Миний шинэ ном уншигчдад хүрээд ам сайтай байна. Номд ийм нэг гарчигтай нийтлэл орсон. Оросууд тусгаар тогтносон Украин руу халдан түрэмгийлээд жил хагасыг туулсны дараа би тэгж бичиж байжээ. Дайнаа зогсоож өгөхгүй террорист халдлагаа болихгүй болохоор нь цөхрөхдөө тэгж бичсэн юм. Ер нь Оросын тухай, Оросын түрэмгийллийн тухай хэд хэдэн нийтлэл маань энд номд орсон.
Шударга үнэний талд хүн төрөлхтөн орж л таарна, энэ маргаан нэг талдаа гарч л таарна гэж би боддог. Ердөө нүдэн дээр ил харагдаж байгаа бодит баримт факт бол Украин руу ОХУ халдан түрэмгийлсэн. Оросын хийж буй дайн нь эзлэн түрэмгийлэх дайн.
Харин Украин тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалан байлдсан. Украины хийж буй дайн бол эх орноо хамгаалах дайн. Нэг ёсондоо Зөвлөлтийн ард түмэн 1941-1944 онд туулсан Аугаа их эх орны дайнтай агуулга нэгэн буй. 1944 оноос “чөлөөлөх дайн” нэртэй өөр дайн руу хүний нутагт шилжсэн байдаг юм. Зөвлөлт улсад суралцаад, зөвлөлтийн хоолыг идчихээд, харин ч оросуудад өртэй атал Оросын эсрэг дуугарлаа гэсэн тролл маягийн шүүмж мэр сэр явдаг, над дээр. Би айх юм алга. Мэдээж их сургуулийн боловсрол олгосон зөвлөлүүдийн оронд талархаж явдаг. Тэр талархал миний сэтгэлийн угт байдаг. Гэтэл одоо хөршийнхөө эсрэг Путин тэргүүтэй Кремлийн эрх баригчдын явуулж буй дайн миний тэр талархлыг даан ч хөгжүүлж хөхиүлж чадашгүй юм. Учир нь Путин бол Орос орон тэр чигтээ биш. Орос орныг Путинээр төсөөлөх нь харин ч хожим уршиг тарьж мэднэ.
Украины ард түмний эсрэг үйлдэж буй цуст дайны шууд ялтан Путин, хамсаатан Лукашенко нарыг эх орондоо урьж айлчлуулсан нь хоёр талтай. Би төр рүү дайрахаасаа өмнө өөрсдийнхөө арчаагүйг нэг сайн олж харсан байх л гэж бодсон.
Ардчиллаа ялуулаад бадруулаад гучин хэдэн жил болохдоо эдийн засгийн хамаарлаасаа гараад, ядаж л эрчим хүч, түлш шатахуунаар Оросын хяналт дарамтнаас гарчихгүй яав даа гэж би маш ихээр харамссаар явна. Гэтэл эрчим хүч, бензиний хамаарлаа “найрамдал” гээд ойлгочихсон мунхарсан монгол хүн олон байдагт би үнэхээр харамсдаг. Тэр ялтан Путин, хамсаатан Лукашенко нарыг Олон улсын шүүх, Олон улсын эрүүгийн шүүх шүүж түүхэн ял ногдуулна гэдэг харьцангүй ойлголт. Тэгж ч мэднэ, үгүй ч байж мэднэ. Тэр нь ч гол зүйл биш. Гол зүйл гэж юуг хэлхэв гэвэл Путин, Лукашенко нарт түүхэн ялыг нь Оросын ард түмэн, Беларусийн ард түмэн л онооно. Тэр ёстой гарцаагүй.
Энэ хоёр энэ цаг үедээ, энэ өдрүүдэд ялсан баатар мэт үзэгдэж, монголчуудад хүндлэгдэж байгаа ч тун удахгүй түүхэн ялаа ард түмнээсээ хүртэнэ. Тэр бол Оросын нийгмийн түүхийн жам ёсны үзэгдэл юм.
ЗХУКН-ын ХХ их хурлын индрээс Ленинийг залгамжлагч аугаа их Сталиныг тэгж яллана гэж тухайн үедээ хэн төсөөлөх билээ? Тэр ялыг Зөвлөлтийн, одоогийнхоор Оросын баатарлаг ард түмэн л оноосон шүү дээ. Сталины үнэнч албат маршал Берияг оросууд юу болгож тавилаа? Брежневийг оросууд хошин шогийн баатар болгож, одон медаль, өмчийг нь хурааж, хүргэнийг нь шоронд хатааж хайртай охиныг нь галзуугийн больницод үхүүлсэн жишээ юу юм бэ? Гэх мэт оросын ард түмэн өс хонзонгоо авч чаддагийн түүхэн жишээ Путиныг тойрохгүй гэдэгт би итгэдэг.
