-Орон нутгийн сонгуультай холбогдуулсан нийтлэл–санаа оноо, бяцхан түүх!
-УИХ-ын 2024 оны сонгуулийн дүн! Яалт ч үгүй олон намын төлөөлөл бүхий цоо шинэ парламент бүрдэх боллоо. Нам эвслийн авсан саналын тоо, хувиар 21 нам, эвслийн нэр ярайж харагдана. Эхний 5-аас хойшхи нь нэн яаралтай тарах хэрэгтэй, ичих булчирхай байдаг юм бол. “Та нарт 2028 он хүртэл хийх ажил байхгүй!” гээд ятгачихъя!
Өвөр хоорондоо авцалдахгүй хэд хэдэн жишээ эхлээд эшлэе. Молдова улсын Ерөнхийлөгч Владимир Воронин гэх нөхөр сонгогчдыг татахын тулд Исүс Христосыг коммунист намдаа нөхөн элсүүлж, ертөнцийн анхны коммунист хэмээн нэрлэж, коммунист үзэл суртал, христосын шашны номлол хоёр маш адилхан, тийм учраас загалмайн шашинтнууд коммунист намд саналаа өгөөрэй хэмээн 2007 онд ярьж явсан нь шог яриа болон түүхэнд үлджээ. Милошевичээс болж муу нэр дуулж ад болж явснаас бус Югославын (Серби) ард түмэн бол заяанаасаа ухаалаг. Ард түмнээ хожим нэгэн цагт залхаахаар (өөрсдөө залхах) зүйл 1980-аад оны дунд үед сэдэж олжээ. Ардчилал гэж хоосон цэцэрхээд ардчилсан нам олныг байгуулаад байвал болно гэж ойлгодог харанхуй массын амыг таглахаар шийдсэн нь 30 хүн нэгдээд улс төрийн нам байгуулж болно гээд хуульдаа заачихснаас 1989 он гэхэд Югослав даяар 300 гаруй нам гараад иржээ. Нөгөөдүүл нь цаашаа үндэс угсаа, орон нутгаараа салбарлаад ёстой галзуугийн больниц аятай юм болно биз дээ.
ОХУ-ын Төрийн Думын сонгуульд өрсөлдөж байсан намуудын түүхийг сөхөж үзвэл “Оросын Автомобилийн Нам” ч гэж байх шиг, оросууд маань ингэхэд эрүүл байж үү гэж гайхмаар байв.
Миний ажиллаж амьдарч байсан Египетэд Мубаракийн дэглэмийг унагасан “Арабын хавар”-ын дараа засгийн эрх авсан Цэргийн дээд зөвлөлөөс улс төрийн нам байгуулахыг хөнгөвчилсөн хуулийг сайшаахдаа Египетийн 29 мужийн 10 мужаас нь л 5000 хүний гарын үсэг цуглуулаад шинэ нам байгуулж болно хэмээн зааж өгсөний үр дүн 2011 оны хавар бараг өдөр тутам Египетэд биеллээ олж байсан санагдана. Нам байгуулах, гишүүдийн тоо бүрдүүлэх, салбараа нээх нэг ёсны уралдаан энэ орныг нөмөрсөн. 2011 оны намар нь парламентын сонгуулийн эхний шат тохиох үед 80 сая хүн амтай энэ орон хоёр сарын дотор хэдэн зуун улс төрийн намтай болчихоод сууж байсныг би санаж байна. Ерөөсөө нийгэмд сонирхлын бүлэг (НАМ) хоёр л байхад хангалттайг АНУ, Британийн ардчиллын хур туршлага харуулсан ба Японд мөн хоёр намын систем тогтож буй хэмээн өөрсдөө ам хамхилгүй ярих дуртай. Гэхдээ АНУ, Британийн ардчиллын жишгээр бол сонирхлын хоёр бүлгийн цаана нь биетэй бодитой гишүүд, залуучууд, оюутны байгууллага жигүүр энэ тэр гэж байхгүй.
