Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа 2.8 жилээ дуусгаад дараагийн сар руугаа орж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс түүх сөхөж улс төрийн чухал эшлэлүүдийг нэгтгэн орчуулж сонирхуулъя. Фронтын шинэхэн мэдээнээс ч хөрвүүллээ. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно. 2008 он. Москва хот, Польшийн Ерөнхий сайд Дональд Туск ОХУ-д айлчлав. Гадаад хэргийн сайд Радослав Сикорский (одоо мөн тэр тушаалдаа дахин томилогдсон) дагалдав. В.Путин тэдэнд хэлсэн нь: Украин–энэ бол зохиомол улс. Львов–энэ бол польшийн хот. Одоо үүнийг хамтраад зохицуулж яагаад болохгүй гэж? Львов зэрэг хэд хэдэн том хотыг оролцуулсан өнөөгийн Баруун Украины зарим район дэлхийн II дайны өмнө Польшийн нутаг дэвсгэр байсан шүү дээ!-гэж ятгажээ.
Украиныг устгах төлөвлөгөөгөө бүр 2008 онд дэлгэж наймаалцах гэж байжээ. 2022 он. Дайн эхлэхийн өмнөхөн ОХУ-ын удирдагч В.Путин Кремльд Германы канцлер Олаф Шольцтой хэлэлцээ хийхдээ “Украин бол Орост харьяалагдана”, “Хил хязгаарыг хүчний тусламжтайгаар өөрчилж болно”, “Үүнд эрх ярихгүй, эрхийг тооцохгүй” гэж шууд ярьж байжээ.
Шольцыг бүр 4 цаг хоргоож ятгасан байгаа юм. “Украин, Беларусь хоёр бол Оросын хэсэг” гэдгийг ятгахыг оролдсон. Дайн эхлүүлэх үндсэн шалтгаан нь Украин Орост харьяалаглаж өгөхгүйд оршино, дайн эхлүүлэх бусад шалтгааны дотор Путины нэрлэснээр “Украин НАТО руу чиглэж яваа” гэж ярьж байжээ. Шольц хариуд нь Путинд илэн далангүй хэлжээ. “Энэ тухай хэн ч яриагүй байна, энэ тухай яриа дор хаяж 30 жил яригдахгүй”. Ярианы сэдэв улам гүнзгийрч канцлерт хандан Путин “Украин дахь нацист дэглэм”-ийг баахан муулжээ. Шольц хариуд нь “Ерөнхийлөгч нь еврей байхад тэгж ярих хэрэг байна уу, Та өөрөө төсөөлөөд үз дээ, дайнаа үндэслэлтэй болгохын тулд бүр абсурд, бузар тайлбар тавиад сууж байдаг” гэжээ. Шольцын дурсамжаас эш татав.
Владимир Зеленский хэлж байна, Путинтэй ярилцаад огт нэмэргүй, Путинээс энх тайван хүсээд хий горьдохын нэмэр гээд
1) Путин хэнийг ч сонсохгүй, бүгдэд дүлий, гэхдээ нөхцөл байдлыг Украин л өөрчлөх ёстой бөгөөд ингэснээр оросууд ч тайван амьдрах болно;
2) Бид энх тайвны төлөөх дэмжлэгээ алдах юм бол энэ дайнд ялагдах болно;
3) Одоо л бид хүчирхэгжихгүй бол ирэх онд Орос улс дахин хүчирхэг болно; 4) Хоёр жилийн өмнөөс бид энх тайвны томъёолол санал болгосон ч Орос улс дипломат аргаас зайлсхийж байнга ультиматум (өөрийн нөхцөлийг тулгасан тулган шаардлага) тавьж байна гэжээ.
Дайнд БНАСАУ татагдан орж, “дайны боол” цэргүүдээ илгээснийг Зеленский тайлбарлахдаа: 1. Хэрэв Путин ухаангүй зорилгодоо хүрч чадвал бусад террористуудад боломжтой юм гэсэн дохио өгөх болно; 2. Украинчууд Орос, Иран, Хойд Солонгос гэсэн гурван улстай дайтаж байна; 3. Ялалтын төлөвлөгөөний заалт бүр цаг хугацааны хувьд нарийн төлөвлөгдсөн. Гэхдээ барууны түншүүдийн тусламжтайгаар хийгдэх боломжтой; 4. Украин нь дипломат харилцаанд нээлттэй, гэхдээ шударга дипломат харилцаанд; 5. Төлөвлөгөө дэмжигдвэл бид ирэх жилээс хэтрэхгүй дайныг дуусгана гэжээ.
