Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд вэ?
Чингис хааны төрсөн өдрийг аргын тоололд шилжүүлж, жил бүр өөрчлөгддөггүй тогтсон нэг л өдөртэй болцгооё
Монголчууд бид Их эзэн Богд Чингис хаанаараа бахархана. Монгол үндэстний эцэг Чингис хаан. Нүүдэлчин Монголчуудын нэрийг дэлхийн түүхэнд тодоор тамгалж үлдээсэн Их хаанаараа бахархах нь зүй ёсны хэрэг. Хүн төрөлхтний түүхийн хоёр дахь “мянганы хүн”-ээр тодорсон агуу Чингис хаан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурлаас баталсан хууль ёсоор Чингис хааны төрсөн өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон, монголчууд бид бүх нийтээрээ тэмдэглэх болсон нь түүхэн үйл явдал. Эргэн тойрны найз нөхөд минь ямар их баяртай байсныг тод санаж байна.
Чингис хааны төрсөн өдрийг “үнэн, бодитой” тогтоох “онол, арга зүй”-н их маргаан түүхчид, судлаачдын хүрээнд ТВ-ийн студиэс Улсын Их Хурлын Чуулганы танхимд хүртэл үргэлжилсэн. Эцэстээ ШУА-ийн зүгээс гаргасан “Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн” гэх саналыг зөвшөөрч “Чингис хааны төрсөн өдөр бол Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн” гэж хуулиар тогтсон.
Монгол бахархлын өдрийн гол зорилго нь монголчууд бид өвөг дээдэс, эх түүх, өв соёлоороо бахархах, уламжлал, ёс заншлаа хойч үедээ сурталчлан таниулах явдал. Энэ өдөр монголчууд бид монгол хүн болж төрснөөрөө бахархана. Монголчууд гэдэгт дэлхийн олон улс оронд хувь заяаны эрхээр тархан суугаа 10 сая гаруй монгол угсаатныг хамруулан хэлэх нь зүйтэй.
Чингис хаан хэзээ төрсөн бэ? Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэдэн сарын хэдэнд вэ? Дараа жил хэзээ вэ? 10 жилийн дараа хэзээ вэ?
Чингис хааны төрсөн өдрийг аргын тооллоор “хатуу” тогтоох байсан юм. Харамсалтай нь манай эрдэмтэд, судлаачид маргалдаж зүтгээд дотроо учраа олж чадаагүй. Монголчууд Чингис хааныхаа төрсөн өдрийг хатуу тогтоочихлоо гэхэд маргаж зарга мэдүүлэх гадаадын “ухаантан” гарахгүй байсан даа.
Бид Чингис хааныхаа төрсөн өдрийг хууль батлагдсанаас хойш
2012 онд 11 дүгээр сарын 14
2013 онд 11 дүгээр сарын 04
2014 онд 11 дүгээр сарын 21
2015 онд 11 дүгээр сарын 12
2016 онд 10 дугаар сарын 31
2017 онд 11 дүгээр сарын 19
2018 онд 11 дүгээр сарын 08
2019 онд 11 дүгээр сарын 27
2020 онд 11 дүгээр сарын 16
2021 онд 11 дүгээр сарын 05
2022 онд 11 дүгээр сарын 24
2023 онд 11 дүгээр сарын 14-нд тус тус тэмдэглэн өнгөрүүлээд байна. Жил бүр өөр өөр өдөрт, заримдаа өөр сард байгааг анхаарч байгаа биз. Чингис хааны төрсөн өдөр бодит амьдрал дээр хоногшихгүй байна шүү. Энэ нийтлэлийг уншигч та өөрөөсөө, хажуудах улсаасаа асуугаад үз. Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ?
Чингис хааны төрсөн өдрийг ирэх жилүүдэд хэзээ хэзээ тэмдэглэх вэ, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр аргын тооллын хэдэн байж таарах вэ. Үүнийг мэдэж, шууд хэлэх хүн тун цөөхөн. Асуудлын гол зангилаа бол энэ юм. Шууд хэлбэл, Чингис хааны төрсөн өдөр Монголын өсвөр залуу үеийнхэнд “бүрхэг” хэвээр үлдчихлээ. Энэ асуудал “Монгол бахархлын өдөр”-ийн үндсэн зорилго, утга агуулга, ач холбогдлыг шууд бууруулах үр дагавартай. Дэлхийн бүх улс орнууд аргын тооллыг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байгааг санах хэрэгтэй.