“АНУ-ын Ардчилсан Намын гишүүн” (мөн “БНН-ын гишүүн”) гэж байнгын, бат илэрхийлэх өвөртөлсөн нэг ч хүн байхгүй, гишүүнчлэлгүй юм чинь намын үүр хороо гэж угаасаа байхгүй гээд ярьж эхэлбэл монголчууд төсөөлөхгүй, одоохондоо төсөөлөхийг ч хүсэхгүй байх. Гэхдээ л яалт ч үгүй тийм юм.
Харин Ардчилсан Намын Үндэсний Хороо гэж долоо найман хүн байх нь байна аа. Тэд бүгдээрээ менежерүүд, ирэх сонгуульд хандив төсөв бүрдүүлэх, сонгуулийн кампани өрнүүлэх бэлтгэлийг базаах үүрэгтэй аппарат нь. Ардчилсан Нам гэгч нэрийн дор улс төр-бизнесийн сонирхол бүхий нийгмийн томхон хүч байгаа ба тэд АНУ-ын Ерөнхийлөгчид шинээр нэр дэвшигч нэг бие хүнээр төлөөлүүлэн бодлогоо нийгэмдээ санал болгодог. Тэр саналыг олон түмэн хүлээн авч байгаагийн илэрхийлэл нь Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтаар харагдана. Намын их хурал нь Ерөнхийлөгчийн сонгуулийн босгон дээр болох ба Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчид өрсөлдөх хоёр нөхрийг албан ёсны болгосноор баяр ёслол болоод өнгөрнө. Ингээд л сонгууль өнгөрмөгц Америкт аль нам байгаа нь хэнд ч падгүй. Британид бас тийм. “Манифест” нэртэй намын мөрийн хөтөлбөрийг парламентын сонгуулийн 4 жилд нэг л удаа британичуудад санал болгоно, хүсвэл сонго гэсэн зарчмаар. “Дэмжигчид” буюу санал өгөгч нь санал өгөх мөчид “намын гишүүн” нь ухаантай болж байна. Маш хялбар талаас нь тайлбарлахад.
Энэчлэнгээр ухуулга хийхийн учир нь 3.5 сая монголчуудыг маань залхааж буй олон намын систем, намуудыг дагасан нийгмийн ялгарал, ялгаралаас үүдэх дайсагнал, үзэн ядалтыг зөөлрүүлэх, болж өгвөл арилгах санаанд би хөтлөгдөж байна. Монголчуудын туйлшрал савлагаа, фанатизм хэрээс хэтэрснийг удаа дараагийн УИХ-ын сонгуулиуд харуулдаг. УИХ-ын сонгууль дуусдаг, бөөн өс хонзон атаархал үлддэг. Сонгогдож чадсандаа сонгогдож чадаагүй нь ҮЗЭН ЯДАЛТ гээч үзэгдлийг бүтэн 4 жил үзүүлдэг. Сонгогдлоо гэж атаархаж үхнэ, нөгөөдүүл нь сонгогдоогүйд нь атаархал ба үзэн ядалтыг нь өдөөж хөхиүлж өгнө. Бүхэл бүтэн 4 жил шүү. Уйдаж залхдаггүй юм байх даа гэж би өрөвддөг, эднийг!
2024 оны УИХ-ын шинэ сонгуулийн яг өмнөхөн дөө. Дараахи нам, эвслийг УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламж гардуулахаар шийдвэрлэв гэж байсан даа.
- Эх орончдын нэгдсэн нам
- Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам
- Үндэсний эвсэл
- Иргэний зориг ногоон нам
- Ард түмний олонхийн засаглал нам
- Бүгд найрамдах нам
- ХҮН нам
- Монголын Либерал нам
- Монголын Либерал Ардчилсан нам
- Иргэний хөдөлгөөний нам
- Ардчилал шинэчлэлийн нам
- Гэр хороолол хөгжлийн нам
- Эрхчөлөөг хэрэгжүүлэгч нам
- Үнэн ба Зөв нам
- Ардчилсан нам
- Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
- Монгол Консерватив нам
- Шинэ нэгдсэн эвсэл /МУНН-ШН/
- Монголын Социал Демократ Нам
- Монголын хүний төлөө нам
- Дэлхийн монголчууд нам
- Ард түмний хүч нам
- Эх Орон нам
- Монгол Ардын нам
- Эрх Чөлөөний Эвсэл нам.