Юуны төлөө тэгж хонзогнох вэ? Олон зуун мянган орос эрсээ бүтэхгүй дайны галд хуйхалж, сая сая орос иргэдээ өнчрүүлсний төлөө хамгийн түрүүн Путинд тэр ял бууна. Украины ард түмэнд учруулсан үхэл хагацал, гай зовлон жичдээ яригдана.
Олон улсын шүүх шийднэ. Түүх тэгж л өрнөнө. Түүхийн эргүүлэг гэж чухам үүнийг хэлдэг юм. Харин тэр үед нь монголчууд бид Путиныг (мөн Беларусийн ард түмний дарангуйлагч Лукашенког) дотночлон урьж авчирсандаа эрүүл зөв тайлбараа өчиж л таарна.
Монгол-Оросын найрамдал, Монгол-Беларусийн найрамдал гэдэг тайлбар тэр үед үнэ хүрэхгүй ч байж мэднэ. Дарангуйлагчаараа цоллуулаад ялтан болчихсон байх тэр үед нь бид дэлхийд биш юм гэхэд, Орос, Беларусийн ард түмэнд хэлэх үнэн үг тайлбараа сайтар бодож боловсруулсан байх ёстой. Энд бүгдийг нь дурдахгүйгээр энэ номд Октябрийн хувьсгал гэдэг нь цуст төрийн эргэлт болсон тухай гэх мэт Оросын тухай баримт бүхий нийтлэлүүд орсныг дахинтаа өчье.
Оросын дайныг эсэргүүцэж тэр тухай хойшид бичих нь миний эрх, бас дайн түрэмгийллийг эсэргүүцэн дуу хоолойгоо өргөх нь эрх чөлөөт монгол орны иргэн миний үүрэг гэж би үздэг учраас дуугаа хэнээр ч хориулахгүй.
Эх орныхоо сөөм газрыг СССР-т булаалгахгүй гэж тэмцсэн эх оронч сайд улс төрч С.Аварзэдийн тухай уран сайхны өгүүллээ энэ номдоо оруулсан. Тэглээ гээд би зөвлөлтийн эсрэг үзэлтэн гэдэг хоч нэр зүүхээс айхгүй байна. Тэгж яривал эх оронч С.Аварзэд агсанд Монгол Улсын Баатар цолоо нэхэн шагнаад олгочихоосой гэж хүсдэг нэгэн билээ би. Ном маань 4 бүлэгтэй (Нийтлэл, Дурсамж, Буддагийн сургаал, Уран зохиол). Шинэ номыг минь таалан сонирхоно уу.
Доржийн Сүхбаатар
Сэтгэгдэл41
Cute chubby face
ГИТЛЕР ЕВРОПЫГ БҮХЭЛД НЬ ЭЗЭГНЭСЭН ХҮЧТЭЙ ҮЕДЭЭ ОРОСЫГ ЯЛАХ Л БАЙСАН. ДААН Ч АМЕРИК АНГЛИ ХОЁР ШАВАР ХААСАН. КОММУНИЗМ ЕР НЬ ХЭРЭГГҮЙ. МАН ЫГ 90 ОНД ХОРИГЛОХ БАЙСАН. БАТ ҮҮЛ ГАНЦААРАА ЭСРЭГ САНАЛ ӨГЧ ШАВАР БОЛСОН ГЭЭ БИЗ ДЭЭ.
Гитлерийн нам төр засаг нь соцалист системээр явж байсан байх шүү,
WOW мундаг бна Сүхбаатараа,Блят нахуй фашист пУТИН гэж л хэльедээ
Эрхэм хүндэт ах,,,,,Сайхан бичжэээ,,,,номын хүмүүн ийм л байдаг юмаа,,,баярлалаа,,,,,танд
Fkn retard
avah yumsan
Teneg
avah yumsan
бэлциисэн зда зайлаа
Тиймээ. Миний аав, эгч, ах, дүү нар ихэнх нь ЗХУ-д боловсрол эзэмшисэн сайхан хүмүүс. Гэвч Орос улс энэ зуунд тусгаар улс руу улаан цагаан халдан довтолж ямар их гай гамшиг, үхэл хагацал, сүйрэлт дайн хийж байгааг бид харж бна. Энэ дайн хэзээ ч юм дуусна. Тэр цагаас эхэлж энэ 2 ард түмний дунд дуусашгүй өш хонзон үргэлжилнэ. Энэ гай гамшгийг Оросын ард түмэн зовлонтойгоор үүрнэ! Путиныг зөвтгөх ямар ч өнцөг байхгүй!
