Бэлгийн хүчирхийллийн дахин нэг гэмт хэрэгт буруутай нь тогтоогдсон алдартай кино продюсер Харви Вайнштейнд Нью-Йоркийн шүүхээс дахин 15 жилийн хорих ял оноожээ.Прокурорын зүгээс 20 жилийн хорих ял оноохыг шаардаж байсан бол Х.Вайнштейн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байна. Тэрбээр харилцан зөвшөөрөлцсөний үндсэн дээр бэлгийн харилцаанд орсон, гэм буруугүй гэж өмгөөлөгчид нь баталж байгаа юм. Энэ удаад оноосон 15 жилийн хорих ял нь Вайнштейн 20 жилийн өмнө өөрийн туслах Мириам Хейлиг хүчиндсэн гэх хэрэгт холбоотой.
Харви Вайнштейн бол орчин цагийн хамгийн нөлөө бүхий кино продюсерүүдийн нэг, Miramax кино студийг хамтран үүсгэн байгуулагч юм. Түүний оролцоотойгоор бүтээсэн 81 кино Оскарын шагналыг хүртсэн бол 300 гаруй кино уг шагналд нэр дэвшиж байжээ. Гэтэл бэлгийн хүчирхийллийн гэмт хэргүүдэд холбогдсоных нь дараа түүний кино студи 2018 оны гуравдугаар сард дампуурсан байна.
Өдгөө 74 настай Вайнштейн хорт хавдар, чихрийн шижин зэрэг хэд хэдэн хүнд өвчнөөр өвчилжээ. Өнгөрсөн оны есдүгээр сард тэрбээр зүрхний мэс засалд орсон байна.
Вайнштейн нийтдээ 100 гаруй эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн, хүчирхийлсэн гэмт хэргүүдэд холбогджээ.
Б.Адъяахүү
Пүрэв - 09 сарын 24,
2026
Сэтгэгдэл0