Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (СВО) 2.7 дахь сар дээрээ (936 хоног) ирж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс Freeдом ТВ, Униан сайт, “24 Канала” ТВ, Business Insider сэтгүүл, Зеленскийн хэвлэлд өгсөн ярилцлага зэргээс орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Орос-Украины дайн дроны хөгжлийг хэдэн 10 жилээр урагшлуулж байна. Украины дрон 3600 метрийн өндөрт оросын дроныг устгаснаар өндрийн рекордыг (2700 метр) эвджээ.
“Шахедыг устгагч” нэртэй амдан сөнөөгч дрон бүтээж туршиж байна. Украиныг оросууд басалтгүй, барууныхан зэвсгээр хавчилтгүй боллоо. “Галт луу” (оросоор “дроны-драконы”) дроных нь галан шүржилтээс айгаад оросын цэргүүд урагш давших нь бүү хэл, дарга цэрэггүй тушаал биелүүлэхээс татгалзан, байлдах хүсэлгүй, сэтгэл зүйн маш хүнд дарамтад орж, байрлалаа орхин явсан тухай мэдээлж байна. Одоо тийм дронон зэвсгээ Украин фронтод өргөн хэрэглэж эхэлнэ. Орос цэргүүд ялах тухай, давших тухай бодохтой манатай үнс болох айдсын дор орно. Давшсан явган цэргийн 70%, танк хуягтын 90% украины галд өртөж байна.
“Business Insider”-т цэргийн шинжээчид янз бүрээр бичиж байна. Дрон нь нам дор өндөрт нисч галаар тургин хавьтсан болгоноо түймэрдэж байгаа видео бичлэг ч их таржээ. Шатаах хүчин нь 4000 градус хүртэл халж хүн байтугай зэвсэг техник, окоп, блиндажийг үнс нурам болгох бүү хэл бүр юу ч үлдээхгүй болгоно. Нисэгчгүй онгоцны довтолгоо дэргэд нь хүчгүй болж байна.
“Галт луу” дроны довтолгоотой зэрэгцээд Украинаас сайн мэдээ тасрахгүй ирж байна. Дорнод фронт дээр оросууд ухарч байна. Украины арми сөрөг довтолгоо эхлүүлж байх шиг байна. “Оросын арми фронтын бүх шугамын дагуу давших оролдлогуудаа зогсоосон, азнасан, хүлээзнэсэн байдалтай байгаа”-г Украины БХЯ-ны Цэргийн тагнуулын дарга Кирилл Буданов мэдэгджээ. Курскийн чиглэлд хийсэн давшилт ч үр дүнгээ өгч эхэлж байгаа бололтой. Оросууд Донбасст хагас жил давшаад эзлэн авснаас хоёр дахин их газар нутгийг Украин нь Курщинад эзлэн авчээ.
“Галт луу” дроноос цаашлаад Украины зэвсэгт хүчинд шинээр асар хүчтэй агаарын зэвсэг очих болжээ. ОХУ-д цохилт өгөх, улмаар дайныг өөрчлөх шинэ КАБ бэлэн болж байна. Нисэхийн эксперт Константин Криволапын ярьснаар бол_ тун удахгүй фронт руу илгээнэ, хөнөөх хүчин чадал, алсын удирдлага гээд oросын КАБ-аас дутахгүй, бүр ч давж гарна, 65 км-ийн зайнаас цохилт өгч чадна гэжээ. Ингээд оросын цэргийн объектууд Оростоо ч, Украинд ч амар заяа үзэхгүй боллоо. Их Британи, АНУ хоёр Украинд өгсөн бүх зэвсгээ ямар нэгэн хязгаарлалтгүй хэрэглэх эрх өглөө. Одоо ATACMS, Storm Shadow пуужингаар Оросын аль ч хот руу цохилт өгөх боломжтой боллоо. Крымын алдарт гүүр оросуудын хувьд “Баяртай!” болж байна. Керчийн гүүр нурж эхэллээ. Оросууд $15тэрбумын өртөгтэй босгосон стратегийн энэ гүүр ашигладахаа болив. Төмөр замын тал нь шатаж хайлаад ашиглах боломжгүй болоод удаж байна. Авто замыг нь мөд дэлбэлнэ.
