sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 19. /ТАСС/. Бүгд Найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Дональд Трамп хаашаа ч холбирч магадгүй муж улсуудын сонгогчдын дэмжлэгийг хүлээж буй байдлаар өөрийн өрсөлдөгч болох Ардчилсан намын нэр дэвшигч Камала Харрисаас үл ялиг давамгайлж байна. Үүнийг RealClearPolitics цахим хуудаснаас хамгийн сүүлд орон даяар явуулсан санал асуулгын дүн харууллаа.  Судалгааны дүнг харвал, аль нэг нам илт давамгайлдаггүй дээрх муж улсуудын сонгогчдын 48,3 хувь нь Трампыг, 47,5 хувь нь Харрисыг дэмжихээ илэрхийлжээ.




Трампыг дэмжиж буй сонгогчдын тоо Аризона муж улсад 1,4 нэгж хувиар, Жоржиад 1,1 нэгж хувиар, Хойд Каролинад 1 нэгж хувиар, Мичиганд 0,9 нэгж хувиар, Невада болон Пенсильваниад 0,5 нэгж хувиар, Висконсинд 0,1 нэгж хувиар тус тус илүү байгааг дээрх санал асуулгын дүн харууллаа.




“Хаашаа ч холбирч магадгүй” бүх муж улсад болон уламжлал ёсоор бүгд найрамдахчуудыг дэмждэг муж улсуудад Трамп давамгайлсан тохиолдолд тэрбээр төлөөлөн сонгогчдын 312 саналыг авах боломжтой. Харин К.Харрисыг 226 төлөөлөн сонгогч дэмжинэ хэмээн таамаглаж байна.  





АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 11 дүгээр сарын 5-нд болно. 




Б.Адъяахүү