НАТО-гийн шинэ ЕНБД хэлжээ:–НАТО-д элсэх шийдвэрийг зөвхөн оролцогч орнуудын бүрэн эрхийн хэмжээнд шийдвэрлэнэ Путин, Орос хоёрт Украиныг тус холбоонд гишүүнээр элсүүлэхэд санал өгөх эрх, хориг тавих эрх огт байхгүй!
Германы сөрөг хүчний удирдагч бөгөөд дараагийн Холбооны канцлерт бэлтгэгдэж буй Фридрих Мерц Бундестагийн чуулганд хэлж уриалж байна:–Дайныг энэ хэвээр нь үргэлжлүүлэх боломжгүй. Хэрэв Путин үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол дараагийн алхмыг хийх ёстой. Хэрэв тэр 24 цагийн дотор Украины энгийн иргэдийг бөмбөгдөхөө зогсоохгүй бол Герман улс Taurus пуужингаа илгээж тэдний хангамжийг устгах хэрэгтэй. Украины хүн ам, энгийн иргэдийг хохироож байна. Ноён канцлер аа, бид хамтдаа Украин дахь хүчирхийллийг зогсоохын тулд Путинээс айж эмээдэг тэр айдсаа даван туулах цаг ирлээ!
Путины гол итгэл найдвар Хятад улс Путиныхээ энэ дайнд цөхрөлөө барж байна. Цөмийн зэвсэг хэрэглэн байлдахыг хатуу хориглоно гэдгээ Путинд илээр хэлж анхааруулсан бол Хойд Солонгосоос цэрэг аваачиж байлдуулахыг таашаахгүй гэдгээ зарлаад эхэллээ.
Казаньд Си Жипинь Путинд хандан “Наад дайнаа зогсоох хэрэгтэй” гэж хоёр ч удаа хатуухан хэлээд авлаа. Хятадын банкууд ОХУ-тай ам.доллар, еврогоор төлбөр тооцоо хийхээс татгалзаад байсан бол одоо дайны санхүүжилтийг чинь дэмжихгүй гэдгээ илэрхийлж Москвагийн хөрөнгийн биржээр дамжиж орж ирсэн юаниараа ч тооцоо хийхээс татгалзаж байна. “Модон рубль” гэсэн доог үг дэлхийд тархсан, тэгээд одоо яаж наймаа хийх вэ? Путин өөрөө Казаньд хүлээн зөвшөөрсөн. “SWIFT-ийн тухайд бид альтернатив буй болгоогүй, хэний ч эсрэг ямар нэгэн альтернатив бий болгохгүй, гол асуудал төлбөр тооцоо. Иймд бид үндэснийхээ валютыг ашиглах л үлдлээ” гэсэн боловч Хятад нь өөрийнхөө юанийг юань чигээр нь буцааж авахаас татгалзаж байна. Энэтхэг ч ялгаагүй олон арван тэрбум рупигээ авахгүй сунжруулж оросын банкуудыг эвгүй байдалд оруулж байсан.
ОХУ-ын дотоодод Украин дахь СВО гэдэгт нь эргэлзэх, дургүйцэх, залхах явдал газар авч Кремлийг түгшүүлнэ. Оросууд “Z-баллад” (Z-дууль) сонсож ханалаа. Цаашид сонсохыг хүсэхгүй байна. “Пригожины сүнс Орос даяар тэнүүчлэн явна” гэсэн хэлц үг хүртэл гарчээ. Путины дэглэм ямар нэгэн үймээн, бунт, олныг хамарсан эсэргүүцэлд бэлтгээд эхэлжээ. Зэвсэгт үймээн зохион байгуулагдчдад бүх насаар нь хорих ял оноох тухай хуулийн заалтаар Төрийн Думд санал хурааж дэмжүүлэв. Оросын шоронгууд эзгүйрсэн, олон шорон суларсан, ялтнууд нь фронтод очиж ясаа тавьсан, зарим нь цагаадсан. Гэвч хоосон шорон олон байлаа гээд Орост шинээр суперколони олныг байгуулж эхэлжээ. Украинд яваад ирсэн баатруудаасаа Кремль айж түгшиж эхэлжээ. Байлдааны туршлагатай тэд дахин гартаа буу барьвал юу болох вэ гэдэгт Путин хэлэх үгээ олж ядаж байна.
