-Эсвэл...
Иран, Израилийн хооронд “сүүдрийн дайн” 2018 онд дэгдээд, одоо шууд халз тулж дайтахын босгон дээрээ ирчихээд байна. Өнөө маргаашгүй. Энэ тухай түүх сөхөж 2018 оны нийтлэлээ эргэж толилуулъя. Бас Трамп ялчихвал яах бол гэдэгт хариулт хайя. Тэр утгаар номоос нь эшлэе. Мэдээлэл, мэдлэг уншигчиддаа түгээж байгаа хэлбэр гээд ойлгочих. 2018 оны 5 дугаар сараас тэр түүх өрнөсөн. Сири дэх ираны цэргийн олон арван объектуудыг израилийн байлдааны онгоцууд агаараас устгасан.
Өмнөхөн нь сирийн нутаг дэвсгэрээс пуужингийн цохилт жүүдийн улс руу Иран хийсний хариуд тэгсэн болж таарсан. Израилийн Батлан хамгаалахын сайдын ам шүд алдсанаар, тэр удаа Сири дэх Ираны цэргийн бараг бүх дэд бүтцийг сөнөөсөн, Иран хариуд нь Израиль руу 20 пуужин харвасан ч нэг нь ч байгаа оноогүй.
Ираныг Ойрхи Дорнодын дайнд татан оруулахын цаад утгыг нь элдвээр тайлбарлаж болно. Гэхдээ аюул уршгийг нь тэмдэглэсэн нь их. Иран бол задраад унах шахсан, Оросын цэрэг орж байлдахгүй бол болохоо больчихсон Сири биш. Эсвэл хэдэн хэсэг хуваагдаад шашнаараа талцаад улсаа нуртал дайтаж байгаа Йемен бас биш. Жин нөлөө, хөгжлийн түвшин, цэргийн хүч чадал, хүн ардынх нь сэтгэл санааг тооцвол бүс нутагтаа энэ улс Турк, Египет, Саудын Арабтай ана мана зэрэгцэж чадна. Ийм их потенциалтай гэдгийг Израиль хатуу тооцдог, харин АНУ тооцоолохгүй байх шиг. Эсвэл бүр хэт даваадуулж тооцоолов уу?
“Америк эх орноо дахин хүчирхэгжүүлэх” тухай Д.Трампын онолоос эшлэе. Тэр тухай номын хөрвүүлгийн ерөнхий редактороор ажилласан тул нэг авторынх нь хувиар олны хүртээл болгоё. Тэрээр Ерөнхийлөгч болоогүй байхдаа Ираныг ийм өнцгөөс харж байжээ.
Эшлэе: –Шашны солиотнуудад эзлэгдэхээсээ өмнө Иран хүчирхэг улс байсаан. Шашны солиотнуудаас болж л Иран манай дайсан болж, Израильд аюулын харанга дэлдлээ. Тэдний эрхэм дээд удирдагч аятолла Хаменей нь Израиль Улсыг газрын хөрснөөс 25 жилийн дотор арчина хэмээн тангараг өргөсөн. Энэ заналхийлэлд нухацтай хандаж, зохих арга хэмжээ бид авах шаардлагатай. Би жүүд хүмүүсийг бишрэн хайрлаж хүндэтгэдэг. Манай улс Израильтай онцгой харилцаатай байхыг ч дэмждэг. Израиль бол манай хамгийн чухал холбоотон, бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалахад том оролцоотой түнш маань. Би Израилийн төлөө зогсдог. Цаашид ч тийм байх болно. Учир нь Израиль үндэстэн бол Ойрхи Дорнодод ардчиллыг тогтоож, тогтворжуулж буй цорын ганц үндэстэн юм шүү дээ.