Харин сонгуулийн дүн гарсны дараа сонгогчдын саналыг хуваагаад үзтэл ийм жагсаалт гарсан байсан. Нийт 21 субъект саналыг хуваагаад авчихжээ. Эхний 5 субъектэд (4 нам, 1 эвсэл) УИХ-ын 126 суудал хууль ёсоор ногджээ.
УИХ-ын 2024 оны сонгуульд нийт сонгогчдоос 1 хувиас дээш санал авсан 9 нам Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжилт авах эрхтэй гэсэн нь:
- МАН 35 хувь
- АН 30.1 хувь
- ХҮН нам 10.4 хувь
- Үндэсний эвсэл 5.2 хувь
- ИЗНН 5 хувь
- Шинэ нэгдсэн эвсэл 4.8 хувь
- Үнэн ба зөв нам 2.8 хувь
- Иргэний хөдөлгөөний нам 1.4 хувь
- Бүгд найрамдах нам 1.3 хувийн дэмжлэгтэй.
Нийлээд 9 болж байна. Араваас хойш 21-ийг дуустал, мөн энэ удаагийн сонгуульд оролцож чадаагүй боловч Дээд Шүүхэд бүртгэлтэй улс төрийн бүх нам 2028 оныг хүртэл түр тарах, эсвэл бүр тарж, том намуудад, ядаж эхний 9-д (эхний 5-д бол бүр сайн!) нэгдэж орохоос өөр замгүй хэмээн би уриалъя. Нэрийг нь цээжлэх нь бүү хэл, хэлэхээс ам эвлэж өгөхгүй намууд Монголд олон байдаг. Уншигч Та чанга дуугаар хэд хэд дахин уншаад дараа нь эргэцүүлээрэй. Ахан дүүс, танил нөхдөөс чинь тэр намуудад хэн хэн хэдүүлээ бий вэ, тооцоод үзээрэй, сурвалжлаарай. Бараг л эхний 5-тайгаа ирэх 4 жилийг туулчихмаарсан!
Сэтгэгдэл50
Шүд Баярхүү гуай та зүгээр тэр алан хядагч Израйль руугаа зайлаач! Таньд Монгол улс ямар ч хамаа байхгүй!
Өвчтэй новш вэ,,,эмээ уугаач чи,,,,
shabbat-аар ал! хэддүгээрээр хаагуур
МАН-ын бүдүүн унгас алдсан данжаадууд 202.9.46.92 0 минутын өмнө Ногоон автобус бродюрын хулгай цас цэвэрлэгч машин гээд олон хэргийг сайн мэдэж байсан хотын санхүүгийн албаны дарга эмэгтэй ӨНДРӨӨС УНАЖ нас баржээ тодруулбал; - Хотын захиргааныхан Хайнанд амарч, зугаалж явах үеэр нэг нь 21 давхраас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар өчигдрөөс /2024.10.23/ зарим хэвлэлүүд мэдээлж эхэлсэн. Талийгаач нь Улаанбаатар хотын Захирагчийн албаны Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга О гэх эмэгтэй байсан аж. Хайнань нь БНХАУ-ын аялал жуулчлалын тусгай бүс бөгөөд талийгаачийн нас барсан талаар Монгол Улс руу шуурхай мэдээлсэн байна. Одоогоор тус хэргийг хотын захиргааны зүгээс ихээхэн нууцалж байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэл ам таталж, хотын ажлын талаар ярьж, цахим орчинд ч идэвхтэй байдаг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар энэ өдрүүдэд нам гүм байх болжээ.
МАН гэрчүүдээ Хятадад аваачиж алдаг болжээ..