БРИКС-ийн хурал дээр Путины ярьсан, Курскэд Украины цэргийг бүслээд устгаж эхэлсэн, удахгүй устгаад дуусна гэснийг А.Сырский “Бодит байдлаас зөрж байна”, “Буруу мэдээлэл” хэмээн няцаав.
Наймдугаар сарын 8-наас хойш Оросын арми бие бүрэлдэхүүнээсээ 17819 цэргээ Курскэд алдсан. Оросын талд өдөр бүр хохирол учруулж байна. Курскэд манай 2000 цэрэг байтугай, хоёр цэрэг ч бүслэгдээгүй. Харин ч дээрхи чиглэлд Оросын цэргийн давшилт болгоныг няцааж идэвхтэй, эр зоригтой байлдаж байна гэжээ. Фронтын олон мэдээнүүд дотор харьцуулалт хийсэн “Дорога смерти для россиян!” гэсэн мэдээ анхаарал татна. Оросын арми анх 2022 онд Украин руу түрэмгийлэн ороод 65 км урт цуваагаа сөнөөлгөж байсан. Харин одоо ОХУ-ын нутаг дэвсгэр болох Курск муждаа 14 км урт цуваагаа Украины десантын тусгай ангиудад хүйс тэмтрүүлжээ. Энэ нь Оросын тэнгисийн явган цэргийн 155-р бригад байж таарчээ. Одоо энэ “Снагость-Зеленый Путь” хүртэлх 14 км замыг “үхлийн зам” гэж нэрлэдэг болжээ.
Украины десантчид Курщинад оросын цэрэгт үхлийн замыг нь засч өгч байгаа гай гамшгийг гэтэлгэхийн тулд Путин сүүлчийнхээ хөзрийг дэлгэв. Тэр нь “Курскийн бой” руу хойд солонгосын цэргийг махан таташ болгон илгээх явдал болжээ. Ийм сценарт Украин бэлэн байна. Оросын хагас сая цэргийг хядаж чадсан юм чинь хойд солонгосчууд гэх супер цэрэг тэдний л замаар орно, харин ч Өмнөд Солонгос нь илүү хүчирхэг зэвсэг техникээ барьергүй нийлүүлэх асуудал сөргүүлж тавьжээ.
Курскийн хил дээрээс зугтааж амь гарсан орос цэрэг ярьж байна. Урьд хожид үзэгдээгүй шинэ шинэ хүчтэй аюултай зэвсгээр өөрсдийг нь сүйрүүлж байна гэж. Украины зэвсэгт хүчинд тусдаа шинэ салбар байгуулагдаа. Зэвсгт хүчний доторхи “Кибер хүчин” буй болж байна. Шинэ кибер цэрэг нь Украины армийн чадавхийг эрс нэмэгдүүлнэ, хуурай газар, далай, агаар, сансар огторгуйн түвшинд тусдаа үйл ажиллагаа явуулна. Хүлээн зөвшөөрөгдсөн кибер орон зайд бүх төрлийн ажлыг үр дүнтэй төлөвлөж хэрэгжүүлэх боломж олгоно гэж Украины ЗХЖШ-аас мэдээлжээ. Цаг хугацаа худал хуурмагийг ялдаг, үнэнд гүйцэгддэг жам ёсны хуулиар Оросын эрх баригчид түрэмгий дайн өдөөснийхөө шанг өдөр бүр амсаж байна даа.