Залуучууд билгийн тооллоо хэрэглэж занших хэрэгтэй гэж зөрүүдлэх хүн гарч болох. Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1 буюу Цагаан сарын баяр тэмдэглэхтэй адилтган Чингис хааны төрсөн өдрийг билгийн тооллоор тогтоож мөрдүүлэх нь авцалдаж өгөхгүй байна. Цагаан сар дээр билгийн тооллоо хэрэглэх нь болоод байна, учир нь хавар эхэлдэг, урь ордог гээд энэ нь ганц өдрийн тухай биш харин улирлын тухай яригдаж буй. Харин Чингис хааны төрсөн өдөрт Билгийн тооллыг хэрэглэх нь нэг л болохгүй, бууж өгөхгүй байна. Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэж эхэлсэн 2012 оноос хойш тооцвол, Их хаан маань одоогоор 11 өөр өдөр төрөөд байна буюу бид өөр өдрийг тэмдэглээд байна. Нэг л тийм хийсвэр.
Монголчууд бид яах вэ, билгийн тооллынхоо учрыг олоод байя гэж зүтгэж үзье. Гэтэл Чингис хааны төрсөн өдрийг зөвхөн монголчууд тэмдэглэх үү гэсэн глобал шинжтэй стратегийн асуулт хариулт нэхнэ. Чингис хаан бол “Дэлхийн хүн” байсан. Чингис хааны төрсөн өдрийг Чингис хаанаар бахархдаг улс, үндэстнүүд жил бүр нэг өдөр хамт тэмдэглэг, харин муугаар дурсдаг нь тэр өдрийг бүү мартаг. Чингис хаан, түүний үр хойчис тохинуулж явсан Ази, Европ, Ойрхи Дорнодын улс орнууд аргын тооллыг бүгдээр хэрэглэнэ, харин Билгийн тоолол Зүүн Азийн хэдэн оронд хэрэглэгдсээр буйг анхааръя.
Иймд Их эзэн Чингис хааныхаа төрсөн өдрийг аргын тоололд шилжүүлж, Монгол бахархлын “тодорхой” өдөртэй болъё. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлье. Шинэ гишүүд энэ чиглэлд хамтраад яваасай. Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч маань Улсын Их Хуралд гишүүнээр сонгогдсон сууж байна. Энэ асуудлыг санаачлаад, ахлаад яваасай. Монголын эрдэмтэд, түүхчид, судлаачид Чингис хааныхаа төрсөн өдрийг аргын тооллын нэг өдөр дээр тогтож чадах ёстой. Тэд Монгол үндэстний бахархлын өдрийн зорилго, үр дүн, үр дагаврыг зэрэгцүүлж бодох хэрэгтэй байна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж Чингис хааны төрсөн өдөр “Монгол бахархлын өдөр”-ийг аргын тоололд шилжүүлснээр дараах ач холбогдолтой.
Үүнд:
Монголын өсвөр залуу хойч үеийнхэндээ Чингис хааны төрсөн өдрийг “хоногшуулна”. Тэр хэрээр Монгол бахархлын өдрийн зорилго биелж, тэмдэглэн өнгөрүүлэх утга, ач холбогдол нь өндөрт болно.
Монгол Улс аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавьсан, салбарынхан зүтгэж байгаа энэ цаг үед түүх соёлд дуртай, Чингис хааныг хүндэтгэдэг гадаадын жуулчдыг татаж авчрах нөхцөл, боломж жинхэнээс бүрдэнэ. Билгийн тооллын цагалбар бариад явах гадаад хүн байхгүй. Тэд аялах газар, цаг хугацаагаа нарийн төлөвлөх улс. Чингис хааны төрсөн өдрийг Чингис хааны төрсөн улс оронд нь тэмдэглэхийг тэд хүснэ.
Чингис хааны төрсөн өдрийг аргын тоололд шилжүүлж, жил бүр өөрчлөгддөггүй тогтсон нэг л өдөртэй болцгооё.
Б.Батбаатар
Сэтгэгдэл30
Энэ залуу маш зөв асуудал хөнджээ. Одоо бол бид их хааны төрсөн өдөргүй л явж байгаа шүү дээ.