Б.Обамагийн буруу шийдвэрүүдийг шүүмжлэхдээ би айж эмээдэггүй. 2008 оны сонгуульд тэрээр өрсөлдөхдөө “Иран бол үхлийн аюул” хэмээн зөв таньж хэлж явжээ. Иран бол хууль бусаар цөмийн зэвсэг эзэмшигч, бүс нутгийн хүрээнд алан хядагчдыг дэмждэг, Ирактай дайтаж, Израилийн тусгаар тогтнолыг заналхийлж, жүүд нарыг хоморголон устгасан гэмт хэргийг юман чинээ тоодоггүй улс шүү дээ. Гэсэн атлаа Иран санхүүгийн хүнд нөхцөлд ормогц нь цөмийн гэрээ гэгчийг байгуулан, олон тэрбум долларын үнэ бүхий тусламж хүртэв. Тэр мөнгөөр Иран юу хийх вэ? Алан хядах ажлаа л санхүүжүүлэх болно. Энэ бүгдэд ямар гээч уялдаа холбоо байна вэ? Иранаас биднийг тусгаарлаж буй орон зай түр зуурын бэхлэлттэй л адил.
Тэд пуужин бүтээчихвэл манай улс руу довтлох нь цаг хугацааны асуудал болно. Ингэснээр бидэнд илүү том аюул заналхийлнэ. Ингээд болоогүй ээ, тэд дэлхийн өнцөг булан бүрт алан хядагчдын бүлгүүдийг санхүүгээр дэмждэг. Алан хядагчид бол манай улсад болоод хилийн чанад дахь цэргийн баазуудад бодит аюул нүүрлүүлж байна.
Одоо тэдэнд нүсэр том арми, олон сая долларын үнэ бүхий пуужингийн систем хэрэггүй болжээ. Технологийн тусламжтайгаар ганц, хоёр алан хядагч нийлэхэд л бидэнд асар том гарз, хохирол учруулах бүрэн боломжтой. Бид Ираныг хориглож, алуурчдыг дэмжихийг нь зогсоох хэрэгтэй. Бид гараа хумхиад, ялагдлаа хүлээгээд сууж байна гэжээ. Ираны талаархи Трампын үзэл бодолд хэзээ ч өөрчлөлт орохгүй юм байна, тэрээр засгийн эрх авбал Ирантай ямар ч харилцаа хөгжихгүй гэдгийг тэрээр ийнхүү хэлж байжээ. Ирантай хийсэн Ерөнхийлөгч Обамагийн тохиролцоо шиг доожоогүй явдлыг харж байсангүй. Үүнээс муу юм гэж юу байхав гэсэн нь янхийтэл тархинаа бууж байна. Ираныг гэгээнд гаргаж оодруулсан буруутнаараа өмнөх Ерөнхийлөгчөө тодруулаад авчээ.
Трамп хэлж байв:
–Иран хайрцагт түгжигдэн, санкцын улмаас шахаанд орсон. Ерөнхийлөгч Обама яриа хэлэлцээ эхлэхээс бүр өмнө байгаагаа дэлгэж тавьсан. Лалын шашны хийрхэгчид түүнийг нь мэдээд, илүү арчаагүй байдалд ортол нь хүлээж байгаад дээрэмдчихсэн. Гутамшиг. Ингэж хэлэлцээ хийхдээ бид нэг ч олигтой алхам хийгээгүй. Ираныг буланд шахан, хэлэлцээрт гарын үсэг зуруулсан санкцыг цуцлахын оронд санкцыг хоёр, гурав дахин өсгөх байсан юм. Хэрэв би ингэж хэлэлцээ хийсэн бол эхлээд санкцыг хэд дахин нэмэгдүүлж, Ираны эрх баригчдыг эцэст нь тултал шалд нь буулгаад, тохиролцохыг хүсч гуйх хүртэл нь хүлээх байсан юм. Гэтэл манай Ерөнхийлөгч тэдний цөмийн бүх байгууламжийг задалж, химийн урвал боловсруулагч машинуудыг нь устган, хүссэн цагтаа хүссэн газраа хяналт шалгалт явуулах нөхцөл тавьсан байгаа юм.