Нөхцөл байдал ийнхүү Орост ашиггүй эргэсэн, фронт Оросын нутагт шилжиж орж ирсэн зэргээс үүдэн оросууд Украинд ямар нэгэн цэргийн тусгай ажиллагаа явуулсан биш, харин ДАЙН болж байгааг хүлээн зөвшөөрцгөөж эхэллээ. Оросын албаны мэдээнүүдэд саяхнаас ДАЙН гэдэг үг хэрэглэж байна.
Орост хуягт техник, артиллер нэн дутагдалтай болж байгаа тухай “24 Канала” ТВ-ээр цэргийн эксперт Евгений Дикий ярьж байна. Оросын хувьд идэвхтэй байлдая гэвэл танк, хуягт нь ганц жил, ганц жил ч хүрэхгүй нөөцтэй үлдсэн. Янз бүрийн зэвсэглэл илт дутагдаж байна. Хэдийгээр дайчилгааны шинэ давалгаа зарлан цэрэг татлаа ч Орос нь байлдаанаа үргэлжлүүлж чадах эсэх нь эргэлзээтэй боллоо. “Би худлаа хэлэхгүй. Бидэнд 2-3 долоо хоног л тэсэх үлдсэн, 2-3 сар биш шүү, 2-3 жил гэж ярилтгүй. Бид хоёр жил хагас байлдаж байна. Харин энэ намрын үйл явдлууд шийдвэрлэх байж магадгүй, тийм боломж харагдаад байна. Бид хоёр жил хагас хүрнэ чадна гэж тэмүүлсэн тэр хязгаартаа хүрэх боломжтой болж байна” хэмээн Дикий ярьжээ.
Яагаад энэ намар гэж онцлох болов? Украин ямар стратеги, тактик сонгож энэ улирлыг авав? Энэ тухай таамаг сайтуудад олон байна. ОХУ-ын Курск муж руу гэнэт халдан довтолсон, Москва мужийн хотуудад гэнэт 144 дроноор халдсан. Иргэний орон сууц шатсан, орос хүний амь үрэгдсэн. Фронт Москвад тулж ирсэний шинж тэмдэг илт мэдрэгдлээ. Энэ бүхэн нь оросуудад нэгэн зүйл бодогдууллаа. “Москва яагаад дайнд өртөв, яагаад фронт орчмын хот болов” хэмээн сая сая оросууд асуулт тавьж хариулт хайхад л ОХУ аяндаа дайнаа зогсоох ажээ. Украинаас цохилт өгөх төлөвлөгөө бэлэн болсон. Газрын зураг дээр харагдаж байна.
Ерөнхийлөгч Владимир Зеленский өөрөө дайныг намар дуусгах төлөвлөгөө гэдгээ дэлгэлээ. Юунд найдаж тийм төлөвлөгөө боловсруулав гэвэл Орост үзүүлэх олон улсын даралт шахалт Оросыг эргүүлнэ гэв. Гэхдээ Украины талаас тавих нөхцөл болзлын дор Орос дайнаа зогсооно гэж үзжээ.
Орост бүх зүйл тодорхой болсон байна. Фронтын шугамын дагуу Орост сайнаар эргэх ямар ч хэтийн төлөв харагдахгүй байна. Дан эрсдэл.