Эргүү гишүүд л ийм юм гаргасан, одоо засаач
МОНГОЛ УЛС, МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС УРВАН ТЭРСЭЛСЭН, МАНАЙ УЛСЫН ЭСРЭГ БУЗАР БУЛАЙ БҮХНИЙГ ҮЙЛДЭЖ БАЙГАА ОРГОДОЛ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ХОРОН МУУ САНААГААР ҮЙЛДСЭН ҮЙЛ БОЛГОНЫГ ЗАСАХ ХЭРЭГТЭЙ. ТЭР ХУЛГАЙЧ ЭЗЭН ЧИНГИСИЙН МИНЬ МЭНДЭЛСЭН ӨДӨР ГЭЖ ХҮЧЭЭР ТОГТООЖ БАХАРХАЛ ЭНЭ ТЭР ХЭМЭЭН ХУУРМАГЛАСНЫГ ЗАСАХ ХЭРЭГТЭЙ. ТЭР ХУЛГАЙЧИЙН ҮЙЛДЭЛ БОДОЛ БОЛГОН МАНАЙ АРД ТҮМЭН УЛС ОРОНД ХОРТОЙ.
Маш зөв өнцөгөөс ханджээ.Хааныхаа төрсөн өдрийн нийт улс орны эрдэмтэн мэргэдээр хэлэлцүүлэн аргын 1 өдрийг тогтоож.УИХ.р хэлэлцүүлж(энэ үедээ бүх ард түмний санал асуулга явуулсан ч болно) МУ.н Үндсэн хуулинд тусгай заалт болгон оруулан шигтгэж(Тэмүүжин.Чингис хааны нэрийг элдэв архи бараан дээр болон аливаа эд юмс шошго дээр хэрэглэхийг үүрд хориглож.) Чингисхааны бүхэл бүтэн бүлэг оруулж зохицуулалт хийх хэрэгтэй.Ингэж оруулсан заалтыг хэн ч зөрчихгүй гэдгийг анхааруулж өгөөрэйХаанаа Монголчууд бид дээдлэж хүндлэе
МОНГОЛ УЛС, МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС УРВАН ТЭРСЭЛСЭН, МАНАЙ УЛСЫН ЭСРЭГ БУЗАР БУЛАЙ БҮХНИЙГ ҮЙЛДЭЖ БАЙГАА ОРГОДОЛ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ХОРОН МУУ САНААГААР ҮЙЛДСЭН ҮЙЛ БОЛГОНЫГ ЗАСАХ ХЭРЭГТЭЙ.
Маш чухал асуудал хөндөж тавив.Энэ тухай эрдэмтэн зохиолч Наганбуу агсан цаг тоололын зөрүүтэйг нэлээд нухацтай судлаж Чингис хааны төрсөн өдрийг аргын тоололын 12-р сарын 22 гэж тогтоож өгсөнийг маш зөв гэж санах нэгэн зүйлийг дурдасу.Ордосд буй Чингисийн онгоныг сахигч дархад нар 800 илүү жилийн туршид огтхон ч таслалгүй алгасаагүй зан үйл нь Чингис хааны хүй цөглөсөн өдөр төрсөний дараах 3 хоногт буюу нарны тоолол(аргын гэдэг)оор 12-р сарын 25 нд тахилга хийдэгийг өмнөд монголчууд өнөөг хүртэл үргэлжлүүлж яваа нь яалт ч үгүй бодит баримт нотлогоо шүү.
12 сард амжихгүйшдээ, хичнээн олон баяр болдог билээ дээ,
үүнийг тооцоолж тогтоох ажлын хэсэг гарч түүнийгээ ард түмэндээ нээлттэй мэдээлж эцсийн үр дүнг бөөнөөр дагаж бишэрч түүгээтүйгээ
Өвлийн сарын шинийн нэгнээрээ байсан нь дээрээ. Хэдэн сарын хэдэнд тэмдэглэх сонин биш. Тэгээд ч хүмүүс сарын тоололоо мэдэхэд дөхөм
МОНГОЛ УЛС, МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС УРВАН ТЭРСЭЛСЭН, МАНАЙ УЛСЫН ЭСРЭГ БУЗАР БУЛАЙ БҮХНИЙГ ҮЙЛДЭЖ БАЙГАА ОРГОДОЛ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ХОРОН МУУ САНААГААР ҮЙЛДСЭН ҮЙЛ БОЛГОНЫГ ЗАСАХ ХЭРЭГТЭЙ. ТЭР ХУЛГАЙЧ ЭЗЭН ЧИНГИСИЙН МИНЬ МЭНДЭЛСЭН ӨДӨР ГЭЖ ХҮЧЭЭР ТОГТООЖ БАХАРХАЛ ЭНЭ ТЭР ХЭМЭЭН ХУУРМАГЛАСНЫГ ЗАСАХ ХЭРЭГТЭЙ. ТЭР ХУЛГАЙЧИЙН ҮЙЛДЭЛ БОДОЛ БОЛГОН МАНАЙ АРД ТҮМЭН УЛС ОРОНД ХОРТОЙ.