Англи, opoc хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл37
Яг хажууд нь байгаа юм шиг шаах юмаа
наадах чинь мөрөөдлөө бичээд байгаан,зөвхөн курскт ч биш фронтын хаа сайгүй бүслэгдээд,өдөрт л хэд хэдэн тосгоноо алдаад,одоо ганц гангийн үйлдвэрийн нүүрс гаргадаг покровск хотоо алдвал,хүнд үйлдвэрүүд нь зогсох болж бна,дээр нь цахилгаан станцуудаа бөмбөгдүүлээд ногооноо аргаа барахдаа ядаж цахилгаан станцуудыг бөмбөгдөхгүй гэж хэлэлцээр хиймээр бна гэж солироод сууж бна,барууныхан ялагдлаа хүлээгээд ,газар нутгаа өгч,ядаж хэсэгхэн газар украйн гэдэг нэртэй улс үлдээх гэж ногооноог шахаж бна,еврей хүн ямар харгис даврууг израйл харуулж байхад,шольц бол ёстой яршиг л бна,мэдээлэл өгөх бол үнэн бодит мэдээлэл өгөх хэрэгтэй баймаар,энэ "мэдээлэл" чинь арай л давс нь ихэджээ???
Яг бодит байдал ийм байгааг оросууд өөрсдөө хүлээн зөвшөөрч байнаа,,,оросын номхон далайн 155р тэнгсийн явган цэргийн анги курскд Бүрмөсөн бут цохигдоод дуусаж байнаа,,,,үүнийгээ оросууд нуухаа байсан,,,оросын хэвлэл телевизээр шуугицгааж байаа,,,,
Путин бол дайны гэмт хэрэгтэн, алуурчин мөн
Бид Оросыг өмөөрөх ямар ч шалтгаан байхгүй.Тэд Монголд асар өндөр гаалийн татвар,цах/түлш шахаж биe даах гэсэн том төслүүдийг гацааж шууд зогсоож гар дор хараат блгах гэсэн ээ ил тод төрийн бодлого гэдгээ нуух аа байсан. Энэ дайнд орос ялагдаж бж л монгол олон улстай хиллэж олон сонголт биe дааж хөгжинө.Манайд оросын төрийн асар том тархи угаах агентууд ажиллаж бгааг германы ТТ -с манайд сануулга анхааруулга өгсөн нь үнэн.
Бид Оросыг өмөөрөх ямар ч шалтгаан байхгүй.Тэд Монголд асар өндөр гаалийн татвар,цах/түлш шахаж биe даах гэсэн том төслүүдийг гацааж шууд зогсоож гар дор хараат блгах гэсэн ээ ил тод төрийн бодлого гэдгээ нуух аа байсан. Энэ дайнд орос ялагдаж бж л монгол олон улстай хиллэж олон сонголт биe дааж хөгжинө.Манайд оросын төрийн асар том тархи угаах агентууд ажиллаж бгааг германы ТТ -с манайд сануулга анхааруулга өгсөн нь үнэн.
Тэнэг хөлсний авгайгийн ээлжит нийтлэл .Нөгөө хүрзээр байлдаад байсан оросууд одоо хүртэл дайтаж л байх юм.Нас барчихсан Путин Бриксийн уулзалтаар том том орны удирдагч нартай Э/З ийн талаар яриад сууж байна. Э/З нь жил хшхэхгү хгөцаанд сүйрнэ гэсэ.Харин ч хатуу валютын нөөцөөр хэд дахиад урагш ахьчихсан байх тооцооллын дэлхийн ЭЗ мэддэг хүмүүс хэлээд байх юм. Майданы хувьсгалын дараа орос иргэд суудаг зүүн мужаа 8 жил бамбөгдсөний гор гарч байна даа. Баруун гурван мужаа польшчууд , зүүн гурван мужаан ОРОСУУД авах нь зүйд нийцнэ.Украйн гэдэг чинь зах хязгаар гэсэн утга агуулдаг . Тухайлбал орос польш белорус цин хүмүүсийн томилон хүмүүс шүү .