Украины хувьд гол гол гэж үздэг холбоотон орнуудынх нь цэргийн тусламж сулрах эрсдэл учирвал, мөн Трамп сонгуульд ялаад америкийн зэвсгийн тусламжийг бужигнуулбал, Путинтэй тохиролцоно гээд стандарт бус шийдэл гаргавал Украины Ерөнхийлөгч дайныг дуусгасан байх өөрийнхөө замын зургаа бэлэн болгосон байх хэрэгтэй, тэр нь энэ намар хэрэгжих магадлалтай гэж үзэж байна. Гол нь Орост олон улсын даралт шахалт их очсон байх ёстой, түүнд үлэмж найдна. Ялалтын төлөвлөгөө гэдгээ Зеленский анх 8 дугаар сарын 27-нд ил болгожээ. ОХУ-ын хүсэл, тулгалтаар биш, харин манай түншүүдийн тусламжаар дайн дуусгах төлөвлөгөөг хэрэгжүүлнэ, хэрэгжих гол гарц нь Курск муж дахь украины цэргийн ажиллагааны амжилт байх болно, зэрэгцүүлээд бид энх тайвны төлөвлөгөөгөө түншүүддээ танилцуулна, он дуусахын наана Энх тайвны II Саммит зохион байгуулна, харин түүндээ Оросыг урихаар төлөвлөж байна. Нэгдүгээр Саммитаас ялгаатай нь Орос уригдах явдал болно–Зеленский ярьжээ. Бас нэг яриандаа оросын арми Украинд 137 мянган дайны гэмт хэрэг үйлдсэн гэж мэдэгджээ.
Зеленский болон украины бусад улс төрчдийн мэдэгдлүүдээс үзвэл, Украины энх тайвны II уулзалт Орост шахалт үзүүлэх зорилготой болох бололтой. Гэхдээ Киевээс санал болгох нөхцлийг Орост тулгах маягаар.
Одоо гол нь Орос тэрхүү нөхцлийг хүлээн авах эсэх нь Оросын ойрын түнш гүрнүүдийн байр сууриас үлэмж шалтгаална. Тэр нь Хятад, Энэтхэг хоёр юм. Тэр хоёр улс өнөөг хүртэл Москвад нөлөөлж болох тэр боломж хүчээ ашиглаагүй байгаа. Ашиглахыг хүсэхгүй явж ирсэн. Украины нутаг дэвсгэрээс Оросын цэргийг бүрэн буюу хэсэгчлэн гаргах талаар тэр хоёр улс шаардвал Орост нөлөөлж болно хэмээн шинжээчид үзэж байна
Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл45
Хаха энэ намар Украйн өөрөө дуусах магдлал маш өндөр болсон
Украин ялж чадвал Монголд л ашигтай. Оросын дээрэнгүй зан багасна, хөршүүд рүүгээ дайсагнасан байдал нь багасна
Манай орос ах Путлер энэ намар лахин нэмээд хүүхдийн хэдэн эмнэлэг пуужиндахад украинчууд бууж өгнө
Эх орноо,,, оросын фашиизмаас баатарлагаар хамгаалан,,,, үхэх сэхэхээ,,,эргэчин эмгэчинээ,,, үзэн бут цохин ялан дийлж байгаа украины ард түмэн,,,мандан бадарч хөгжин дэвжих болтугай,,,СЛАВА ГЕРОЯМ,,,,СЛАВА УКРАИНЕ,,,,,
украин сөнөжээ гэж дуулдана
Эргүү мал чи орос зэвсэггүй болчихоод байна. Чи үүнийг ойлгох уу? Оросын бүх танк, их буу, хуягт машин нь дууссан. Пуужинт систем нь ч дуусч байгаа. 700 000 цэргээ орос алдсан. Гэтэл Украйн 40-45 мянган цэргээ л алдсан. Орос 1940-өөд оны үеийн хүний олноор дайрдаг махан таташ тактикаар дайраад одоо цэрэггүй боллоо. Гэтэл Украйн цэргийн амь насыг хайрлан хамгаалах тактик барьж дан ганц дроны дайралтаар оросыг дусгаж байна . Мал аа. Чи мянга дэмжээд орос босохоосоо өнгөрсөн.
Orosuud sard 124 tank hiij baihad shuu. yun harin ch ukraind uguh tank hyagt baruun bhgui geed bna.Kurskt odoo 114 tankaa ustguulij bhad amerikuud avraws tankaa uguhgui geed bna.germanuud 77 leopart 1 tank ugun gesen sh hezee ireh todorhoigui bna. Baruuniihan ukrainii 0.9 say hvn vhsen gehed chi odoo 45000 hvn genee. gants iskander puujind l 500 hvn vhej bhad shuu. baruuniihan orosiin hohiroliig baga 70000 hvn geed bna.Say zelenski uuruu 12 / 1 haritsaatai geed bna. saihan erguu gar bna..
