестан” хэмээн пуужин тээвэрлэгч хөлөг онгоцуудыг жагсаалаас гаргасны дараа оросууд өөрсдөө харамсан бичээд эхэлжээ.
Нисэгчгүй онгоцны дайралтын дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулахыг хориглох санал ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга Татьяна Буцкая гаргажээ. Манай нутаг дэвсгэрт үйлдэж буй нисэгчгүй нисэх онгоцны довтолгооны хор хөнөөлийг дүрсэлсэн бичлэг сүлжээнд тарааж байгаад бухимдаж байна гэж ТВ-ээр ярьжээ. Ялагдлаа хүлээн зөвшөөрсөн хэрэг болчихно гэж оросын эрх баригчид тун их түгшиж байгаа юм байна. Трамп сонгогдсоны дараа ийм л байна. Tрамп гэж энх тайвны элч эргээд ирлээ, одоо дайн дуусна, ямар гоё вэ гэсэн уур амьсгал Монголд мэр сэр сэвэлзэх нь тун инээдтэй, бас гэнэн тэнэг!
Англи, opoc хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл63
2024 оны 11 сарын 11-нд Оросын өргөн барьсан нацизм, нео-нацизмын эсрэг тогтоолыг дэлхийн 116 улс дэмжиж, НАТО нацфашист 54 улс эсэргүүцэж, 11 улс түдгэлзжээ! Монгол улс энэ тогтоолыг дэмжиж саналаа өгсөн байна. The Committee approved the draft resolution, “Combating glorification of Nazism, neo-Nazism and other practices that contribute to fuelling contemporary forms of racism, racial discrimination, xenophobia and related intolerance” (document A/C.3/79/L.2), as amended, by a recorded vote of 116 in favour to 54 against, with 11 abstentions.
1941 онд фашист Германы цэргийн эвсэл ЗХУ руу дайрч эхэндээ ялж байсан боловч 1945 гутамшигтайгаар ялагдаж устаж байжээ. 2014 онд фашист НАТО цэргийн эвсэл Украйн улсыг эзлэн авч зүүн Украйны иргэдийг яргалан алж хядаж байсан боловч 2025 онд яг л фашист Герман шигээ гутамшигтайгаар ялагдаж устаж үгүй болох болно!
“””БӨГСПУТИН ЯЛ ШИЙТГЭЛГҮЙ ӨНГӨРӨНӨ””””ч гэж байхгүйшүү,,,,оросууд нь өөрсдөө багалзуурдаж алнаа,,,,
185 220 101 59 минь чиний толгой ч ер нь салтаандаа л унжиж явдаг эд байхоо доо ! Тэгээд л үе үе ингэж балайрдаг байх л доо !
Зеленскийн толгойлсон нацистүүд,Баруунтай хуйвалдан ,цохилтын гол хүч нь болж ОХУ-ыг устгах гэж дайраад хариу цохилтод өртөж, эх орноо сүйрүүлж байна, Одоо дайныг бүр өдөөж,цөмийн дайнд хүргэх, даян дэлхийг устгах аюулд хүргэхийг хичээж байна,Гэвч бүтэхгүй биз, Баруун малууд биш, Улс орноо устгуулж,хөрөнгө зоорио алдаж, тансаг амьдралаасаа салж, үр хүүхэд иргэдээ хүсэхгүй баах аа
Оросуудыг буулгах сөгдүүлэх гэгч бол үлгэр,Тэд хэнд ч бууж өхгүй ,эх орноо хэний ч идэш болгохгүй, ард иргэдээ хэний ч боол болгохгүй, тэд эх оронч хүмүүс,Бусдын түрэмгийлэл дор сөгдөснөөс үхсэн нь дээр гэж үзнэ, Тэдэнд улс орноо хамгаалах хангалттай хүч бий,Украины нацистүүдийг устгахад цөмийн ганц багахан хүч чадалтай бөмбөг л хангалттай,Оросын тактикийн нэг пуужин францын нутаг дэвсгэр шиг газрыг үнс болгоно гэж анхааруулаад байгаа, Орос орон рүү дайрсан хэн боловч ч сайныг үзэхгүй гэж хэлээд байгаа