Бидэнд энэ бүгд ямар ч ашиггүй. Ер нь бол ямар ч хамааралгүй. Тийм атал оронд нь тэрбум доллар өгсөн байгаа юм. Манай талыг ийм болчимгүй тохиролцоо хийхэд хүргэснийх нь төлөө бид бас мөнгө төлжээ. Иран хэрэгтэй зүйлээ авсан (битүүмжлэгдсэн хөрөнгөө чөлөөлүүлсэн).
Харин бидэнд ямар ашиг ирэв? Өнгөн дээрээ ихэд давилуун харагдах мөртлөө цоорхой ихтэй, тийм гээд хэлчих бодит ашиг алга. Иран улс цөмийн зэвсэг үйлдвэрлэж, манай дэлхийд бодит аюул учруулсан хэвээр. Хэрэв Иран улс (эсвэл Олон улсын атомын эрчим хүчний агентлаг) цөмийн байгууламжуудаа манайхаар шалгуулахгүй гэвэл яах вэ? Цэргийн ажиллагаа явуулахаас өөр юу ч хийх боломжгүй болно. Тэдний байнга заналхийлдэг улс орнууд яах вэ? Ираны сүрдүүлгэд орсон улсуудыг, тэр тусмаа Израилийг орхигдуулж болохгүй. Гэтэл Ерөнхийлөгч Обама энэ гэрээгээ Конгрессоор шалгуулсан ч үгүй. Харамсалтай нь гэрээ нэгэнт зурагдсан. Хоригийг цуцалсан тул буцаах аргагүй. Би Ираны эрх баригчидтай дуртайя хамт суугаад соёлт ертөнцийн том тоглогч байхыг хүсч байгаа бол цөмийн зэвсгийн бүх хөтөлбөрүүдээ зогоохоос өөр аргагүй гэдгийг ойлгуулж чадах байсан. Иран улс цөмийн зэвсэгтэй болбол, Ойрхи Дорнод тэр чигтээ хөнөөлт зэвсгээр зэвсэглэсэн бүс болно.
Үр дагавар нь ямар аймшигтай байхыг хэн ч таашгүй. Ийм нөхцөл байдал Израиль Улсад хамгийн хүндээр тусна. Тэгснээр Израиль ба бүс нутгийн бусад холбоотнуудаа хамгаалахын тулд АНУ өөрөө томоор хөдлөх шаардлага тулгарна гэжээ.
Яг энэ хэлснээрээ АНУ хөдлөхөд ойртжээ. Тэрээр цөмийн хэлэлцээрээс шууд гарсан. Тэр нь 2018.05.08-ны өдөр. 2018.05.09-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху гэнэт Ялалтын баярын хүндэт зочноор Улаан талбайд залран, Георгиевскийн лент зүүчихсэн цэцгийн хэлхээ тэврээд Путинтай алхалж явахад израилийн агаарын хүчин Сирид ираны цэргийн байршлуудыг үнсэн товорго болтол нь пуужиндан бөмбөгдөв. Москва Израилийн цохилтыг буруушаасангүй, Израиль ба Ираныг хэлэлцээний ширээнд суу хэмээн хий уриалав.
АНУ цөмийн хэлэлцээрээс гарснаар хоёр үйл явдал дагалдсан. Иран хяналтаас гарах нөхцөл бүрдсэн. Америкийн заналхийлэл тэднийг цочроохгүй, харин ч эгзэгийг тааруулан Сирид бэхжиж аваад Израилийн бараг хил дээр дөхөж байрлажээ. АНУ Ираны цөмийн хэлэлцээрээс татгалзахад Израиль хамгийн ихээр талархаад Сири дэх ираны цэргийн объектуудыг толгой дараалан устгаж эхэлсэн, түүнд Сирийн чухал холбоотон ОХУ саад хийх учиргүй хэмээн үзжээ.
Нетаньяху Москвагаас сэтгэл дүүрэн буцаж иржээ. Путиныг ятгачихсан, Орос нь Сирид орчин үеийн зэр зэвсгээ худалдахаа цуцалчихсан хэмээн сайд нартаа ам өгсөөр очжээ. Тэрээр өвөг эцэг нь Хаант Оросын цагдаагийн офицер, эцэг нь Орост төрсөн, Оросоос гаралтай еврей гэдгээ ч оросуудад сайтар ойлгуулж чаджээ.