Жанжин сайн байнаа. Номыг худалдан авна. Гоё ном болжээ. Тэр Путины тухайд яг л ирээдүйг нь хэлээд өгчихжээ. Жанжиндаа уран бүтээлийн амжилт!!!
Одоо оросууд энэ Орос Укрианы дайны тухай кино хийж чадахгүй байгаа ! Путиныг үхсэний дараа хийх байх ! Трамп сонгогдчихвол ажлаа авсаны маргааш өглөө нь Москвад нисч очоод дайныг нь зогсоочихно гэсэн ! Одоо бүгд л Трампыг хүлээгээд л хэвтэж байна ! Харрис авгай сонгогдчихвол сүүлчийн укриан цэргийг үхтэл нь байлдана гэсэн дайныг тууштай үргэлжлүүлнэ гэсэн ! Тэгэхээр аль нь дээр байна ! Энэ Сүхээ бичээч бол Оросын ногоотой шөлийг идэж сурч өөдөө гарсан хүн ! Тэгээд хариу болгож Оросыг мөн коммуннизмыг дан муулж явдаг хүн ! өөрөөр хэлбэл хүн чанаргүй гэсэн үг ! Харин ганц авах тал нь Буддын ном сургаалыг Буддагаас өөрөөс нь илүү сайн мэддэг хүн юм билээ !
Трамп өөрийнх нь төлөвлөгөөг Путин зөвшөөрөхгүй бол бүр эсрэгээрээ Укрианыг зэвсэглэсэн шиг зэвсэглэж Путины сүүлчийн Буриад, Чечен цэргийг нь дуустал дэмжинэ. Одооныхон шиг ингэж 2-ын хооронд сулхан өлбөгөр дэмжлэгэ үзүүлсэн нэр зүүхгүй л - гэсэн.
Чинийхээр тэгээд коммунизмыг муулахаар муу хүн болчих уу. Энэ хорвоо дэлхий муу хүмүүсээр дүүрчихсэн юм байна
Америкийн сонгуульд өрсөлдөгч нарын талаар худал мэдээ тараахгүй шүү. Трамп бол путлерт 1987 оноос худалдагдсан, нялх хүүхэд хүчиндэгч (13 настай), төрийн нууц баримтууд арабуудад худалддаг г.м. иймээс ч дахин сонгогдрж шоронгоос мултрах аргаа хайж яваа худалч, барьцгүй зөнөг болно.
Укрианчууд - Оросууд бид нар луу довтлоогүй Путин л довтолсон - гэж ярьцгаадаг
Тиймээ орсууд дайныг хүсээггүй. Гэхдээ дайныг Нато хаяанд нь аваад ирхэд тэд дайнд айхгүй орж өөрийн нөхцлөөр ялалтаар дуусгана. Өдөр өдрөөр улам тодорхой болж байна. Европ түүхэндээ ахин нэг удаа Орсуудад ялагдах гэж бна даа.
Эмээ уу,,,дебыль ээ,,,
НАТОг Швeд Финляндаар өргөжүүлээд цаашдаа Украйн Гүрж Молдав гээд явах нь дээ яана оркуудаа
Энэ нөхөр их хуцах юмаа. Хэрээ мэдэж галзуур. Тэнэг бүхэн өөрөө өөрийнхөөрөө галзуурдаг юмаа.
Чи ч яахын арга нь үгүй,,,,боолын сэтгэлэгээтэй,,,хөл нүцгэн хамжилагын тариачны үр удам мөн юм байнаа,,,,ёстой л өөрийнхөөрөө галзуурчээ,,,,
Яг үнэндээ Залуудаа мангар пацаан байсан хүн хөгшрөөд " Хөгшин мангар пацаан" хэвээрээ л байдаг гэдэг үнэн юм.ккк Ялаж наад мангар зургаа болиочээ! Ккк
Хөгийн лалрууд нь“””хүн””ярьдаг бол,,,,хүчтэй ухаантай нь. “”сэдэв”” ярьдаг юм гэнэлээ,,,,,чи бол хөгийн лалар байх нь байншдээ,,,,гях,,,гяхх,,,гяхх,,,
“””””Если я усну и проснусь через сто лет и меня спросят, что сейчас происходит в России, я отвечу: ПЬЮТЬ И ВОРУЮТ””... Салтыков Щедрин,,,,2 зуун жил өнгөрөхөд орос орон бахь байдагаараа,,,,ууцгаагаад л хулгайлаж,,,,алж,,, хүчиндэцгээгээд л,,,,
Энэ хөлсний бичээч асуудлыг зөвхөн өөрийнхөөрөө өөрийн өнцгөөс хардаг нь огтоос таалагддаггүй,хэн нэгнийг зөвтгөх,буруутгах нь үндэслэлтэйл байх учиртай,гэтэл тэрүндэслэлээ буруугаар мушгин гуйвуулж тайлбардлаж бичих нь тухайн хүн ямар боловсрол мэдлэгтэй,хэр боловсорсон,мэргэшсэн хүн гэдгээл харуулж байгаа хэрэг.Тэр тусмаа хөндлөнгөөс 2 орны дотоод хэрэгт хутгалдан оролцох,тайлбарлах гэх нь илүүц ийм нэг 5 хөлсний бичээчид байх юм,түүнийг одоо согирхож унших хүн бараг үгүй болсон байхаа.