Барууны төрд хэн ч гарсан ОХУ, БНХАУ-ыг устгах тэдний гол зорилго өөрчлагдөхгүй,Дэлхийг бүхэлд нь колончлох санаархал нь арилахгүй,Трамп энхийн төлөөлөгч биш, Харин орос хятад оронтой тэмцэх арга нь арай өөрчлөгдөж магадгүй, Шууд хүч хэрэглэхээс татгалзах баах,Даян дэлхийг бүхэлд нь сөнөөх аюултай гэж үзэх баах,Ихэнх хүмүүс энгэж бодож бичиж байна,Хэн ч үхэхийг хүсэхгүй,сүйрлийг мөрөөдөхгүй
Номиндарь дүү,,,,оросын фашизмын бодит үнэн байдлыг сайхан бичсэн байнаа,,,дүүд баярлалаа,,,,
Монголчууд ,хөрш гүрнүүдтэйгээ сөргөлдгж дайсагнах нь,үхлээ л мөрөөдсөн хэрэг, Оршин тогтнох чадваргүй болно, Юуны өмнө хөрш орнуудтайгаа найрсаг харилцаа тогтоох, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхийг хичээх хэрэгтэй
Наадхаа тэр оросыг шvvмжлэхээр хужаа хурлийз гэж чарладаг оросыг долоогчиддоо хэл
номуундариуг арван тав дарсан уу
putleriin oroz ylagdah n cag hugacaanii asuudal. Oyanuud oroz ruugaa hoid solosngostoigoo yvj zailcgaana uu
Чи Монголоор ч бичиж чаддаггүй анусник уяахуяа тролл шаахай бололтой! Анусник уяахуяа тролл шаахайнууд харин 40,000 доллар амлаж байгаа нацист алиалагч Зеленский рүүгээ зайлаарай! ккк
Хятад цагаачид хүртэл ингэж бичих нь их боллоо.
putleriin oroz ylagdah n cag hugacaanii asuudal. Oyanuud oroz ruugaa hoid solosngostoigoo yvj zailcgaana uu
Барууны фашистууд ардчилал нэрний ард нуугдаж Зелёный хэмээх зандалчинаа ашиглан дайн дэгдээж Украйн олон сая хүнийг асар их хохироолоо. Ганц Украйн ч биш дэлхийн бүх тивд дайн дэгдээсээр ирснийг дэлхий нийтээрээ мэддэг болжээ. Ийм л учраас бүгд НАТО г эсэргүүцэж тэмцдэг болжээ.
Тийм үү
Тийм.
шольц дайнаа зогсоогоочээ гэчихээд зэвсэг өгөөд. трамп тэгж хуурмаглахгүй биз. европд баярласан юмгүй. байрны түрээс 800 байсан бол 1600 болсон. үнэ талийсан. тээвэр нь бүр цагаа ч барихаа больсон. нөгөө цаг барьдаг 🇩🇪
шаазгай ойн цоорхойд аз жаргал ирлээ аз жаргал ирлээ л гээд гуаглаад байж гэнэ. амьтад өө ашгүй л гэж гэнэ. гэтэл аз жаргал нэртэй чоно байжээ гэдэг шиг. гэх гэсэн үү номиндарь
Шаазгай гуагладаггүй юмшдээ,,,дебыль ээ,,,шагширдаг юм,,,,
хэрээт овгийх юм чинь яадгийм гуаглуулчихая ккк. чононд шагширлаа юу. за шагшир шагшир 😆
булган дах айсуй
чимээгүй мөр татуулад явах 🌊🌊🌊
Энэ Дүгэрсүрэнгийн Номиндарь хөрштэйгээ таардаггүй тэнэг авгайн нийтлэл бол эрээвэр хураавар энд тэндээс түүвэрлэсэн , өөрийн үзэл бодлоо бусдад тулгах гэсэн хэдэн халтар цаасны боол болсон авгай . Украйны дайн эхлэх шалтгаан нь яг ийм ХӨРШТЭЙГЭЭ ТААРАМЖ МУУТАЙ байдлаас болж үүссэн байдаг . Орос хүрзээр байлдаад, нөөц нь дууслаа , Э/З нь жил хүрэхгүй хугацаанд нуран унаж ОРОСУУД ядуу зүдүү амьдарч байна , Путин үхэж орлон тоглогч дайныг үргэлжлүүлэв , дотооддоо үймээн самуун гарахад бэлэн болжээ гээд ихэд худлаа ярив . Ингэж л Дүгэрсүрэнгийн Номиндарь ногоон цаасны боол болж монголчуудаараа хараалгасаар дуусах бололтой.Хөрштэйгээ хөрш шиг л бай .....Украйны дайн ийм л үзэн ядалтаас эхлэсэн байдаг гээд дахиад хэлчихье
Ганц нийтлэл олж уншчаад бачуурч бухимдсандаа боож үхэхдээ тулан бор шийдэмс хайжийна.. кк