Гэтэл жүүд нарын хүссэнээр хэрэг явдал өрнөсөнгүй. Сирийн дайн төгсгөлийнхөө шатанд оржээ. Оросын агаарын ба сансрын цэргийн тусламжтайгаар Сирийн нутаг дэвсгэрийн 95 хувь чөлөөлөгджээ. Мэдээж чөлөөлөгдсөн нутагт нь ираны цэрэг байрлаж байгаа. Орос, Иран хоёр ч Сирийн асуудлаар адилгүй байр сууриа илэрхийлээд эхэлжээ. Тэр хоёр бол лав Сири дээр яалт ч үгүй холбоотон, харин Израилийн өмнө тэр хоёрыг холбоотон гэж үзэхэд хэцүү. Ираны цэргийн холбоотон нь Орос болчихлоо гэж АНУ ч огтоос төсөөлөхгүй.
Оросын үзэж байгаагаар Сирид шашны бус, маш хүчтэй, иргэний төвлөрсөн засаг тогтох ёстой. Харин Ираны үзэхээр Сирид үлэмж сулхан, зөвхөн Тегеранаас хамааралтай, лалын шашны шиитийн урсгалыг баримтлагч цэргийн бүлэг маягийн засаг хэрэгтэй.
Жүүдийн хилд дөхөж байрласан Сири дэх Ираны лалын хувьсгалыг хамгаалагч корпус яг одоо Израилийн хил давж орж дайтах уу гэдэг дээр дэлхий нийтийн хүлээлт үүсээд байгаа бололтой. Израильд хариу цохилт өгч чадах уу гэдэгт цэргийн шинжээчид мэтгэлцэнэ. Яг тэр мөчийг нь Израиль, АНУ хоёр анаад байгаа ч юм шиг. Израиль руу пуужин харвалаа гэмэгц нь Цагаан ордноос баахан мэдэгдэл гаргасан. Хариуд нь Ираны санхүүд ээлжит цохилтоо илгээсэн. Ираны валютын солилцооны сүлжээг АНЭУ-ын тусламжтайгаар тасалсан. Ираны Төв Банк сая ам.доллар исламын хувьсгалыг хамгаалагч корпус руугаа шилжүүлэх гэснийг нь бусниачихсан.
Ер нь Сирийн хил давж агаарын цохилт хийнэ гэдэг бол Израилийн хувьд хэдэн арван жилд анх удаа тохиосон үйл явдал. Ираны эсрэг явуулсан хамгийн том, гэхдээ анхны атак. Орост хэлж мэдээлж байгаад үүнийг хийсэн. Сири дэх Оросын цэргийн байрлалд хохирол огтхон ч учруулахгүй гэсэн ам өчиг ба тохиролцоотой.
Ираныг буруутгах хэд хэдэн шалтгааныг жүүд нар хэлдэг. Тэр устгана, газрын хөрснөөс арчина, II дайны үед холокост болж байхдаа таарсан амьтад гэх мэт доромжлолд нь хариу өгч байгаа нь тэр. Гэхдээ энэ бол нэгдүгээр шалтгаан биш. Гол нь жүүдийн улсын умард хилд тулж ирсэн Ливаны шиитүүдийн “Хезболла” гэх бүлэгт Иран ямагт тусладаг, зэвсэглэдэг гэдэг нь чухал шалтгаан аж. “Хезболла” нь ираны туслалцаатайгаар пуужингийн нөөцтэй болчихсон, түүнийгээ бараг өдөр бүр Израиль руу харваад байж чадна.
Хариуд нь израильчууд Ливаны өмнөд нутгийг агаараас пуужиндаж бөмбөгдөөд байж чадна. Тэгж ч ирсэн. Туршлагатай. “Хезболла”-г хөдөлгөхгүй байхаа мэднэ.