дахиад 2 жил лавтай үргэлжлэнэ, хаа ч байсын
Хохоолууд дууссан.
орос ялначууд орос ялна хуурамч үгэнд итгэсээр байна уу Тусгаар тогтнолоо цөмийн зэвсгээр хамгаалдаг болсон цагт тухайн улс мөнх оршино хүн төрөлхтөний итгэл хуурамч болохыг цөмийн зэвсэгтэй бүх орныг айлгасан Украйны давшилт цөмийн зэвсэгтэй орос руу довтолж Курск мужийг эзлээд 1 сар боллоо Путлерчууд орос руу довтловол улаан шугам давж цөмийн дайн дэгдэнэ айлгадаг байсан ч 1 сар өнгөрлөө Путлерчууд Курск мужийг чөлөөлөх давшилт эхлүүлээд 4 хонолоо Путлерчуудын давшилт бүтэлгүйтэж өөрсдөө Украйны тогоонд орж байна Курск мужид амьдардаг тосгоны 1 орос өвөө та нар НАТО гийн цэрэг байна НАТО гийн ямар улсаас ирсэн бэ асуухад Украйны Житомир мужаас ирсэн Украйн цэрэг байна хариулахад орос өвөө итгээгүй Энэ орос өвөө шиг Путлерийн пропаганда мэдээнд хордсон оросын ард түмэн орос ялначууд төдийчинээ тархиа угаалгах тутам Украйны ялалт хурдан ирэх болно
эзлээд боол болгох нутгаа цөмдөж амьдралгүй болгодог гэнэн тэнэг хаана ч байхгүй,цөмийн зэвсгийн хувьд украйнд хэрэглэхгүй, харин жижигхээн газар нутагтай байж битгий давраарай, цөмдвөл амьдрах газаргүй та нар л хохирноо гэж ёрын холбооныхонд л сануулсан явдал,үгний учрыг нь ойлгохгүй байж бас ам асуух янзтай???
Украин сүүлийн 2 өдөр 2000 цэргээ Курскд алдлаа. Тэгээд бодоод үз дээ. CNN хүртэл Украины Курскийн дайралтыг алдаа байсан гээд эхэллээ .
Шаа чм,,,,оросууд курскээ чөлөөлж чадахгүй хэвтэж байгааг,,,бүх дэлхий даяараа харж байнаа,,,
Аль сарын өмнө самовар Гeрасимов украйны цэргийг хил давуулаад хөөгөөд гаргасан гэж Пүтлэрт илтгэж бгааг оросын болоод барууны олон сувгаар мэдээлсэн. Я нхан авгай Лхамсүрэн 1000 хүрэхгүй украйн хил давлаа гэсэн, одоогоор 12000 украйн цэргийг хөнөөсөн гэнэ, өөрсдийн мэдээлснээс 10 дахин олон украйныг тонилгож дээ.
Аль сарын өмнө самовар Гeрасимов украйны цэргийг хил давуулаад хөөгөөд гаргасан гэж Пүтлэрт илтгэж бгааг оросын болоод барууны олон сувгаар мэдээлсэн. Я нхан авгай Лхамсүрэн 1000 хүрэхгүй украйн хил давлаа гэсэн, одоогоор 12000 украйн цэргийг хөнөөсөн гэнэ, өөрсдийн мэдээлснээс 10 дахин олон украйныг тонилгож дээ.
Тархи угаачих санаатай үзээд л бн уу.гөлөг чинь.Оорк ноход дандаа худлаа шаадаг
Нөгөө Сүхбаатар нь яасан юм бол энэ хоёрч Оросыг 2 жил хэртэйл илтэд Украйныг ил далдаар худал үнэн тоо баримтаар иргэдийн тархи угаацгаах ю хөлсөнд нь овоо юм авдаг байх тэр нь энэ хоёр Монгол хүн юм хоол болж шингэх болов уу гэж эмзэглэх юм.