Сая Казаньд Бриксийг явуулчихсан чинь Путины нэр хүнд гадаад дотоодод эрс дээшилчихлээ ! Монголын Хүүкээс бусад бүх тэргүүнүүд ирчихсэн байна бүгд л Путинтэй тэврэлдээд л гар барьж зургаа авахуулаад л !! Ямар азаар Брикс гэдэг юмыг бодож олов оо Путин гуай ! Одоо Трамп гэдэг нөхөр гарчихвал Путинд их хэрэг болох гээд байна ! Харрис авгай бол үг сонсохгүй дүлии Байдён гэсэн үг Путинд хэрэггүй !@ Ингэхэд Номин авгайн бичдэг хөлс нь жаахан өссөн үү ! одоо төгрөг гэдэг мөнгө чинь хошного арчдаг цааснаас хямдхан болоод байна хөлсөө өсгөөрэй !!
Ботокстой тожгор пүүжгий хуйло Шижинбээд баахан загнуулаад шалаар нэг нялайсан шүү дээ хөө
Энэ Бадарч тахар гэдэг тэнэг новш үхэж далд ороосой
Си Моди … бүгд завааруулсан дайнаа зогсоо гэж байх
Бид Оросыг өмөөрөх ямар ч шалтгаан байхгүй.Тэд Монголд асар өндөр гаалийн татвар,цах/түлш шахаж биe даах гэсэн том төслүүдийг гацааж шууд зогсоож гар дор хараат блгах гэсэн ээ ил тод төрийн бодлого гэдгээ нуух аа байсан. Энэ дайнд орос ялагдаж бж л монгол олон улстай хиллэж олон сонголт биe дааж хөгжинө.Манайд оросын төрийн асар том тархи угаах агентууд ажиллаж бгааг германы ТТ -с манайд сануулга анхааруулга өгсөн нь үнэн.
по-г дайндаа татаж оруулах гээд бүтэхгүй по нь хил дээрээ хана босгоно гэж байх шив. цагдаагийн дарга нь тавьтиргүй гүйж ирж байж бүр бэлэг энэ тэр болж гараа эрэмдэглэсэн. одоо яахаараа ирантай байлдаж байгаа болоод явчив. исламын ертөнц дутав уу? токсон тогуз
Үгүй яах вэ Орсыг дайны талбарт ялна гэж хийрхэдэг байснаа больж хэлэлцээрт орох нөхцлөө сайжруулах гэж ярьдаг болсон байгаа юм. Одоо Путин тавьсан зорилгоосоо хэзээч ухрахгүй гэдгийг ойлгодог болж
захчины фб дээр дудаевын бичлэг байна. эхний хэсгийг харлаа. россизм гэнээ. роса нь ирвэл амар бишүү. орос хэлтэй гээд боловсролтой бардам, гэтэл нэршлийн гүн утгыг мэдэхгүй л.
компот варенье маринад рассол шпрот уксус. самовар чайник шүүдрийн цэвэр ус. самовараас болно гэсэн болхоор харах л үлдэж дээ
ДУУССАААН,,,БӨГСПУТИН,,,,УДАХГҮЙ “””ҮХСЭЭЭН””””ГЭЖ СОНСОГДНОООО,,,,
покровск селудоюк торецк купянскийг эзэлж ороод хот дотор байлдаж байна америкийн сонгууль дуустал орсууд хүчирхэг үзнэ хар тэнгэсийн одесс николаевск харьков сума шатсаар курскад орсон украйнчууд хил орчимд л дайралт хийсэн болоод дотогш орж чадаагүй хилийн дэргэд алуулаад дууслаа ПУТИНЫ ТАЛД дэлхийн ази африк латин америк байна зелинский нэгд атомын бөмбөг хийж ёвроп руу орно хоёрт натод элсүүл гэсэн хоёрхан зам байгааг хэлж ёвропийг айлгалаа тэр хоёрын нэгийг ёвроп сонготол орос эзлээд дуусна орсыг дуусгах гэж оролдвол бэлээхэн цөмийн зэвсгээр бэлэг барьчихад босч ирэх амьд сүг үлдэхгүй сайхаан сайхан