Дараагийн маш ноцтой алхам юу болох вэ гэвэд Сири дэх ираны байрлалууд байнга жүүд нарын халдлагад өртөх, тэр тоолонд Иранаас Ирак дээгүүр агаараар цэрэг зэвсэг зөөсөөр байх, тасралтгүй мөнхийн тогтворгүй байдал үргэлжлэх нэг эрсдэл байна. Ийм нөхцөлд Асадын Засгийн газрын сэргээн босголт, бүтээн байгуулалт будаа болно. Орос яахаа ч үл мэдэн нээнтэгэнд байнга байна. Сири дэх террористуудыг устгах хамтын хүч чармайлтад иранчууд маш чухал үүрэг гүйцэтгэж буй тухай Израильд суугаа Оросын Элчин сайд Анатолий Викторов израилийн ТВ-ийн “Kanal-10” ярьсныг сайтууд эшлэсэн. Ерөөсөө Сирийн дарангуйлагч Асадын нийт дайснуудыг террорист хэмээн үздэгийг ч тэмдэглэж байна. Орос нь Сири дэх ираны цэрэгжсэн отрядуудыг дэмждэг нь ил боллоо.
Оросын судлаач Николай Бобкин: - Ираныг алдана гэдэг Ойрхи Дорнодыг алдана гэсэн үг. Бидэнд тэр бүс нутагт түүн шиг нөлөө бүхий өөр холбоотон алга.
Бас нэг судлаач Сергей Серёгичев:- ЛБНИУ-ыг эзэлж бөмбөгдөж болно. Харин бүх Ойрхи Дорнод дүрэлзэнэ. «Хезболла»-г Иран мөнгөөр тэтгэж байдаг Ливан сүйрч нурна, дараагийн ээлжинд «Лалын ахан дүүс»-тэй том асуудалтай, ажилгүйдэл ихтэй Иордан сүйрнэ, цаашаа дорнод мужуудад нь сая сая шиитүүдтэй Саудын Араб сүйрнэ хэмээн ёрложээ. Жүүд нарын гарт маш хачирхалтай баримт орж иржээ. Израилийн хяналтад байгаа Голаны өндөрлөгөөс ердөө 25 км зайд оросын офицерууд, шиитийн командлагч нар хамт байгаа гэрэл зургийг дэлгэжээ. Тэгэхлээр одоо Сириэс ираны хүчнийг гаргах, гартал нь шахалт үзүүлэх зорилт босч ирлээ хэмээн АНУ-ын ТНБД М.Помпео мэдэгдчихлээ. “Сири бол ерөөсөө байлдааны шийдвэрлэх талбар боллоо, Ираныг тэндээс хөөж гаргах үйл лайг урьж ирүүлснээрээ Сирийн Засгийн газар үүрэх ёстой, Ираны цэргийг гаргахыг хэрэв Сири хэрэгжүүлэхгүй бол сэргээн босголтондоо АНУ-аас нэг ч доллар горьдох хэрэггүй. Дайны дараахи Сирид АНУ ямраар ч тусламж үзүүлэхгүй” гэчихлээ. Ерөөсөө Иран тэнд байгаад л байвал америкийн 2000 цэрэг мөн тэнд байгаад л байх болно хэмээн Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон анхаарууллаа. Иран бол олон улсын терроризмын төв банк, «Хезболла», «Хамас», «Палестины лалын жихад» бол ираны талынх, эд бүгдээрээ АНУ-ын эрх ашигт заналхийлдэг гэхчлэн Болтон ярьдаг.
Помпеогийн үзэж байгаагаар, Иран нь Сири дэх тогтворгүй байдлыг ашиглан бүс нутгийн хүчний тэнцвэрийг өөртөө ашигтайгаар эргүүлэх гайхамшигтай боломж олж авчээ. Тэр ч бүү хэл заналт дайсан гэгдэх Израилийнхаа эсрэг шинэ фронт хил дээр нь нээгээд авчээ.
