sonin.mn

Хан-Уул дүүргийн 20-р хороо буюу үйлдвэр комбинат 19-д байрлах тус хороо нь арьс ширний үйлдвэрийн асуудал, хотхоны замын орц гарц, шинэ хотхоны тохижилт, замын төлөвлөлт шинээр хийгдэх шаардлагатай хороо билээ. Тэгвэл тус хороонд 17 жил банкны эрсдэл, санхүү төлөвлөлт, бизнес, нийгмийн судалгаагаар дагнан ажилласан Батжаргалын Билэгтсайхан ХҮН намаас өрсөлдөхөөр болжээ. Үүнтэй зэрэгцэн, бизнес, нийгмийн судлаач хүн ард иргэдийг төлөөлж чадах уу? гэсэн асуулт урган гарч байна.


Судалгааны “Эм Ай Си Жи” ХХК-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Б.Билэгтсайхан нь 50 гаруй бизнес, нийгмийн асуудалтай судалгааны ажлыг удирдан зохион байгуулж, дүгнэлт, санал шийдэл боловсруулсан байна.


Түүний хийж, боловсруулсан дүүргийн нэг хороо бус, нийслэл, улсын чанартай хийгдсэн судалгаанууд нь бодит ажил хэрэг болсон байна. Тодруулбал ард иргэдийг осол аюулаас урьдчилан сэргийлэх, гааль, татвар, банк санхүү, нийгмийн асуудлыг судалж, гарц шийдлүүдийг боловсруулжээ.Сүүлийн үед инженер л чухал гэсэн яриа их гарах болсон. Гэтэл аливаа ажлын хамгийн чухал хэсэг нь судалгаа, төлөвлөлт байдаг. Иймээс ч судлаач хүн дүүргийн ИТХ-д нэр дэвшиж буй нь ихээхэн сонирхол татаж байна.


С.Сарнай