Гях,,,гяхх,,,гяхх,,,,эмээ уугаачээ,,,дебыль ээ,,,бөгспутин чинь курскээ ч чөлөөлөөд авч чадахгүй хэвтэж байхад,,,,ямар ацаараа ялдаг юмбэ,,,,хаана байнаа,,,тэр армата танк,,,гуцаад байгаачээ,,,элэг хөшихнээ,,,,,
Бөгспутин шүтээнтэй монгол оркууд,,,оросгахайнохойнуудаа “””ялаад байнаа””””л гэх юм,,,”””ялаад”””байгаа юм бол,,,, яахаараа хойд солонгосоос буу сум бууны мах тусламж гуйж байлддаг билээ,,,
Украины баатарлаг ард түмэн,,,,3 жилийн өмнө,,,киевийн хамгаалалтанд зогсоно хэмээн,,,модон акгаар сургууль хийж,,,,молотовын коктель найруулан бэлдэж байх үед бөгспутины улаан махан арми ДАЙРААД дийлээгүй юм,,,,одоо,,,шүдээ хүртэл зэвсэглэсэн байхад дийлнэ гэж байхуу,,,,айииииннннн,,,,тайван байгаад эмээ ууцгаа,,,,,
пээдийгээд ирэхээрээ москвагийн киевийн ванлиг ханлиг гээд хэзээнээсээ бутардаг. хэний ч захиргаагүй. тийн байсан.
роса шүүдрийн ус шиг. өвгөд нь хөвгүүн мэт
2014 оны Майдены хувьсгалаас хойш тэгээд энэ украйнчууд орос хэлтнүүдийг даралж, шатааж алж устгаж байсан нь тэгээд ЭНХ ТАЙВАН болж таарах уу???
Тийм юм болоогүй ээ,,,,оркоо,,,
Orosuud.Mongoliin.40000.irgeniig. alj.ustgasan.n.ah.duugiin.nairamdal. um.bizdee?
Шольц гэж лалар еврейд бууж өгсөн бөгсний нүх
Номин зайл
УКРАЙНЫГ МАШ САЙН ДЭМЖЭЭД ӨГВӨЛ КОММУНИЗМЫГ БҮРМӨСӨН БУЛШИЛЖ БАРУУНЫХНЫ МӨНХИЙН МӨРӨӨДӨЛ БИЕЛЭХ ГЭЭД БАЙНА. ДААНЧ АЙМХАЙ ЮМ АА.
Zov oo
Оросын нутаг Тамбов, Рязань, Ярославь, Новогород хавийн жижиг нутаг. Ижил, Обь, Енисей, Эрчис… татар башкир, пловчуудын нутаг. Монголын Алтан Ордын нутаг, Хакасия, Уулын Алтай, Соёны нуруу, Тарвагатайн нуруу, Байгаль нуур, Чита монголчуудын уугуул нутаг
Бид Оросыг өмөөрөх ямар ч шалтгаан байхгүй.Тэд Монголд асар өндөр гаалийн татвар,цах/түлш шахаж биe даах гэсэн том төслүүдийг гацааж шууд зогсоож гар дор хараат блгах гэсэн ээ ил тод төрийн бодлого гэдгээ нуух аа байсан. Энэ дайнд орос ялагдаж бж л монгол олон улстай хиллэж олон сонголт биe дааж хөгжинө.Манайд оросын төрийн асар том тархи угаах агентууд ажиллаж бгааг германы ТТ -с манайд сануулга анхааруулга өгсөн нь үнэн.
За шаа л даа бадмаа нуль пропаганда ойгүй динэг хүн л наад пиаар пропагандад чинь итгэнэ хөөе
Одоо наад пропаганда чинь явцгүй ээ номиндариа мянгуужингийн үлгэрт хэн ч итгэхгүй хөөе
Яг үнэн муу сайн оросууд энх тайван тогтооно гэж бодох хэрэггүй үргэлж тэмцэхэд бэлэн байх ёстой үүнийг түүх нэгэнт харуулсан хууртах хэоэггүй
Путинд ирээдүй байхгүй гэдэг нь ойлгогдож эхэллээ
Дүгэржажавын Номиндарь бол үнэнийг л бичдэг гэдэгт уншигчид итгэдэг болоод удаж байна