Израилийн Батлан хамгаалахын сайд, урьд нь зөвлөлтийн иргэн явсан Авигдор Либерман оросоор ярилцлага өгчээ:–Урьд нь Саудын Арабын эсрэг ашиглах юм байна гэж үзэж байсан пуужингууд Израиль Улсад шууд заналхийлээд хаяанд ирээд байрлачихдаг байна шүү. Тэр пуужингаараа Эр-Рияд руу харваад дэлбэлчихсэн. Иран пуужингаа байнга сайжруулж, улам мэргэн болгож, хүчийг нь нэмлээ, даялал нь ч алслагдлаа. Одоо тайван хараад сууж байж чадахгүй. Иран бол радикал исламыг тахин шүтдэг радикал улс. Троцкийгоос авахуулаад Че Гевараг хүртлэх бүх хувьсгалчдын нэг адил тэд лалын хувьсгалаа экспортлохыг зорьдог. Бүхий л Ойрхи Дорнодод хэвийн, тэнцвэртэй дэглэмүүдийг Иран л түрэмгийлж хагалан бутаргадаг. Йеменийг хар л даа. Саудын Арабын эсрэг хөдөлгөчихлөө. Ирак, Ливан, Сирид хагалан бутаргах ажиллагаа байнга явуулж байна гэжээ. Либерман Европыг маш гутрангиар хардаг юм байна. 1938 онд Гитлертэй байгуулсан Мюнхены хэлэлцээрээс Ирантай байгуулсан тэр хэлэлцээр огтхон ч ялгаа алга. Европчууд өөрсдийгөө хуурч байна гэжээ!
Д.Баярхүү
“Засгийн газрын мэдээ” cонин, 2018.12.27
Сэтгэгдэл27
хөлсний бичээч шүд Баярхүү гуай алан хядагч Израйль руугаа зайлаа!
Чи хүн сайн шүүмжлэх юм тийм сайн бол нэг сайн нийтлэл бичээч би унший
Геополитик огт ойлгохгүй ийм гадаад яам, ийм дипломат Баярхүүг болих цаг болсон. Орос, Иран бол геополитикийн жинхэн тоглогч нар болохоос биш шоглоом биш. Ийм мэдлэг муутай Баярхүүг энэ сайтаас арчиж хая.
Чи юм уншдаг, мэддэг байж болно,гагцхүү туйлын атаархуу халх хүн юм шиг бна доо !!!
Холбооны нөөцийн сангийн ард байгаа долларын эзэд ардчилагчид америкийг эрэмдэг болгож байгаа нь туйлын үнэн. Америкчууд тэнэг биш учраас дүр эсгэсэн ардчилагчдад хууртахгүй.
Израил бол амёрикийн тэжээж буй хүчирхэг бульдог нохой юм !муусайн арабуудыг сайн ур гэж тэжээж байгаа юм ийм сайн нохой дэлхий дээр өөр байхгүй !! Иран уул нь хамааралгүй юм шиг боловч өөрөө өдөж байж хааяа хормойгүй болдог юм ! Конгрёсс энэ зун 34 тэрбумыэ хэсэг мах өгсөн баталсан ! Укрианы овчаркд 60 тэрбум ! Тайвань хаски нохойд 18 тэрбумыг баталсан ! Юм л болбол жүүд Блёнкин энэ Израил ру гүйгээд ирдэг юм ! Ингэхэд Баярхүү жүүд маань хэзээ Иёрусалим явах гээд байна !
Геополитик огт ойлгохгүй ийм гадаад яам, ийм дипломат Баярхүүг болих цаг болсон. Орос, Иран бол геополитикийн жинхэн тоглогч нар болохоос биш шоглоом биш. Ийм мэдлэг муутай Баярхүүг энэ сайтаас арчиж хая.
НУРШУУ МААНАГ БИЧЛЭГ ЗАЛХУУ
Лалын орнуудаас зэр зэвсгээ өөрсдөө үйлдвэрлэж байгаа цорын ганц орон Иран энэ тал дээр Орос Америк Хятадын дэмжлэг авч байсан цорын ганц орон бол Иран Израйль бол хүний нутагт байгуулагдсан уугуул иргэдийн алахын алаад хөөхийг нь хөөсөн улс шүү тийм учраас маш олон дайсантай
Геополитик огт ойлгохгүй ийм гадаад яам, ийм дипломат Баярхүүг болих цаг болсон. Орос, Иран бол геополитикийн жинхэн тоглогч нар болохоос биш шоглоом биш. Ийм мэдлэг муутай Баярхүүг энэ сайтаас арчиж хая.
