sonin.mn

Хан-Уул дүүргийн ИТХ-д 20-р хороонд ХҮН намаас дэвшиж буй Батжаргалын Билэгтсайханы талаар янз бүрийн мэдээлэл байна. Тэгвэл Б.Билэгтсайханы талаарх 5 баримтыг хүргэж байна.


Баримт-1


Аав Батжаргал нь Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат бөгөөд цэргийн тусгай дунд сургууль төгссөн офицер хүн байсан. Түүнийг эгэл жирийн цэргийн офицерийн хүү хэмээн тодотгодог. Бага наснаасаа л цэргийн амьдралд ойр өссөн Билэгтсайхан даруу төлөв, аливаа ажилд цуцдаггүй, цэргийн хүний дайчин чанарыг өвлөн авсан байна. 


Баримт-2


Батжаргалын Билэгтсайхан нь 1985 онд Сэлэнгэ аймагт төрсөн. Арван жилээ нийслэлийн Буянт-Ухаа ерөнхий боловсролын сургуулийг төгссөн. 2007 онд Санхүү эдийн засгийн их сургуулийг Бизнесийн эдийн засагч мэргэжлээр, 2015 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд бизнесийн удирдлагын магестр, 2018 онд Тайваны Southern Taiwan University of Science and Technology сургуулийн Бизнесийн удирдлагын докторын (Ph.D) хөтөлбөрт хамрагдсан. Тайванд суралцах хугацаандаа аливаа байгууллагын үйл ажиллагааны менежмент, мэдлэгийн менежмент, их хэмжээний өгөгдөл (Big data analysis) хичээлүүдийг сонирхон судалж, судалгааны ажил хийж байсан. 


Баримт-3


Хадгаламж банканд эрсдэлийн эдийн засагчаар ажлын гараагаа эхэлсэн боловч бизнесийн байгууллагыг сонгон ажилласан байна. Тухайлбал Говь ХК-д стартеги төлөвлөлт, бизнес шинжилгээни албаны дарга, Барилга мн ХХК-д судалгааны албаны даргын ажлыг хийж байсан. Улмаар бизнесийн зөвлөх үйлчилгээний салбарт өөрийн өнгө төрх, онцлог үйлчилгээг санал болгодог “Эм Ай Си Жи” ХХК-ийг үүсгэн байгуулан ажилласан байна. Улс төрийн рейтингийн судалгаа, нийгмийн асуудлыг тодорхойлох суурь судалгаа, олон улсын төсөл хөтөлбөрийн судалгааг хийж байсан тэрээр улс төрийн сонгуульт ажил хийж байгаагүй байна.


Баримт-4


Түүний дайчин, шандрашгүй байдал нь өнөөдрийг хүртэл өндөр ур чадвар шаарддаг зөвлөх үйлчилгээний салбарт тууштай ажиллаж байгаагаар нь харж болохоор. Захиалагчийн ажлыг цаг хугацаанд ажлын төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэн, хүлээлгэж өгөөд, тогтмол зөвлөхөөр нь ажиллаж байгаа нь хэр найдвартай, судалгааны салбарт үнэхээр сонирхож ажилдаг хүн гэдгийг илтгэнэ. Учир нь, тэрбээр арван жилийн сурагч байхдаа физик, матемакын олимпиадад, оюутан байхдаа эрдэм шинжилгээний хурлуудад тогтмол амжилттай оролцдог байжээ. Энэ үеэс л эрдэм шинжилгээний судалгааны ажлуудад сонирхолтой болсон байна.  


Баримт-5


Судлаач Б.Билэгтсайхан 2016 онд барилга үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн судалгааны багц тайланг анх удаа гаргаж олон нийтэд хүргэсэн. Тус тайланд эдийн засаг, барилгын салбар, үл хөдлөх хөрөнгийн үнэ ханш, гол барилгын материалуудын зах зээлийн судалгааг хийсэн байна. Одоогоор тэрээр 50 гаруй эдийн засаг, ниймийн чанартай томоохон судалгааны ажлыг удирдан зохион байгуулж хийж гүйцэтгэсэн байна.