башираар юугаа хийх вэ, байж орхивол дээргүй юу. өөрөө өөрийгөө барьж өгнө. манзушир сити, майдар сити төсөл. 💃🏻 эм ээ уу юм биз дээ. 🐑🐑🐑🐑🐑 🧌
найрын П-ний 🏅ууц 🐑🦃🥩🍗🍖🥘
дөрвөн хансар. дөрвөн гэлэн. ийш гальтираад тээглээд орчлоо. сөрри 🤭
хусуулмаар байна хусаад өг гэвэл даваахүү уяачаар хусуулоо 😝😊😶
ЗӨВӨӨ ЗӨВ ! манайд бол 2 нам байхад л хангалттай ...
сайн дураар эвлэлдэн нэгдэж болно биш мөнгө өгөх учир наалдаастай
Ногоон автобус бродюрын хулгай цас цэвэрлэгч машин гээд олон хэргийг сайн мэдэж байсан хотын санхүүгийн албаны дарга эмэгтэй ӨНДРӨӨС УНАЖ нас баржээ тодруулбал; - Хотын захиргааныхан Хайнанд амарч, зугаалж явах үеэр нэг нь 21 давхраас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар өчигдрөөс /2024.10.23/ зарим хэвлэлүүд мэдээлж эхэлсэн. Талийгаач нь Улаанбаатар хотын Захирагчийн албаны Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга О гэх эмэгтэй байсан аж. Хайнань нь БНХАУ-ын аялал жуулчлалын тусгай бүс бөгөөд талийгаачийн нас барсан талаар Монгол Улс руу шуурхай мэдээлсэн байна. Одоогоор тус хэргийг хотын захиргааны зүгээс ихээхэн нууцалж байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэл ам таталж, хотын ажлын талаар ярьж, цахим орчинд ч идэвхтэй байдаг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар энэ өдрүүдэд нам гүм байх болжээ.
мөнгөжиж аваад тэр мөнгөөрөө буцаж гарч ирээд. дахин дахин.
гандан пөмбөгөрийн архичид шиг сүмийн тахилын өргөл мөнгө авч гараад пөмбөгөрт архидаад буцаж согтуу орж ирж хурал гороолж тойрч байна гэж дахин авч гараад хэд хэд нахих
Баярхүү гуай ч үнэний ортой юм бичдэг шүү. Манай улсад чанартаы таван нам байхад л хангалттай.
айргийн тав 🏇🏻. swiss лугаа хөгжинө юу болсон бэ. манифест 🍲🍱🍛🍜🥗
60 хүрч ухаан ороод 61-тэй
хагас ‘и’ яаж ажилладаг авиа юм бол. яагаад хагас. 🎶дуу яриад явчихаар загинана, хуучин кино 🎥 загинана.
Баярхүү гуай ч үнэний ортой юм бичдэг шүү. Манай улсад чанартаы таван нам байхад л хангалттай.
Санаа нийлсэн хоёр найз байхад нам байгуулах хангалттай. Монголд 200 мянга орчим нам байхад бид хөгжинө дөө
Ардчилал хүний эрхийг устгаж коммунист болохыг уриалаад байгаа юмуудаа.
Монгол Улсад 4-5 нам байхад хангалттай. Намын гишүүдийн тоогоор нь сонгуульд уралдуулах хэрэгтэй. Нам цөөн байх тусам арвилан хэмнэлт, эмх замбараа нь сайжирна.
хурдан уншигддаг гоё нийтлэл байнөө.
Сонгуульд үзээд гарч ирж чадаагүй сэтгүүлч Отгон авгай энэ сонгогдсон гишүүдэд хамгийн их хорсож занаж явдаг хүн юм ! Энэ 4 жилийг бол ямагт тэмцэж муулж илчилж үзэж тарж өнгөрүүлнэ гэсэн ! Отгоны хаана нь ч хүрэхгүй авгай хүүхнүүд хуралд суугаад байхаар дургүй зэвүү хоёр нь хүрэлгүй яахав !!