Баярхүүг юунд буруутгав. Өөрийнхөө хэмжээнд хэвлэлийн мэдээллийг нэгтгээд бид нарт өглөө: Үүнд нь талархаж байна, талархах нь зүйтэй бусуу. Нэг юм уншдаг болохыгоо бүхнийг мэддэг, үнэлдэг гэж хүнийг доромжилохоо боливол хэрэгтэйсэн:
Геополитик огт ойлгохгүй ийм гадаад яам, ийм дипломат Баярхүүг болих цаг болсон. Орос, Иран бол геополитикийн жинхэн тоглогч нар болохоос биш шоглоом биш. Ийм мэдлэг муутай Баярхүүг энэ сайтаас арчиж хая.
Чи геополитик ойлгодогоороо ядахдаа нэг жижиг нийтлэл биччихээч
мэдлэггүй, авьяасгүй дээр нь долигонуур, 9 шид нь бүрдсэн өөдгүй хүн бол Баярхүү
hynii myylahaas chaasgyi munhag hymyysiig chetger ni abag?....Bayarhyy bol bidend eeriin medleg chadliin hereer zeb dygnelt nairsag egyylel tyyj ynsij olon ylasiin baidaliig tygeedeg yum!!!yum bichdeg chaddagt byy ataarhah gamingyyd aa...................
Hamas-iin 01-r darga Sinwar-iig Urihand oruulj hianaj baisan ch Tohioldoloor ustgalaa. Us, Shudniih ni medeelel, DNA zergeer Batalgaaljuuljee.
A.Sinwar ni halaasandaa $ 10 731 63- tai asar toos shorootoi bohir baishind orognon , zugtaah gej bsn aj. Uheheesee umnu Buten ch bish Hagas buyu "MINI-DRON-d "TANIGDAJ" Dron ruu um shidej baisan Video-ni Delhiid garlaa. Tereer Khan Yonis zergees bultaj, multarch chadaj baisan ba uuriin amia hamgaalah zorilgoor 101 Israel-iin olznii humuuseer uuriguu Hureeluulj baijee. "Human Shield" gedeg sh dee, tiimee. Smart Dron- uud buten ch bai, hagas ch bai, asar mundag baigaa biz????
MQ 9, Reapor stealth, AQ9 Global Hawk----serving busad tom guren ulsuud duuriaalgaad hiijee. Yag l adilhan bolson b. Getel "CAPABILITY" buyu CHADVAR CHADAMJ ni ZERO baih um. Jishee tataj uzie l dee: Bayarhuu chi, bi, busad... esvel Turiin 3 undurlug...geh met Bid bugdeeree l gadna talaas maani harabad HUN, saihan ij buren Humuus. Harin bidnii CHADAVHI CHADVAR CHANAR hurtel +100, -100 geed asar undur savlagaatai baidag shig deer duridsan Zevseg Tehnikuud asar undur savlagaatai HIGH TECHNOLOGY- ooroo uur baidag.
Oros Iran 2-iig Gaihaltai Bat Not Sain Tunshuud gej anduuraagui biz dee, ain ???? Soelt Ertuntsiin Standart gej baidag bol ed nar ogt hamragdahgui, holoo hevtene shuu dee. Odoogiin Geo- iin ene hurtsadmal ued cha gesen Itgej boloh, Ergej murij, helseneesee butsahgui baih, urvaj tongorohgui baih g.m- iin ELEMENTARY BEHAVIORAL NORMS uilchilseer baigaa. Iran ni Orosiig asar uzen yaddag um sh dee. Chi Nadad Urtei shuu gedgee HAVCHUULJ HELEED l, HELEED l baidag um. Hoid So, Oros, Iran ... zergiig ogthon ch Itgej Bolohgui Ulsuud gedeg. Manaih ene taliin Dutagdalaa zasah geed l Huuk chadlaaraa l Diplomacy-iigoo Hugjuulseer Yamar ch baisan Ehnii Shataa amjilttai davsan shuu. Harin herhen yaaj say STAN-uudiin dund orood Shoovdor Huuhed shig zogschihson, mun hajuud ni Iran Irak Pakistan Turk zereg ulsuud baigaa ni sonirholtoi goe haragdana bilee.