Д.Номиндарь нүдэнд харагдтал тодорхой бичжээ маш үнэмшилтэй байгаа нь үнэн бодит байдлыг үгүүлсэнд оршино монголд ийм нэг үнэнийг үгүүлэгч агуу хүмүүс байгаа нь бахархал төрүүлж байна даа
Номиндариа болио хөө.
za iim teneg yumand naad nomindari chin hvrtel uuruu itgehgui baigaa shuu. tsalin mungiig avch bgaa tul l iim teneg yum bichij nvd huurch bna. Oros angili hel deer bol delhii dayr ukrainuud ylagdaj donbassas huugduj garah todorhoi bol kursk udur bvr ezelsen tosgonoo aldaad bna. odoogoor 17 tosgoniig chuluulij avaad bna, daind bol ukrain ylagdaj hvnd nutsuluur geree bguulij ene uls dampuurch duusan da.dainii daraa hen sh ukraind tusalij sergeen bosgolt hiihgui hvn amiin erchuud ni vhej vregdej ajilah hvch dutaj duusan daa.
Украиныг улайран дэмжигчид. Дэлхий даяар террорист болж хувирч байна шуу Хавар Словакийн еронхий сайд Фицо г буудсан эрийн эхнэр украин эиэгтэй байсан Сая Трампад хоер дахь удаа халдлага уйлдэх гэж байсан хунийг баривчлав 58 настай америк эр Украинд байлдаж явжээ бас холсний цэрэгт элсуулэх ажил хийж байжээ
Словакийн өрөнхий сайд Фицог буудсан тэтгэврийн өвгөний эхнэрийг украйн байсан гэдэг нь цуурхал байсан шүү.
Сүүлчийн украиныг үхтэл америкууд хатгана
Сонин сонин тархи угаалт ширүүн байх чинь...
Монголын тусгаар тогтнолыг хоёр удаа устгасан оросоос түүхэн өс хонзонгоо монголчууд авах сайхан цаг ирж байна. Хурай хурай.
mongoliig harin sh tusgaar togtnoliig orosuud ugsun dee. hezee mongol tusgaar uls baisaniig heleech manjiin haanii alvat bool bolj 270 jil bsanaa tusgaar geed bn uu hoo..
Үхсэн ацаараа тэнцвэртэй мэдээлэл гэж. Хэт нэг талыг барьсан балиар худал хуурамч мэдээ бна. Шаана гэж ёстой үзүүлж өгчээ. Галт луу муу ч гэх шиг. Орсоос 700 к цэрэг украйнаас 45 к цэрэг үрэгдсэн гэнээ.ичих булчирхай гэж бна уу?
Украйн бууж өгнө л биз. Өөр юу дуулгах вэ дээ ккк
Америк дүлэгнэж дүлэгнэж алсын цохилт хийх эрх өгөхөөр болж байх шиг. Британи л НАТО дотроо тууштай Украйныг дэмжиж ирлээ. Одоо НАТО нэг талдаа гарлаа гэж ойлгов. Тэгвэл Орос дууслаа л даа.
Номундарь ямарч үндэслэлгүй худал хуурмаг зүйл бичдэг ээ бол. Намар гэдэг нь 10 -р сар шүү дээ. Одоо харж л байя. Ирэх сард л шийдэгдэх юм байна.
Жинхэнэ барууны санхуужилттай сонин байх чинь…
Өвлийн хүйтэн, Америкийн Е сонгууиас өмнө НАТО, Украйн шийдвэрлэх цохилт хийх нь дээ.
gomo ijil hvisten trasjender evropiin armi gej yugaa baisan yum be dee. bvgd l eh orondoo naad london chin musilman pakistan arab turk kurduudaas aij zugtaj nutagdaa deerelhvvlij baij shuu. zvvn london ter chigtee musilmanuud bolj angiliud aigaad zugtaj duusan da. angiliin tsagdaa nar hvrtel aigaad shunu ochij chadahgui bgaa sh dee. ltend shunu musilmanii shariatiin tsagdaa nar geh zaluus angili ohidiig tashuurdaj hvtsgen yblaa geed zodoj bhad chin. vhsen muu aimhai angiliud chin yun orostoi baildah be dee..