огтны хаана ч хүрэхгүй гэж хальт хараад төрийн төлөө огтно… гэж байган байхдаа гэж зурс хийсэн чинь Нам гэгч нэрийн дор улстөр-бизнесийн сонирхол бүхий т хүчүн юм байнаа 🏔⛰🌋
100 ямаанд 60 ухна гэж энэ олон намын хэрэггүй
UNEN
байгалд 100 ямаанд 106 ухна. дуншаг 30 5. хүүхэд битүүрэе яа 🎭 хошиг дээр батөлзий тэгдэг биз дээ.
байгалд 100 ямаанд 106 ухна. дуншаг 30 5. хүүхээд, битүүрэе яа 🎭 хошиг дээр батөлзий тэгдэг биз дээ.
байгалд 100 ямаанд 106 ухна. дуншаг 30 5. хүүхээд, битүүрэе яа 🎭 хошин шог дээр батөлзий тэгдэг биз дээ.
Энэ 9 нам эвсэлээс сүүлийн 4 нам эвсэлийн авсан 11 хувийн саналыг нөгөө 5 зүй бусаар дээрэмдээд жагсаалтын гишүүддээ өгөөд 14 гишүүнийг хуваагаад авчихсан юм ! Тэгэхээр энэ 5 намын жагсаалтын сүүлийн гишүүд бол зүй бус бөгөөд үнэн сонгогдоогүй хүмүүс гэсэн үг ! Мөн овжин бөгөөд маш зальтай хийсэн шүү !!
нам байгуулавал мөнгө өгдөг болчихсон юмуу. овоолго овоолвол төсөв өгнө?
төрд ороод зөвхөн хувийн бизнесээ хийдэг явуулдаг. мөн төрийн өмчит санхүүт баахан хэрэггүй ашиггүй аж ахуйн нэгжүүд. төр төрийн ажилаа хийгээд, хажуугаар нь чанартай бизнес үйлчилгээ худалдаж авах. орон сууцны сөх гэхэд цэвэрлээ үйлчилгээ худалдаж авдаг болчихсон, хуучин шигээ үйлчлэгчээ гэр бүлээр нь подвалдаа амьдруулж тэжээж хороолол тэрүүгээр хөглөрч амьдрахаа больчихсон. шашин хүртэл номонд муу заваан бохир гандан гэж байхаар цэвэрлэгээ хийлгүүлээч гэсэн санал гарсоон
Dahin davtahad Javhlan Saidiig Uter Turgen Mash Yaaraltai Zailuulahgui bol Tatvariin Asuudlaar gehed l unuudur "SABOTAGE"" buyu Sanaatai horlon suitgel hiigeed 8-10 jil bolj baigaag ulam bur bat not batlaad baigaa shuu.
хүрэлбаатарыг уламжлуулж залгамжилж аваад хулмас дээр нэмэх хулмас шивэр. хамтарсан гашланг кислта панз. бодлого байхгүй панз үсэргээд. наймаачдын байгаа царай.
shabbat хийх. хойд хөрш shabbat субботник хийдэг байсымөө. гагц гүйцэт болоогүй. иосиф та нар болоожийн сургааль гуйвууллаа энэ тэр энэ чинь төгс гэж балайраад түүхийрсэн. болоож нь өөрөө субботник хийдэг хийх байсым чинь. субботниктой соцлизм. 4х өдрөөр shabbat хийх үү, 5х уу, яг 6х or 7. 🧂соль четверговая, friday🍳, 🍬si ex or 🎰.
B. Enhbayar gishuuniig 1000% demjih heregtei. Goe ug, bur Uhaan aldmaar "Zarchimiin Deed Zarchim"-iig yarij, uyangaluulan nuuj Halhavchilsan Huuliin Hulgai-niih ni Nutsgen UNEN-iig yarilaa shuu dee. Buschilsen Hugjiliin Concept bol zuvhun Ouykiin gaihammshigt LEGACY bish, Mongol Ulsiin jaahan ch gesen Uragshaa Temuulj Hugjih gesen oroldlogo bolohoos bish bur Buh Nuh, Suv, Tsoorhoi, Bulan, Tohoi buriig ni Javhlan Saidiin Huuliin Hulgai burtee ashiglah INSTRUMENT bolgoh gesen "jijighen hunii dutuu dulimagiin Complex" bish shuu. Bi ene saidiig tanihgui, harahiig husdeggui, saihan bultreh aviyasiig ni gaihan almairdag. Turgen l zailuulahgui bol Horlon ni ihdeed l, gemgui tseverhen busadiigaa ch tataj unagana shuu. Davaasuren Dorjhand nar dagaj namiraad ergej bultsan huurhun jujig toglood bn shuu. bas l MongolBanknii Euk asan BayartsaihanIi Hereg Huuchralgui barigddag shig um boloh vii.