Gadaad Yam Tomchuudi-iinhaa heleh helehgui ug, gishgeh gishgehgui gazar, yavah yavahgui hiazgaar zergiig Meregjliin uudnees zohitsuuldag. Bur zahirch ch bolno. Yamar gonjoom umsuh, hutga sereegee yaaj barih, amaa gurvaljilj ongoilgoj ideh uu, durvuljilj tomoor ongoilgoh uu, talhaa manaihan shig sereegeer avah uu, garaaraa avah uu, zagasnii hutgaar uheriin mah ogtolj ideh uu.... geh meteer zuvluh estoi. Yaamnii udirdlaguud uursduu huvtsasaa zuv songoh, ungu colors bolon, ereen miaraan-ii zohitsol HARMONY g.m- d anhaarmoi. Bie Chutgur huvtsas Burhan
Manai Reformuud yaagaad unaad bn ve? Mungunii Bodlogiin Reform-iig Mongol Bank uursduu unagalaa. Er ni Tur Ulsiin Ediin Zasgiin Bodlogiig Bagakzuurdan Sunuuj, Turt Uls maani Tatvaraar ni amidrah ayaddag Business-iin salbariig SALBARIINH ni huvid zeeliin bodlogoor suiruulen Biadgui Sulhan Bolgoj, irgediig Tashiraar ni uursdiin Tuluulliin BANK BUS Shimegchid-iin 0lz Ashigiin Zolioos bolgosoor bur amtshiv. Speaker harin tes uur, nileed jintei shuumjlel heleed baigaad talarhaj bnaa.
Tusuviin Reform bas Vandan Tas Teriigeed unachihlaa. Parliament maani Sangiin Yaamnii esreg Huchguideed Huchinduuleed hevteh bolloo. Yalanguya Javhlan Saidiin Huviin atgand orood horchiigood HORJIIVOO gedeg l bolloo. Huvi Saidiin Huviin Uzemj Gaihaltai Goe Fantasy-aar Tusgaar Buren Erht Ulsiin Maani Fantastic Tusuv tashiraaraa goe batlagdaj bnaa. Gadniihan ingej dugnej b. Said maani Tusuviin Reformiig BULSHILAAD zogsohgui MUNGUNII BODLOGIIN REFORM-iig USTGASAN GOL HUN. Odoo Nuursnii BIRJ-iin hudaldaand "No" gej helj baina gsn medee unshlaa.
Энэ тэнэг юм гэнэт үхчихдэггүй юм байх даа.
Баярхүү бол монголдоо тэргүүний хүнд тооцогдоноо гэтэл муу сайн атаархуу мунхагууд бас түүнийг доромжилох санаатай хол хэвтнээ Баярхүү бол бас манай улсад байдаг гадаадынхан дунд нэр хүндтэй танил хүн юм
UNEN
XUCHINDUULI80955877ANUSDI BOOWN XXI
америкад хар өнгт аристан латин мексик хүүхэд төрүүлэлт дүрвэгсэдээр дүүрч байна ойрхи дорнотын лалын тоо томошгүй ард түнийг ИЗРАЙЛЬ алж дуусгаж чадна украйны еврейчүүд ОРОС ХЭЛ ОРОС ҮНДЭСТЭНИЙГ алж дуусгана план перемог"" хэрэгжүүлнэ гэнэ Энэ гурван элсад туслах гэж эргүүтрээд хоиоргонд нь орж үхвээ хол байгаарай энэ гурав сөнөх нь цаг хугацааны асуудал боллоо