ukrainuud odoo bainga uharch orosuud udur neg hoer tosgon ezleed ybj baihad chin yun orosiin tank hyagt duusah be dee. harin ch ukraind uguh tank hyagt algaa nomindaria. germanuud odoo 77 shirheg leopart tankee ugun gesen bol say kurskt 115 tankee sar boloogui ustguulij orhiloo do.. amerikuud avraws tankaa uguhgui gesen bol baruniihan zvvn evropiin bvh oros tankiig duusan bgaa. dronoor orosuud agaart noerhoj bhad ukrainuud chin nuugdah gazargui geed bna. orosuud agaart noerhoj bumbugduj puujindsaar bga .ukrainii erchim hvchinii 80 hubiig ustgaj haysan tul odoo polsh slavok rummenias tog avch amidarch bna.ovoliig bol halaalt bhgui tul hvmvvsee evropd nvvj garch amidar geed bna.odoo frontiin baidal ukrainii hubid tun hvnd buuj uguh tuhai yridag bolood bna. Nomundaria ingej hudalaa bicheed hediig avdag yum be de.Oros deer sh angili hel deer ukrainuud daind ylagdaj bgaa tuhai medee l ih bna..
Буян амлаж Бурхан тахиад ч украйн босохоосоо өнгөрсөөн гэж...
СЛАВА УКРАИНЕ!!!
SLAVA UKRAINE
орос худал мэдээлэл их тараах юм ард түмнийхээ тархийг угаах зорилттой хажуугаар нь манай орос ялначууд бас их ханарах юмаа кк орос түрэмгийлэгч жинхэнэ фашист путлер угаасаа аль дээрээс ялагдаад эхэлсэн
Dain.ehleed.3.jil.bolj.baidag.nogoo. Kievee.ezleeguil.bnauu?.Arvadach.biluu. Armatach.biluu.neg.tank.uy.bolson.be. humuusee.??
бодит байдал яг эсрэгээээээ байна шүүүү
Орос ах минь мандтугай. Путин ахын сүр хүч улам бэхэжтүгэй.
энэ дурак зелинский ерөнхийлөгч болоод ард түмэнтэй уулзаж сээхэлзэж сэвж сээтгэнэж яваад нэг шат дээр зогсож байсан маш үзэсгэлэнтэй өндөр хүүхэн өөд холоос гүйж ирэн өндөрт харайх гэж ёайгаа юм шиг гялс өндрөөс өндөрт үсрэн тэр хүүхнийг шимж үнсээд буухдаа золтойл дайвадзан унах шахаж билээ ТЭР үед л хар тамхий хэргэлж байсан байхоо
улаан баавгайн дөрвөн савар атгаж нийлж бүслэж бяцлахад бэлэн баавгайн толгой нь украйны харьков киевийг зуучихсан байн ш дээ германы 270 дивизийг москвад 30 км ойртоход улаан баавгай ганц сэжээд СТАЛИНГРАД хот давуулаад курск мужид 70 000 танк залгиад днепр одер рейн дунай мөрний цаана улаан баавгай уурсан шидэж байсан юм чинь украйны 14 дивизээс дөнгөж 4 дивиз зэвсэглэчих юмсан гэж ярьж байгаа орк одойчуудыг орчлонгийн оройн чимэг болсон аврага орос хүн далай болсон пуужин бөмбөгөөр долоон долоо 49 жилийн газар 70метрийн гүнд далд ортол хаяад наян жилийн найр зуун жилийн жаргал эхэлж далгай цагаан ордондоо даян улсаа цуглуулаад хундага тавилгүй архи ууж хул тавилгүй айраг ууж хутга тавилгүй мах идэж мангасын талд утаа манарч орсын талд туйл туяарна
Путины санаа биелэгдэах боломжгүй болжээ
Ёстой хуцах юмааа. Ичээчээ.Тэнэг сайт гуай