sonin.mn

Эгийн голын усан цахилгаан станц гэх төрөөгүй хүүхэд хэвлийдээ жаргаж байх шиг байна. 30 жил ярьсан төсөл 30 жил барьцаалагдсан төсөл шүү дээ. Оросоос хаа хол Булганд барих ёстой юм гэсэн. Уг нь бүр Зөвлөлтийн үед "зөвшөөрөгдсөн".

Манай томчууд Орост очих, Оросын томчууд Монголд ирэх болгонд яригддаг нэг домогт сэдэв л дээ. Саяхан Путин дайны гэмт хэрэгтэн атлаа Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн Монголд баривчлагдалгүй айлчиллаа гэсэн хэл аманд өртөж, түүний үздэгээр Оросын нөлөөний бүсэд ордог энэ улсад айлчилсан даа.


Тэр үеэр Путин Эгийн голын УЦС барих тухай нааштай дуугарлаа хэмээн манайхан их хөөрцөглөсөн. Гэтэл Путиний энэ амлалтанд Мишустин гэдэг дарга ДУНД ХУРУУГАА гаргасан бололтой мэдээ цацагдлаа.


ШХАБ -ын орнуудын Ерөнхий сайд нарын уулзалт хэдэн өдрийн өмнө Исламабадад болоход Оюун-Эрдэнэ түүнтэй уулзсан ажээ. 

Мөн л Эгийн гол яригдахад хэрэв үнэн бол Мишустин дахин хоёр улсын хамтарсан комисс байгуулна гэж авсан бололтой. Дахиад олон жил саатана гэсэн үг. Өөрөөр хэлбэл Орос татгалзсан хэвээр ажээ.

Монголд "үйл үйлээ дагана үнээг тугал дагана" гэдэг. Харин ИХ Оросод үйл үйлээ дагахаас гадна үнээг тугал дагах бус үнээ тугалаа дагадаг юм болов уу. Уг нь үгүй гэдгийг бид мэднэ. Дайнд нуруу нь хотойсон Путинд Мишустин ДУНД ХУРУУ гаргах болсон нь ямар учиртай юм бол оо..

ИНГЭХЭД ОРОСТ МИШУСТИН ТОМ УУ ПУТИН ТОМ УУ. Ойлгохоо болилоо.


За энэ муу ядарсан Монгол ч яамай л байна.


Т.Залаа-Уул