оюк тэгээд тэр түүхий Hugjiliin Concept дээр ийм гуйвуулга ийм ийм ухралт гарлаа чиг шугамаа барьж ингэж явах. гүйцээхгүй хөгжүүлэхгүй төгсжүүлэхгүй хүний гарын дорх багаж инструмент болчихсон бүр өөрийгөө татаж унагах идэж уултын Hugjiliin Concept. тархиа залуулчих гэж. сталинд тэр хөгжил чинь доороо гуйваад байна, амьдралд нийцэхгүй байна гэснээр терроор эхлэв.
🪓 -руу авайчих ягаанаа билүү 🐐
Энэ олон намын хороод хэрэггүй. Олон нийтийн оролцоотой 2 нам 76 ишүүд байхад хангалттай
энэ байгаа янзаараа явбал хуралдаа суухгүй юм чинь 200 гишүүнтэй, дараа нь 500 гишүүн л яг ажлаа хийнэ гэсээр байх болно. бараа бүтээгдэхүүнээ сурталчилахаа болиод хуралдаа анхааралтай суусан чинь нөгөө хэд нь сурталчилгааны ‘бараа’ хайгаад явчихсан
3 намтай болчихвол МАН солигдоно ийм л зураг харагдлаа
нацагням бас хувилбарууд гаргаад. нэмэгдхүүний байршил өөрчлөх тухай.
3 намтай болчихвол МАН солигдоно ийм л зураг харагдлаа
дэлхийд ардчилал гэдэг юм хэзээч байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа.ардчилал гэдэг нэрийн дор барууны орнууд болон америк улс бага буурай орнуудад дэлгэрүүлж байгаа хогийн үзэл суртал.монголчууд бид ардчилал хүний эрх, эрх чөлөө гэж гучин хэдэн жил цээжээ дэлдэн орилолоо.одоо тэгээд өөрсдийгөө нэг хараач.харанхуй бүдүүлэг ёс зүйгүй зэрлэг ядуу ард түмэн болсон биздээ.зөвхөн хулгайч луйварчид энэ үзлийг дэвэргэж улсынхаа баялагийг цөлмөж баяжсан.
Баярхүү боловсрол сайтай, их юм үзсэн хүн болохоор яг зөв хэлжээ. Гэхдээ засгийн газарт орсон 3-аас бусал нам гэгчийг татварын мөнгөөр санхүүжүүлэх нь илүү. Тэдэнд ойрын 4 жилд хийх юм үнэхээр байхгү.
Ардчилагчидаас л хамгийн их комунист диктатурын үзэл санаа гарах юм даа. Ардчилсан нам 2012 онд засгийн эрхэнд гараад Бат Үүл дарга тэргүүтэй хүмүүс хамгийн анх удаа Жагсаал цуглааныг хориглох тухай хууль дүрэм гаргахыг хараад гайхаж байж билээ.
Д.Баярхүүд монгол улс маш их хамаатай учир нь эх нутаг монголд нь эх оронч Баярхүү л хэрэгтэй болохоохс нүүрээ нуусан дайсанууд бол огт хэрэггүй
Д,Баярхүү бол их монгол хүн эх оронч хүн юм монгол хүмүүс бидэнд Д,Баярхүү л тус болноо бид Баярхүүгээ хамгаална
Гишүүчлэлгүй намын системд шилжих хэрэгтэй байна, манай Монгол...