Хуучин он тооллоор нь тэмдэглэхээс өөр аргагүй шүү дээ, өвлийн тэргүүн сар гээд л
Мангар зөв шүү
Зөв санал. Гэвч энэ саналыг төрийн томцуул, их мэдэгчид хэзээ ч анхаарч үзэхгүй.
11 р сарын 15 нд
БИТГИЙ ХУЦ.
Зөв шүү зөв шүү
Энэ мангар одоо юу гэж солиороод байгаа юм бэ, Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн шүү дээ, энэ байдлаарай л явах ёстой, Оросод сургууль төгссөн юм байх даа, зайлуул
зүйтэй санал, өмнө нь их л бичсэн дээ, ёсоор бол манай том түүхч, зурхайч нар нарийн тооцоолоод аргын тооллын 5-р сарын 31 гээд тогтчихсон байсан юм шүү дээ Элбэгдорж гэж нөхөр буруу шийдвэр гаргасан, засагдах цаг ирнэ
Чингисийн алатн ургийнхыг хоморголон бөөнөөр нь алж хядсан МАН-ын манж хятад дарга нар үүнийг зөвшөөрөх үү..
mash zov sanaa baina. Omnodmongolchuudaas asuu ted unen odoriig helne. uchiran ted Chinges haanii tahilgiig 1 jilch onjilgui torson odorin hiideg. yorin busad Mongol undestenuudtei hamtarch shiideh heregtei. ene budilaad baigaan ih haanii toroh uyed bid oor toololtoi baisan harin 1206 ond ih haan ooroo toololoo oorchilsen.
10 сарын 31-с 11 сарын 24 гэх хамгийн эрт хамгийн орой болсон өдрүүдийг дундачлаад 11-р сарын 11 ний өдөр тэмдэглэдэг болговол зүгээр л юм...
10 сарын 31-с 11 сарын 24 гэх хамгийн эрт хамгийн орой болсон өдрүүдийг дундачлаад 11-р сарын 11 ний өдөр тэмдэглэдэг болговол зүгээр л юм...
10 сарын 31-с 11 сарын 24 гэх хамгийн эрт хамгийн орой болсон өдрүүдийг дундачлаад 11-р сарын 11 ний өдөр тэмдэглэдэг болговол зүгээр л юм...
11сард олон баяр давхцаж бхаар улс тунхагласны баяртайгаа цуг тэмдгэлж болдоггүй юм бх даа 11-26ндаа
Хавар төрсөн гэж олон баримт байгаа шүү
Ёстой зөв санаа байна Бидний хэдхэн эргүү монголчууд ингээд л юм бүхэн дээр маргаад, хагаралдаад байж байдаг. Ядаж их хааныхаа төрсөн өдрийг санал нэгтэйгээр, зөв өдрийг нь судлаад, олоод тогтоочиж чадах байлгүй дээ, арай ч дээ
Бүх балайгууд минь ! Чингэс хавар гартаа нөж атгаж төрсөн шүү дэ !
зөв санал байна шүү
5 сарын 31 - нд тэмдэглэдэг байсан. Түүгээрээ л явах ёстой
Аргийн тоолол бол Григорийн тоолол энэ хүн Бүх юмыг Христийн Тооллоор болгож Азын цаг тооллыг устгах бодолго баримталж байна.Ариун Сүнсний элчлэлтийг бий болгог ч Хурганы Цусаар Сатан-ыг ялагч Элч Паулын үнэн ч боолнууд Талхнаасаа салах дээрээ тулчихаад Амь тэмцэж байна.Монголын Хуанли Билгийн Тооллоор явна.