Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-ын урилгаар 2024 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо.
Энэхүү айлчлал нь Монгол Улс, Туркменистан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд хэрэгжиж буй анхны дээд түвшний айлчлал юм.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-той албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Түүнчлэн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Гурбангули Бердымухамедов зэрэг албаны хүмүүстэй уулзана. Айлчлалын хүрээнд Монгол-Туркменистаны бизнес форум болон соёлын хамтарсан тоглолт зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл7
Туркмены үе залгамжилсан дарангуйлагчдаас Хүүк их юм сурч ирэх нь дээ, кх кх Оростой хил лэдэггүйгээрээ ихээхэн давуу талтай улс орон юм шүү дээ !
Манай хүнийг тэнд Путин отоод сууж байгаа!! БРИКС-д очоорой гэж Путин хэлчихээд явсан, тийшээ (Казаньд) очиж. таарах байх даа, энэ маань!!! Путинд элдэв буруу юм амлах вий дээ, энэ нөхөр??!!
Хүй Сю Жан станы коммунист улсуудад очиж насаараа дарангуйлагч болох арга туршлага судалж яваа.
чингэс хаан эзлэж явсан улсууд шүү дээ сүүлд зүүн гарын хаант улсаас мүнсээ гартал айдагаа нууц товчоо шиг номуудтаа бичсэн байдаг
Хөөрхийдөө дарангуйлагч алуурчин улсуудад л айлчлах юм даа, сая путлер гэдэг дарангуйлагч ирж Монголыг хорлосон.
монгол хүчирхэг улс гэдгээ харуулж монголоос айгаад юу ч дуугархаа болилоо
Юу ярьж явдаг юм бол доо. Хөөрхий ,Хүүрхий.