Улаанбаатар хотод нийт 778 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл 75.2 хувийг эзэлж байгаа юм. Жил ирэх тусам манай улсын автомашины тоо өсөн нэмэгдэж, тэр дундаа олон жилийн насжилттай тээврийн хэрэгслийн тоо дэлхийн дунджаас хэт өндөр байгаа нь осол аваарын гаралтад нөлөөлж, цаашлаад иргэдийн амь нас эрсдэх нөхцөл байдлыг үүсгэж байна.
Автомашин үйлдвэрлэгч орнуудаас зарим хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй улсуудад хэт хуучин автомашиныг зарж борлуулсны улмаас байгаль орчин болоод тухайн улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд сөрөг нөлөөлөл их байгааг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн судалгаанд харуулжээ.
Түүнчлэн хуучин автомашины улмаас осол аваарт өртөж амь насаа алдаж байгаа хүмүүсийн тоо өдрөөс өдөрт өсөж, тэр дундаа 15-29 насны залуус осолд илүү өртөж буйг ДЭМБ-ын судалгаанд онцолж, хуучин автомашин ипортлогч улсуудад анхааруулж байсан юм. Харин Монгол Улсын хувьд импортын автомашиныг тэр дундаа 10-аас дээш жилээр насжилт хэтэрсэн хуучин автомашиныг зохицуулах бодлого сул байна. Сүүлийн байдлаар импортын насжилт өндөртэй суудлын автомашины онцгой албан татварыг бусад автомашинаас өндөр тогтоож өгсөн боловч тус тоо буураагүй хэвээр. Одоогийн байдлаар Монгол Улсад 10-аас дээш жилийн насжилттай 585,105 тээврийн хэрэгсэл байгаа нь нийт тээврийн хэрэгслийн 75.2 хувийг эзэлж буй.
Сэтгэгдэл5
uulzvaraa shinechileed tugjirel baihgvi shde 10 hvrehgvi uulzvar bnaa yamar heden zuu bgaa bish
Хуучин машинд муу бензин хийж унадаг учир Монголд машин засварын бизнес хамгийн их ашигтай байдаг. Худлаа гэвэл Вьетнам засварын тоог хар. Маш ашигтай бизнес. Мотор цэвэрлэх үйлчилгээ бол бүр тас. Нэг хэсэгтээ л хуучин машин унах учир мөнгөө засварын бизнест хийвэл ашигтай шүү манайхаан
Хуучин муу машинтайгаа хээрийн замд хэтэрхий хурдалж бж их осолдох юмаа бур оруулж ирэхийг нь хоригломоор юм
хуучин биш буруу рультэй машин жолоочийн хажууд сууж явахад машин байна уу хараач гэж байнга гүйцэж түрүүлэхээр орлдож байгаад завхан өнггөртөл олон удаа аваар хийх тохироо бүрдэж байв хоёр талын хөндлөн замаас хурдтай орж ирнэ эсвэл буруу рультэйг эсвэл зөв руультай машиныг хасаад өгөөчээ трас жендер машин аль ньвэ
Хуучин машиндаа биш керосин нафта хольсон бензин дизель дээ хамаг учир нь байгаа юм даа.. Машинаа эрхбиш юу нь болохгүй байгааг мэдээд унах ухаантай ард түмэн шүү.