НИТХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа эхлээд 3 дах өдрөө үргэлжилж байна. Чингэлтэй дүүргээс МАН-аас нэр дэвшигч З.Төмөртөмөө, Н.Мандуул, Б.Мөнхбат, Л.Ариунтуяа нар Чингэлтэй дүүргийн 2,5,6 дугаар хорооны иргэд сонгогчидтой уулзлаа. Чингэлтэй дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан гражуудыг буулгах ажлыг эхлүүлсэн нь оршин суугчдаас сайн үнэлгээ авсан ажил болсон. Цөөн хэдэн хүний эрх ашиг зөрчигдсөн хэдий ч тухайн чөлөөлөгдсөн байршлуудад иргэдийн амарч салхилах ногоон байгууламж байгуулснаар олон иргэдийн ая тухыг хангаж, амьдрах орчны өнгө үзэмжийг сайжруулсан. 2020-2023 онд 3800 орчим гражийг буулгаж, газрыг чөлөөлсөн байна.
Уулзалтын үеэр нэр дэвшигч З.Төмөртөмөө хэлэхдээ: “Чингэлтэйн 1 дүгээр тойрог бол оюун ухааны манлайлагчид, төрийн түшээд, сэхээтнүүд олноор ажиллаж, амьдарч ирсэн оюунлаг газар. Оюун ухаан хөгширдөггүй. Та бүхний санал бодлыг сонсож байх нь залуучууд бидэнд чухал. Тиймээс ахмадуудтайгаа санал солилцдог систeмийг бий болгоно. Залгамж чанараа өлдуулахгүйн тулд залуу үeийнхэнд бид санаачлагатай ажиллах болно. Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллах хугацааннд хийсэн бүтээсэн ажлууд олон бий. Гэхдээ бүхий л салбарын асуудлууд өрнөдөг их хотын ажил сайн нэр багатай, муу нэр ихтэй. Ажил амьдралын олон зүйл сурдаг газар. Тэнд би нийгмийн асуудлыг хариуцаж 3 жил нухлагдаж, багагүй туршлага суусан. Одоо би туршигдах гэж бус туршлагаа ашиглах гэж дахин нэр дэвшиж байна” хэмээсэн юм
Сэтгэгдэл5
Энэ хотод хуухэд хогшид байдаггуй хот уу?
Ichih muurgui pz nar. Gol n songood bga uhernuud n bur mal pizda nar
Ийм фсдакуудыг барьж авч навс үнүдэх юмсан. Дахин дахин иймэрхүү малууд сонгоод байдаг яачихсан АРД ТҮМЭН бэ. Өөрсдийгөө УЛ-ныхан гээд хэлүүлчихнэ
Shar Hadand ni HURGE !!
Хотын агаарын бохирдол хариуцсан даргаар 3 жил ажилласан хүн дээ, тэгээд юу болгочлоо?????