Доржийн Сүхбаатар танд амжилт хүсье
Манай ахмад үе ихэнх нь ЗХУ-д боловсрол эзэмшисэн сайхан хүмүүс. Гэвч Орос улс энэ зуунд тусгаар улс руу улаан цагаан халдан довтолж ямар их гай гамшиг, үхэл хагацал, сүйрэлт дайн хийж байгааг бид харж бна. Энэ дайн хэзээ ч юм дуусна. Тэр цагаас эхэлж энэ 2 ард түмний дунд дуусашгүй өш хонзон үргэлжилнэ. Энэ гай гамшгийг Оросын ард түмэн зовлонтойгоор үүрнэ! Путиныг зөвтгөх ямар ч өнцөг байхгүй! мах цусны тасархай буряд халимагуудын залуу үе минь амьд үлдээсэй л гэж залбирах юм.
Укриан улс нутагтаа байгаа Орос иргэдийг хядсанаас болж энэ дайн эхэлсэн гэж Грек хүн ярьлаа. Укрианы буруу үйлдлээс болж дайн эхэлсэн тул одоо яая гэхэвдээ гэв.
Дурак бурият,,,грек хүн ярихаар итгээд шаачихдаг сайхан дурак юмдаа,,,гях,,,гяхх,,,гяхх,,,итал хүн ярьсан бол яахуу,,,эсвэл хятад хүн ч юмуу,,,
Энэ нэг эргүү тэнэг хог байнаа
ЭРГҮҮ МАЛ
Энэ хүнийхээр бол тэгээд Бандерачууд зүүн Украйнд аж төрж байсан орос хэлтнүүдийг гадуурхаж, орос хэлээр сургалт явуулахыг хориглож, тэр бүү хэл хүмүүсийнх нь амь насанд халдаж байхад Орос улс зүгээр хараад дуугүй өнгөрөх ёстой байсан юм байх даа. 2014 оны өнгөт хувьсгалаас хойш тэнд юу болж байсныг эхлээд нэг олоод уншчихаарай ЭРГҮҮ МИНЬ
Чи эргүү тэнэг байна Бандерчуудын 50 хувь нь орос хэлтэй шүү Украйны армийн бие бүрэлдэхүүний 40 хувь нь орос хэлтэй цэвэр цусны оросууд
Баян Өлгий аймаг тусгаар улс болоод дараа нь Монгол Улс руу салаавч өгөөд нутаг дэвсгэр нэхээд цэрэглэн довтлохоор илэрхий зэьсэглэн гадаадад сүлбэлдээд эхэлбэл та яах вэ …
Баян Өлгий аймаг тусгаар улс болоод дараа нь Монгол Улс руу салаавч өгөөд нутаг дэвсгэр нэхээд цэрэглэн довтлохоор илэрхий зэьсэглэн гадаадад сүлбэлдээд эхэлбэл та яах вэ …
Үнэн гэж энэ л дээ хүн төрлөхтний аз жаргал энх амаглан тусгаар тогтнолд дайснагсан фашист бодлого нарацист үзэл одоо хол явахгүй пүүтэн үнэхээр энэ ертөнцийн шаар шавхруу бөгөөд цуст алуурчин энэ хүний үзэл бодол өөртэйн цуг авсанд орох болно
Орос оронд хэнч дайсагнаагүй харин өөрсдөө орос үндэснүүдийг салан тусгаалахад турхирч зэвсэг мөнгөөр хангаж байгааг дэлхийн хүн төрлөхтөн мэдэж бгаа учраас хойд солонгосоос бусад орон салаавч өгс бгаалдаа улахгүй Украйн улс цөмийн зэвсэгтэй болж крөмль дээр хаях нь ойлгомжтой
Балай шахуу юм даа
Оросууд бол гордый народ, хохолын даврагчдад элдвээр доромжлуулаад зүгээр гар хумхин сууж байж чадахгүй учир Путин ерөнхийлөгчөө ихэнх нь дэмжиж байгаа юм. Мань мэтийн бөөсөнд ямар хамаатай билээ?
Орос бол говно,,,баас байсан,,,,баас чигээрээ,,,,баасандаа хутгалдаад дуусаж байнадөөө,,,,,